Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 021/ШЦТ/480

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

Улсын яллагч: Д.Батзаяа,

Шүүгдэгч: Б.У- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.У-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905039150788 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.У-, ..... тоот регистртэй, 

Шүүгдэгч Б.У- нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Буянт-Ухаа 2 түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэж 100.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дүү Х.Б-ийг Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын 100-н хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулж өгнө гэж 200.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дүү Б-ын иргэний үнэмлэхийг хотын оршин суух хаягтай болгоно гэж 650.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр банкны зээл хаана гэж 800.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Х.Д-г төөрөгдөлд оруулж 4 удаагийн үйлдлээр 1.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У- шүүх хуралдаанд: “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус дүүргийн шүүхээс 4 жилийн хугацаагаар хорих ял авч, 407 дугаар ангийн эмэгтэйчүүдийн хорих ангид 2 жил орчим орчимд хугацаанд ялаа эдэлж, 6 дугаар сарын 03-ны өдөр иргэн Х.Д-д холбогдох хэргээр дуудлагаар 461 дүгээр хорих ангид шилжиж ирж ялаа эдэлж байна. Би хохирогч Х.Д-гийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Анх 5 дугаар сарын 24-ний өдөр 407 дугаар хорих анги дээр хохирлоо төлөх хүсэлт гаргаад нотариат орох шаардлагатай болсон. Тэгээд 461 дүгээр хорих ангид 6 дугаар сарын 03-ны өдөр ирээд тус хорих ангийн нийгмийн ажилтан болон холбогдох хүмүүст нотариат орох шаардлагатай гэж хэлсэн боловч одоог хүртэл орж чадаагүй, хохирол төлбөрөө төлөөгүй байна. Хохирогч Х.Д-тай нотариат орж хохирлыг төлөх итгэмжлэл хийж өгөөд сар болгон багадаа 300.000 төгрөг төлөх бодолтой байсан. Х.Д-гийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Х.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 29-нд Сансарын түнелийн тэнд ...машинтай явж байгаад нэг хүүхэн такси барих гээд зогсож байсан юм. Би зам дагуу бол авъя гэж бодоод зогсоод асуухад ...Улаанхуаран ороод эргээд хөдөө аж ахуй орно гээд суусан. ...замдаа юм яриад Б.У- нь хүүхдээ хаан банкны тэтгэлгээр сургах гэж хөөцөлдөж байгаа гэж ярьсан. Тэрнээс болоод би дүү Б-ыг тэтгэлэг хөөцөлдөхөд оройтчихлоо би дүүгийнхээ тэтгэлгийн материалыг Төрийн сангийн тэтгэлэгт материалаа өгсөн байсан гэж хэлэхэд У- нь манай найз Төрийн сангийн дэд захирал байгаа юм би асуугаад өгье, тэтгэлэг хүссэн бүх материал манай найзаар дамждаг юм гээд утсаар залгаад асуугаад байх шиг байсан. Тэгээд материал нь ирээгүй байна гэж хэлсэн. У- эгч нь ахиад сайн асууж үзье өөр тэтгэлэг орж ирж магадгүй гэж хэлсэн. Тэгээд шууд устаар яриад Ус сувгийн удирдах газрын тэтгэлгээр сургах уу гэж хэлээд материалаа бүрдүүл тэгээд өнөөдрийн дотор материалаа бүрдүүлж өг гэж надад хэлсэн. Би итгээд бүх материалаа бүрдүүлээд МУИС-н 2-р байран дээр очоод дүүгээсээ материалыг нь аваад МУИС-н хажуу талын зогсоол дээр очоод У-тай уулзаж дугтуйтай бичиг баримтыг төлбөр гээд 200.000 төгрөг өгсөн. Тэгээд шууд миний машинтай цуг У- төрийн сангийн гадаа очсон. Тэгээд У- нь би энэ материалыг найздаа өгчихье гээд Төрийн сан руу ороод гараад ирсэн. У- нь “за сая найздаа өгчихлөө яг гарах гэж байсан байна гарт нь атгуулсан одоо утсаар яриад байхад бүтэх байх” гэж байсан. Тэрнээс хойш байнга холбоотой байсан. 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр У- нь дахиад залгаж “эгчийн дүү Ус сувгаа болих юм уу, та хэд яриадах бас нэг байгууллагын тэтгэлэг олсон АМХЭГ-ын тэтгэлэг гэж байна. Та хэд аав, ээж нартайгаа яриад аль нэгийг нь сонго, ашигтай нь гэвэл АМХЭГ нь байхдаа дараа энэ газраа шууд ажиллана” гэж байсан. Тэгээд хөдөөний хүүхэд заавал хотын хаягтай байх шаардлагатай Улаанбаатар хотод шилжин ирэх хөдөлгөөнийг 4 жилээр зогсоосон байгаа У- нь Хангарьд ордонд таньдаг хүн байгаа тэр хүнээсээ асуугаад өгье гэж байсан. Чи дүүгийнхээ хөдөөнөөс хасалт хийх зөвшөөрлийг яаралтай өнөөдрийн дотор авчрах хэрэгтэй гэхэд би за гэж хэлсэн. Тэгтэл У- нь Хангарьд ордонд ажилладаг найз болно, мөнгө 650.000 төгрөг болох юм байна гэж байсан. Тэгэхээр нь би 2019 оны 8 дугаар сарын 30-нд 500.000 төгрөг МУИС-н хажууд байхдаа шилжүүлсний дараа 30 минутын дараа 150.000 төгрөгийг У-гийн ...дугаарын Б- У- гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд орой нь У- нь утсаар дүүгийн чинь асуудал одоо болсон байгаа харин урьд өмнө ярьж байсан байрны түрээсийг зээлийн талаар чинь ажил дээрээ очоод үзье чи бүртгэлийн кодоо өгчих гэхээр нь би кодоо өгсөн. Маргааш нь У- утсаар чамд байр түрээсэнд хамрагдах эрх үүсээгүй байна, би шинээр эрх үүсгэчихлээ гэж байсан. Тэгээд Голомт банканд зээлийн маягтын мөнгө 300.000 төгрөг болдог юм, чи ажилтай бол мөнгө над руу шилжүүлчих эгч нь тэгээд эргээд яръя эгч нь тусалбал тусалсан шиг тусалдаг, эхэлсэн ажлаа дуусгадаг хүн болохоор дуусгана гэж байсан. Би 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 100.000 төгрөг болон 200.000 төгрөг тасалж дээрх дансанд шилжүүлсэн. У- нь 2019 оны 9 дүгээр сарын 05-нд Хятадаас бараа оруулж ирж хувиараа бизнес эрхлэх гэж байгаа юм би зээл авах гэсэн боловч урьд зээлийн үлдэгдэл хааж байж зээл гаргадаг юм, миний зээл маш хурдан гардаг юм өнөөдөр ажил тарахаас өмнө өгчихвөл маргааш зээл гарчихна гээд надаас мөнгө гуйсан. Би Г.Э-эгчээс 800.000 төгрөг гуйж авсан. Маргааш өгнө гэхээр нь У-гийн данс руу шилжүүлсэн. Маргааш нь би У-гаас мөнгө асуухад эгч нь нөгөө зээлээ авч чадаагүй хөглөөд явж байна, би ямартай ч чиний мөнгийг ойрын хугацаанд олж өгнө гэж элдэв арга саам хийсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Би 2019 оны 9 дүгээр сарын 05-ны орой У-тай ярьж мөнгө нэхэхэд У- нь би Гачууртаас хүнээс 1.000.000 төгрөг авах ёстой юм маргааш тэр хүн хотын төв рүү орж сүү цагаан идээ зарж борлуулахаар орно, тэгэхдээ чиний данс руу хийх байх чи дансаа өгчих гэхээр нь би мессежээр дансаа явуулсан. Маргааш нь мөн адил У- мөнгөө өгөөгүй 2019 оны 9 дүгээр сарын 18-нд ахиад нэхэхэд нөгөө хөдөөний хүмүүс АТМ банк орж чадаагүй гэнээ эгчийгээ өглөө Гачуурт руу явуулна гэж байсан. Тэгээд орой нь бас л утсаар ярихад эгч нь маргааш чиний данс руу хийчих байх гэж байсан. Тэрнээс хойш янз, янзын арга саам хийгээд өнөөдрийг хүрсэн. Энэ бүхний талаар харилцсан мессеж чат байгаа бас дансны хуулга байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Гэрч Х.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр МУИС-н 2-р байрны урд талд манай эгч Х.Д- хамт нэг эмэгтэйтэй ирж надтай уулзаад Ашигт малтмал хэрэг эрхлэх газрын тэтгэлгээр 100% даалгаж сургана гэж надаас 10 жилийн ЕБС-н гэрчилгээний хуулбар, ЭЕШ-н батламж хуулбар, аав, ээжийн болон миний иргэний үнэмлэхний хуулбар төрсний гэрчилгээний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, волейболын зэргийн үнэмлэхний хуулбар зэргийг надаас бүгдийг нь хуулбарлан авсан. Тэгэхэд тэр эгчийг У- гэж байсан. ...тэтгэлгээр суралцах гэж байгаа хүн хөдөөний хаягтай байж болохгүй Улаанбаатарын хаягтай болгож өгнө гэж манай эгчтэй ярьж байсан. Эгч эхлээд байсан 500.000 төгрөгөө шилжүүлсэн. Гэтэл У- утсаар яриад дахиад 150.000 төгрөг шилжүүл гэсэн. Эгч бид хоёр дахиад 150.000 төгрөг шилжүүлсэн. ...Тэрнээс хойш тэр эмэгтэйг олж хараагүй, эгчтэй харилцаад яваад байсан. 2019 оны 9 дүгээр сарын 23-наас хойш У- гэх эмэгтэй сураггүй алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Яллагдагчаар Б.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Х.Д- гэх эмэгтэйн таксинд суугаад танилцсан юм. Х.Д-гийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрч байна. Би бэлнээр нэг ч төгрөг аваагүй өөрийн Хаан банкны ...дугаартай дансаар цувуулж авсан байгаа. ...би Х.Д-гаас авсан мөнгөө өмнөх хэргийн өмгөөлөгчийн хөлс төлөх санаатай байсан боловч өмгөөлөгчтэй хөлс мөнгөө тохирч чадаагүй улмаас өөрийн хувийн хэрэгцээнд болон эмчилгээнд зарцуулсан. ...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 13/, Банкны харилцах дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 29-30/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37-81/, ялын тооцоо /хх-н 90/ зэрэг болно.      

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.У- нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Буянт-Ухаа 2 түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэж 100.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дүү Х.Б-ийг Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын 100-н хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулж өгнө гэж 200.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дүү Б-ын иргэний үнэмлэхийг хотын оршин суух хаягтай болгоно гэж 650.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр банкны зээл хаана гэж 800.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Х.Д-г төөрөгдөлд оруулж 4 удаагийн үйлдлээр 1.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч Х.Д-гийн: “...Ус сувгийн удирдах газрын тэтгэлгээр сургах уу гэж хэлээд материалаа бүрдүүл тэгээд өнөөдрийн дотор материалаа бүрдүүлж өг гэж надад хэлсэн. Би итгээд бүх материалаа бүрдүүлээд МУИС-н 2-р байран дээр очоод дүүгээсээ материалыг нь аваад МУИС-н хажуу талын зогсоол дээр очоод У-тай уулзаж дугтуйтай бичиг баримтыг төлбөр гээд 200.000 төгрөг өгсөн. Тэгээд шууд миний машинтай цуг У- төрийн сангийн гадаа очсон. Тэгээд У- нь би энэ материалыг найздаа өгчихье гээд Төрийн сан руу ороод гараад ирсэн. У- нь “за сая найздаа өгчихлөө яг гарах гэж байсан байна гарт нь атгуулсан одоо утсаар яриад байхад бүтэх байх” гэж байсан. Тэрнээс хойш байнга холбоотой байсан. 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр У- нь дахиад залгаж “эгчийн дүү Ус сувгаа болих юм уу, та хэд яриадах бас нэг байгууллагын тэтгэлэг олсон АМХЭГ-ын тэтгэлэг гэж байна. Та хэд аав, ээж нартайгаа яриад аль нэгийг нь сонго, ашигтай нь гэвэл АМХЭГ нь байхдаа дараа энэ газраа шууд ажиллана” гэж байсан. Тэгээд хөдөөний хүүхэд заавал хотын хаягтай байх шаардлагатай Улаанбаатар хотод шилжин ирэх хөдөлгөөнийг 4 жилээр зогсоосон байгаа У- нь Хангарьд ордонд таньдаг хүн байгаа тэр хүнээсээ асуугаад өгье гэж байсан чи дүүгийнхээ хөдөөнөөс хасалт хийх зөвшөөрлийг яаралтай өнөөдрийн дотор авчрах хэрэгтэй гэхэд би за гэж хэлсэн. Тэгтэл У- нь Хангарьд ордонд ажилладаг найз болно мөнгө 650.000 төгрөг болох юм байна гэж байсан. Тэгэхээр нь би 2019 оны 8 дугаар сарын 30-нд 500.000 төгрөг МУИС-н хажууд байхдаа шилжүүлсний дараа 30 минутын дараа 150.000 төгрөгийг У-гийн ...дугаарын Б- У- гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд орой нь У- нь утсаар дүүгийн чинь асуудал одоо болсон байгаа харин урьд өмнө ярьж байсан байрны түрээсийг зээлийн талаар чинь ажил дээрээ очоод үзье чи бүртгэлийн кодоо өгчих гэхээр нь би кодоо өгсөн. Маргааш нь У- утсаар чамд байр түрээсэнд хамрагдах эрх үүсээгүй байна, би шинээр эрх үүсгэчихлээ гэж байсан. Тэгээд Голомт банканд зээлийн маягтын мөнгө 300.000 төгрөг болдог юм чи ажилтай бол мөнгө над руу шилжүүлчих эгч нь тэгээд эргээд яръя эгч нь тусалбал тусалсан шиг тусалдаг, эхэлсэн ажлаа дуусгадаг хүн болохоор дуусгана гэж байсан. Би 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 100.000 төгрөг болон 200.000 төгрөг тасалж дээрх дансанд шилжүүлсэн У- нь 2019 оны 9 дүгээр сарын 05-нд Хятадаас бараа оруулж ирж хувиараа бизнес эрхлэх гэж байгаа юм би зээл авах гэсэн боловч урьд зээлийн үлдэгдэл хааж байж зээл гаргадаг юм миний зээл маш хурдан гардаг юм өнөөдөр ажил тарахаас өмнө өгчихвөл маргааш зээл гарчихна гээд надаас мөнгө гуйсан би Г.Э-эгчээс 800.000 төгрөг гуйж авсан мөнгө өгсөн маргааш өгнө гэхээр нь У-гийн данс руу шилжүүлсэн. Маргааш нь би У-гаас мөнгө асуухад эгч нь нөгөө зээлээ авч чадаагүй хөглөөд явж байна, би ямартай ч чиний мөнгийг ойрын хугацаанд олж өгнө гэж элдэв арга саам хийсээр байгаад өнөөдрийг хүрсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, гэрч Х.Б-ын: “...Би 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр МУИС-н 2-р байрны урд талд манай эгч Х.Д- хамт нэг эмэгтэйтэй ирж надтай уулзаад Ашигт малтмал хэрэг эрхлэх газрын тэтгэлгээр 100% даалгаж сургана гэж надаас 10 жилийн ЕБС-н гэрчилгээний хуулбар, ЭЕШ-н батламж хуулбар, аав, ээжийн болон миний иргэний үнэмлэхний хуулбар төрсний гэрчилгээний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт волейболын зэргийн үнэмлэхний хуулбар зэргийг надаас бүгдийг нь хуулбарлан авсан. Тэгэхэд тэр эгчийг У- гэж байсан. ...тэтгэлгээр суралцах гэж байгаа хүн хөдөөний хаягтай байж болохгүй Улаанбаатарын хаягтай болгож өгнө гэж манай эгчтэй ярьж байсан. Эгч эхлээд байсан 500.000 төгрөгөө шилжүүлсэн. Гэтэл У- утсаар яриад дахиад 150.000 төгрөг шилжүүл гэсэн. Эгч бид хоёр дахиад 150.000 төгрөг шилжүүлсэн. ...Тэрнээс хойш тэр эмэгтэйг олж хараагүй эгчтэй харилцаад яваад байсан. 2019 оны 9 дүгээр сарын 23-наас хойш У- гэх эмэгтэй сураггүй алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Шүүгдэгч Б.У-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.У- нь хохирогч Х.Д-гийн дүүг тэтгэлэгт хамруулж өгнө, зээл хаана, иргэний үнэмлэхийг хотын оршин суух хаягтай болгоно гэж гэж хуурч, 1.750.000 төгрөгийг залилан авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулаагүй тул шүүгдэгчээс 1.750.000  төгрөг гаргуулж хохирогч Х.Д-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.У-г гэм буруутай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.У-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 01 жил, 10 сар 22 хоног хорих ялыг  нэмж нэгтгэх дүгнэлт гаргасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

          2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилжээ.

          Иймд шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 01 жил хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар “Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн бүсчлэлээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх, эрх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрх хязгаарлах” ялаар солих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.У- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 821 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор хойшлуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ялын тооцоогоор 02 жил 01 сар 08 хоногийн ял эдэлж, 01 жил 10 сар 22 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ялын тооцоогоор /хх-н 122/ тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж,

          2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус хуульчилжээ.

  Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Б.У-гийн урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 821 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор хойшлуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 22 хоногийн хорих ялыг “Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн бүсчлэлээс 01 жил 10 сар 22 хоногийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах” ялаар сольж энэ тогтоолоор оногдуулсан 01 жил хорих ялыг “Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн бүсчлэлээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах, эрх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрх хязгаарлах” ялаар сольсон ялыг нэмж нэгтгэн “Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн бүсчлэлээс 02 жил 10 сар 22 хоногийн жилийн хугацаанд гарахгүй байх, эрх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрх хязгаарлах” ялаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

            Шүүгдэгч Б.У- нь Баянгол дүүргийн үндсэн бүртгэлтэй боловч шүүх хуралдаанд Баянзүрх дүүрэгт амьдарна гэсэн тул зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг”-с гарахгүй байх гэж тогтоосон болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-гийн цагдан хоригдсон 47 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.У-гХуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д оногдуулсан 01 жил хорих ялыг “Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн бүсчлэлээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрх хязгаарлах”  ялаар дүйцүүлэн сольсугай.
  4. Шүүгдэгч Б.У-гийн урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 22 хоног хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн бүсчлэлээс 01 жил 10 сар 22 хоногийн хугацаанд гарахгүй байх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрх хязгаарлах” ялаар сольсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн бүсчлэлээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрх хязгаарлах ял дээр урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн бүсчлэлээс 01 жил 10 сар 22 хоногийн хугацаанд гарахгүй байх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрх хязгаарлах зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нийт “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн бүсчлэлээс 02 жил 10 сар 22 хоногийн хугацаанд гарахгүй байх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт шүүгдэгч Б.У-гийн урьд цагдан хоригдсон 47 хоногийг зорчих эрх хязгаарлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-гаас 1.750.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Д-д олгосугай.
  9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.У-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР