| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/0459/и |
| Дугаар | 143 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 143
Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 08-р сарын 21-ний өдөр төрсөн хүү Энххүслэнг эх Д.Ичинноровын асрамжид хэвээр үлдээж, хүү Б.Энххүслэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Сандуйжав овогтой Энхболдоор тэжээн тэтгүүлсүгэй.
2.Нэхэмжлэгч Д.Ичинноровын 50.000.000 төгрөгийн үнэ бүхий ачааны автомашин, чиргүүл гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хариуцагч С.Энхболд нь 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ичинноровт өгөхөөр, хамтын зээлийн үлдэгдэл 20.670.000 төгрөгийг С.Энхболд Төрийн банкинд хариуцаж төлөхөөр, Nordbenz маркийн 55-38СҮА дугаартай ачааны автомашин, YEZ маркийн 44-46ГЧ улсын дугаартай чиргүүл зэргийг хариуцагч С.Энхболд авахаар зохигчид эвлэрснийг баталсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ичинноровын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478150 төгрөгнөөс 274175 төгрөгийг улсын төвийн орлогот хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 203975 төгрөг, хариуцагч С.Энхболдоос улсын тэмдэгтийн хураамжид 157675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ичинноровт олгохоор, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 982200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28123 төгрөгийг хариуцагч С.Энхболдоос гаргуулж улсын төсвийн орлогот тус тус оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.