| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/0313/и |
| Дугаар | 138/ШШ2017/00461 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 138/ШШ2017/00461
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:
Улаанбаатар хотын ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, *******айрны ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт Лхагвын *******ын нэхэмжлэлтэй
Улаанбаатар хотын дүүрэг, дугаар хороо, ний гудамж, дүгээр байрны тоотод оршин суух оршин суух/ Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр баг, тоотод түр оршин суух/, тоот регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох
“1000000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 0 сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нөхөр С.Батбаатарын танил дүү болох 20******* оны 01 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын ХААН банкны салбараар дамжуулан ийн хувийн ХААН банкны 54051806 дугаар дансанд 1000000 төгрөгийг шилжүүлж зээлж байсан. Тухайн үед А. нь хилээр загас гаргана, ашигтай гэж хэлж, уг 1000000 төгрөгийг авсан. Түүнээс хойш ямар ч сураггүй байсан ба наймаа нь бүтэлгүйтэж шатсан гэж сураг сонсогдсон. Иймд А.өөс 1000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь А.д холбогдуулан 1000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.д нь нэхэмжлэгч Л.*******ын ХААН банкны 506161 тоот дансанд 2017 оны 04 сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 1000000 төгрөгийг шилжүүлж баримтаа шүүхэд ирүүлжээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А. нь нэхэмжлэгч Л.*******ын 1000000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгөөс 14275 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 14275 төгрөг, хариуцагч А.өөс улсын тэмдэгтийн хураамжид 14275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ