| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/0331/и |
| Дугаар | 138/ШШ2017/00462 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 138/ШШ2017/00462
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би
Улаанбаатар хот ******* дүүрэг, ******* дүгээр хороо, *******ны гудамж, *******ийн банкны ******* дугаар байрны ******* давхарт байрлах, “******* банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ийн *******-*******0а тоотод оршин суух, ЖЭ79*********************77******* тоот регистрийн дугаартай, овогт ын ,
Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ийн *******-*******0а тоотод оршин суух, СЧ8006**************67 тоот регистрийн дугаартай, овогт ын нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг 65*******958.************** төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг *******0*******7 оны 0******* сарын *******6-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХХК дахь эрх хүлээн авагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Монгол банкны Ерөнхийлөгчийн *******0************** оны 7 сарын **************-ны өдрийн “******* банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” А*******5******* дугаар тушаалын дагуу ******* банкинд банкны эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******.*******.8-д “банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкыг төлөөлөн оролцох” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч Д., Б. нар нь ******* банктай *******0************** оны 04 сарын 08-ны өдөр цалингийн зээлийн гэрээг 5 000 000 /таван сая/ төгрөгийг сарын *******,******* хувийн хүүтэйгээр, *******6 сарын хугацаатайгаар байгуулж зээл авч ашигласан.
Зээлдэгч нар нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 4 675 570.************** төгрөг, зээлийн үндсэн хүүнд 958 46*******.68 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд **************0 808.0******* төгрөг, нийт 5 744 84*******.75 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч Д., Б. нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа *******0*******4 оын 4 сарын 0*******-ны өдөр дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг хохироож байгаа тул шүүхэд хандаж байна.
Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү *******0*******7 оны 0******* сарын 04-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд
Нийт зээл, хүүний үлдэгдэл 65******* 958.************** төгрөгийг Д., Б. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******0*******4 оны 08 сарын 08-ны өдөр ******* банкнаас 5 сая төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Энэ зээлээ ажилгүй байхдаа ч төлөөд явж байсан. ******* банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн 65*******958.************** төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг би өөрөө төлж барагдуулах болно гэв.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б. би ******* банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Д. *******0************** онд 5 сая төгрөгийн цалингийн зээлийг ******* банкнаас авахад би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Нэгэнт гарын үсэг зурж гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлага болох 65*******958.************** төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК дахь эрх хүлээн авагч нь хариуцагч Д., Б. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 65*******958.************** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д., Б. нар нь ******* банкнаас *******0************** оны 04 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5000000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгч ******* банк ХХК дахь эрх хүлээн авагчаас гаргасан “Зээлийн гэрээний үүрэг 65*******958.************** төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д., Б. нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.************** дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид *******0*********************.5 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ