Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 035

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын дүгнэлттэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 21-04-047 дугаартай шийтгэлийн хуудасны “... Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар...” гэснийг “...Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу...” гэж зөвтгүүлэх”-ийг хүссэн прокурорын дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.А 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтдээ: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.А би Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Г нь Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчин, зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр Г.Г нар нь тусгай төхөөрөмжөөр өрөмдлөг хийж, газрын хэвлийг дур мэдэн ашигласан зөрчил үйлдсэн байхад Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж, хууль зүйн буруу дүгнэлт хийн, хуулийн үл тохирох заалтаар зөрчлийн шийтгэл оногдуулсан байна. Материалд авагдсан нотлох баримтуудаар Г.Г, Ц.О, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л , Х нар нь газрын хэвлийг дур мэдэн ашигласан болох нь тогтоогдож байх тул Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Г-ийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 21-04-047 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Г.Г Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан шийтгэлийг Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж зөвтгүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Булган сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 13 тоот албан бичгээр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт харьяаллын дагуу шилжүүлж ирүүлсэн зөрчлийн материалыг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, холбогдогч нараас мэдүүлэг авч, зөрчлийн хэргийг шалгасан. Зөрчлийг шалгахад Завхан аймгийн Ургамал сумын 4 дүгээр багт оршин суух Г.Г нь Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг “Алаг тэхт” хэмээх газарт зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаа явуулсан бөгөөд Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдлээ холбогдогч Г.Г нь хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн 300.0 мянган төгрөгийн шийтгэл ногдуулсан. Ховд аймгийн Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.А 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр Г.Г гаргасан зөрчилд зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл ногдуулахаар гэж зөвтгүүлэхээр ирүүлсэн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Ховд аймгийн Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.А би Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Г “...Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэрт байх Алтан тэхт гэх газарт Г.Г, Ц.О, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л, Х нар нь хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, өрөмдлөг хийсэн...” гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалыг төлөвлөгөөт шалгалтын хүрээнд хянасан.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Г нь Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчин, зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр Г.Г нар нь тусгай төхөөрөмжөөр өрөмдлөг хийж, газрын хэвлийг дур мэдэн ашигласан зөрчил үйлдсэн байхад Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж, хууль зүйн буруу дүгнэлт хийн, хуулийн үл тохирох заалтаар зөрчлийн шийтгэл оногдуулсан байна. Материалд авагдсан нотлох баримтуудаар Г.Г, Ц.О, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л, Х нар нь газрын хэвлийг дур мэдэн ашигласан болох нь тогтоогдож байх тул Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Г-ийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 21-04-047 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Г.Г Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан шийтгэлийг Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж зөвтгүүлэх саналыг гаргаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид холбогдуулан ирүүлсэн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 21-04-047 дугаартай шийтгэлийн хуудасны “... Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ...” гэснийг “...Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу...” гэж зөвтгүүлэхийг хүссэн прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Зөрчлийн материалд авагдсан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 21-04-047 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Г.Г нь Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэрт байх “Алтан тэхт” гэх газарт зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайсан зөрчил үйлдсэн ба энэ нь Газрын хэвлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 3-д зааснаар арга хэмжээ авах нь үндэслэлтэй гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг баримтлан 300000 төгрөгийн шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч нь Ховд аймгийн Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтэд дурдсан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 21-04-047 дугаартай шийтгэлийн хуудасны “... Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар...” гэснийг “...Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу...” гэж зөвтгөхийг хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул прокурорын дүгнэлтийн дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 21-04-047 дугаартай шийтгэлийн хуудасны “... Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар...” гэснийг “...Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу...” гэж зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 21-04-047 дугаартай шийтгэлийн хуудасны “... Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ...” гэснийг “...Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу...” гэж зөвтгөсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.СОНИНБОЛОР