| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/00305/И |
| Дугаар | 138/ШШ2017/00469 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 138/ШШ2017/00469
| 017 оны 04 сарын 1 өдөр | Дугаар 13*******/ШШ017/00469 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, 5******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Улаанбаатар төмөр замын ******* тасагт нягтлан бодогч ажилтай, ЖЯ*******90576 тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* дугаар баг ийн тоотод оршин суух, Улаанбаатар хотын ХХК-д хэвлэгч ажилтай, ЖГ*******9101095 тоот регистрийн дугаартай, овогт ийн т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, цалингийн зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 017 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
Нэхэмжлэгч Э.*******
Хариуцагч У.
нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 007 онд У.тай танилцаж, 01 оны 1 сарын *******-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт гэрлэлтээ албан ёсоор батлуулж, гэр бүл болсон. 013 оны 01 сарын 15-нд охин Б.Элбэрэл маань мэндэлсэн. Бид хоёр сургуулиа төгсөөд ажилд орж сайхан л амьдарч байсан. Гэтэл У. нь амьдралын сайхныг буруугаар ашиглан зугаа, цэнгэл хөөж, архи, дарс ууж, гэр орондоо ирэхгүй гадуур хонох зэрэг хөнгөн хийсвэр байдал гаргаснаас болж зөрчил маргаан үүсч бид хоорондоо маргалдаж таарч тохирохоо больсон. Гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж 015 оны 0 сараас хойш тусдаа амьдарч байна. У. нь ажлаасаа гарч Улаанбаатар хот явсан бөгөөд одоо өөр хүнтэй амьдарч, үр хүүхэдтэй болсон гэсэн. Миний бие охины хамт амьдарч байна. У. нь надтай гэр бүл болж, хамт амьдарч байх үедээ цалингийн зээл 5.000.000 төгрөг авч машин авсан. Ажил хийж байх үедээ зээлээ төлж байсан боловч ажлаасаа гараад зээлээ төлөхгүй хугацаа алдсан гээд банкнаас зээл төлөхийг удаа дараа шаардсан учир уг зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөгийг би төлж барагдуулсан. У. нь банкнаас авсан зээлийн мөнгөөрөө худалдан авсан машинаа Улаанбаатар хотод зарсан гэсэн.
Иймээс ХААН банканд төлсөн 3.000.000 төгрөгийг У.аас гаргуулан авах хүсэлтэй байна. Мөн бидний гэрлэлтийг цуцлаж, охин Б.Элбэрэлд эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч У. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 007 онд Э.*******тай танилцаж, 01 оны 1 сарын *******-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж, гэр бүл болсон. 013 оны 01 сарын 15-нд охин Б.Элбэрэл төрсөн. Гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болон бидний хооронд маргаан үүсч 015 оны 0 сараас хойш тусдаа амьдарч байна. Бид нар цаашид хамтран амьдрах хүсэл, боломжгүй байна. Э.*******ы гэрлэлт цуцлаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн миний цалингийн зээлэнд Э.*******ы төлсөн 3.000.000 төгрөгийг өөрийн боломжоор төлж дуусгана. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь У.аас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, цалингийн зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
У. Э.******* нь 011 оны 0******* сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 01 оны 1 сарын *******-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 44 дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар батлагдаж байна.
Гэрлэгчид 01 оноос 015 он хүртэл хамтран амьдрах хугацаанд 013 оны 01 сарын 15-ны өдөр охин Б.Элбэрэлийг төрүүлэн өсгөсөн болох нь 71 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй талаар ******* сумын Ягаан цээнэ эрүүл мэндийн төв, ******* сумын 5 дугаар цэцэрлэгээс ирүүлсэн тодорхойлолт болон талуудын тайлбараар батлагдаж байна.
Гэрлэгчид нь гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж 015 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд нөхөр болох У. нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болж үр хүүхэдтэй болсон, гэрлэгчдийн хэн аль цаашид хамт амьдрах хүсэл, сэтгэлгүй болсон зэргийг харгалзан Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14. дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд охин Б.Элбэрэлийг эх Э. *******ы асрамжинд өгөхөөр харилцан тохиролцсон байх тул гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийг эх Э.******* хууль ёсны асрамжинд үлдээж, эцэг У.аас хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч У.ын ХААН банкны Дорнод салбараас зээлсэн цалингийн зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. Хариуцагч дээрх 3.000.000 төгрөгийг Э.*******д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчид эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 116, 11*******, 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт ийн , ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 013 оны 01 сарын 15-ны өдөр төрсөн Б.Элбэрэлийг эх Э.*******ы хууль ёсны асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1. дахь хэсэгт зааснаар 013 оны 01 сарын 15-ны өдөр төрсөн Б.Элбэрэлийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 хүртэл суралцаж буй бол 1******* нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Ууганцэцгийн аас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч *******ын *******д олгосугай.
4. Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар У.аас 3.000.000 төгрөг гаргуулан Э.*******д олгосугай.
5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******5******* төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.аас улсын тэмдэгтийн хураамжинд 1*******5******* төгрөгийг гаргуулан Э.*******д олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119. дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ