Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2017/00463

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би

Улаанбаатар хот ******* дүүрэг, ******* дүгээр хороо, *******ны гудамж,  *******ийн банкны ******* дугаар байрны ******* давхарт байрлах, “******* банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ЖВ70*******0*******9************** тоот регистрийн дугаартай, овогт ийн ,

Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ЖЮ76**************0866 тоот регистрийн дугаартай, овогт ийн нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг 9*******4097.80 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг *******0*******7 оны 04 сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХХК дахь эрх хүлээн авагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Монгол банкны Ерөнхийлөгчийн *******0************** оны 7 сарын **************-ны өдрийн “******* банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” А********************* дугаар тушаалын дагуу ******* банкинд банкны эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******.*******.8-д “банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкыг төлөөлөн оролцох” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Л., А. нар нь ******* банктай *******0************** оны 04 сарын **************-ны өдөр цалингийн зээлийн гэрээг байгуулж **************60000 төгрөгийг сарын *******,*******  хувийн хүүтэйгээр, *******6 сарын хугацаатайгаар байгуулж зээл авч ашигласан.

 Зээлдэгч нар нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт *******6*******09*******9.7******* төгрөг, зээлийн үндсэн хүүнд 6**************764.9******* төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд *******947.7******* төгрөг, нийт ****************************6**************.4******* төгрөгийг төлсөн байна.

Зээлийн барьцаанд Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин хөргөгч, угаалгын машин, цалингийн орлого зэргийг барьцаалсан болно.

Зээлдэгч Л., А. нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа *******0*******4 оын 4 сарын **************-ны өдөр дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг хохироож байгаа тул шүүхэд хандаж байна.

Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү *******0*******7 оны 0******* сарын 0*******-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд

  • Үндсэн зээлийн үлдэгдэл *******49080.************** төгрөг
  • Зээлийн үндсэн хүүний үлдэгдэл **************7674.*******6
  • Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 47*******4*******

Нийт зээл, хүүний үлдэгдэл 9*******4097.80 төгрөгийг Л., А. нараас  нараас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л., А. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л. миний бие ******* сумын хүн эмнэлэгт галч хийж байхдаа ******* банкнаас *******0************** оны 04 сард **************60000 төгрөгийн зээл авч байсан. Энэ зээлээс төлөөгүй үлдсэн зээл байх ёстой. Хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна.

Бид  ******* банкны эрх хүлээн авагчаас гаргасан зээлийн гэрээний үүрэг 9*******4097.80 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид эрхэлсэн тодорхой ажилгүй учир уг мөнгийг нэг жилийн дотор боломжоороо төлж  нэхэмжлэгчийг хохиролгүй болгох болно гэв.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХХК дахь эрх хүлээн авагч нь хариуцагч Л., А. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 9*******4097.80 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л., А. нар нь ******* банкнаас *******0************** оны 04 сарын **************-ны өдөр зээлийн гэрээ байгуулан **************60000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Нэхэмжлэгч ******* банк ХХК дахь эрх хүлээн авагчаас гаргасан “Зээлийн гэрээний үүрэг 9*******4097.80 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л., А. нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.************** дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Л., А. нараас улсын тэмдэгтийн хураамжид *********************64 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                       Ш.АЛТАНЦЭЦ