Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2017/00476

 

                           Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

                                хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би

 

Улаанбаатар хот ******* дүүрэг ******* тойруу ******* тоот, ******* банк ХХК /РД:*******/-ний  нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн /РД:/,

Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг, ******* тоотод оршин суух, овогт гийн /РД:ЖЭ76022*******31/ нарт холбогдох,

“74/705 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, гэрээний үүрэг 185211*******1.72 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот ******* дүүрэг ******* тойруу ******* тоот, ******* банк ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: П., Ж. нар нь 2015 оны 05 сарын 06-ны өдрөөс хойш ******* банкны  Дорнод салбараас 15 000 000 төгрөгийн тусгай нөхцөлт цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй  авсан болно. Зээлдэгч П. нь зээлийн гэрээний 3.2.3, 3.2.5, 3.2.8 дугаар заалтуудыг удаа дараа зөрчиж, зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж 578 хоног хугацаа хэтрээд байгаа бөгөөд нийт үндсэн зээлийн 141764*******3.5 төгрөг, хуримтлагдсан хүү 4141653.26 төгрөг, хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү 203044.*******6төгрөг, нийт 185211*******1.72 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч П. нь 2015 оны 07 сард Жуков тооцооны төвийг Дорнод салбарт нэгтгэж орон тоо давхардсан тул чөлөөлөгдсөн бөгөөд ажилгүй гэсэн шалтгаанаар 2015 оны 8 сараас өнөөдрийг хүртэл зээлээ дутуу төлөөд байгаа болно.

Банкны зүгээс 2015 оны ******* сараас хойш П.ээр зээл төлүүлэх бүх талын арга хэмжээг авсан болно. Иймд зээлдэгч П., Ж. нартай байгуулсан 74/705 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, гэрээний үүргийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 185211*******1.72 төгрөгийг гаргуулан банкыг хохиролгүй болгож  өгнө үү гэжээ.

Хариуцагч П., Ж. /утас **************006**************5 8802762*******/ нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П. би ******* банкинд ажиллаж байхдаа 15 сая төгрөгийн цалингийн зээл авсан. 2015 оны 07 сараас ажилгүй болсноор зээл төлөхөд хүндрэлтэй болсон тул төлөхгүй байсан.

******* банкны нэхэмжлэлтэй танилцаад  74/705 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 185211*******1.72 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч П., Ж. нарт холбогдох 74/705 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, гэрээний үүрэг  185211*******1.72 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* банкны 74/705 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, гэрээний үүрэг  185211*******1.72 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч П., Ж. нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250556 /хоёр зуун тавин мянга таван зуун тавин зураа/ төгрөгөөс 125278 /нэг зуун хорин таван мянга хоёр зуун далан найм/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 125278 /нэг зуун хорин таван мянга хоёр зуун далан найм/ төгрөг, хариуцагч П., Ж. нараас улсын тэмдэгтийн хураамжид 125278 /нэг зуун хорин таван мянга хоёр зуун далан найм/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкинд олгосугай.     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                      Ш.АЛТАНЦЭЦЭГ