Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 061

 

Ш.Зинолын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 165 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, Шеруши ахтай овогт Шөркегийн Зинолын нэхэмжлэлтэй, Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбар болон ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Ардабек, нэхэмжлэгч Ш.Зинол, түүний өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Серик нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ХААН банкнаас зээлээр мөнгө авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Монгол банк болон ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбаруудад даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Шөркегийн Зинол миний бие Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний бие 2015 оны 9 дүгээр сард тус аймаг дахь Төрийн банкнаас зээл авах гэтэл Зээлийн мэдээллийн сан-д хугацаа хэтэрсэн зээлтэй байна. Тодруулбал ХААН банкнаас авсан зээлийн үлдэгдэл 5775657 төгрөгийг төлөөгүй тул зээл олгох боломжгүй гэж татгалзсан юм. Өөр бусад арилжааны банкнуудад хандахад мөн адилхан Зээлийн мэдээллийн сан-д ХААН банканд төлөх зээлийн үлдэгдэл төлбөртэй тул зээл олгох боломжгүй гэсэн хариуг хэлсэн. Миний бие ХААН банкнаас урьд өмнө огт зээл авч байгаагүй. Өөрөөр хэлбэл аль ч банканд хугацаа хэтрүүлсэн зээлийн үлдэгдэл төлбөргүй юм.

Тухайлбал, миний бие 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 4800000 төгрөгийн зээлийг авч байсан. Ингэхдээ Зээлийн мэдээллийн сан-д ХААН банканд хугацаа хэтрүүлсэн зээлийн үлдэгдэл төлбөртэй гэсэн мэдээлэл байхгүй байсан. Гэтэл 2015 оны 9 дүгээр сард зээлийн мэдээллийн сан-д ХААН банкнаас авсан зээлээ төлөөгүй гэсэн мэдээлэл орсон байна. Би үүний учрыг мэдэхийн тулд Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт очиж эрх бүхий албан тушаалтнаас лавлахад тэд мөн адилхан намайг Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлтэй байна гэсэн мэдээллийг гаргаж өгсөн.

Уг нь миний бие ХААН банканд өгөх өглөгтэй болох нь үнэн. Гэхдээ энэ бол зээл биш юм. Өөрөөр хэлбэл 2003 онд ХААН банканд ажиллаж байх хугацаандаа бусдад гэм хор учруулсан тул 2004 оны шүүхийн шийтгэх тогтоолоор ял авч, ХААН банканд гэм хорын хохиролд 5775657 төгрөг, бусад иргэдэд 25 сая гаруй төгрөгийн хохирол төлөхөөр болсон юм. Миний бие ялаа эдэлж дууссан боловч хохирлыг нь бүрэн барагдуулж дуусаагүй. Би цалингаасаа сар бүр суутгуулж байгаа боловч цалин хөлсний хэмжээ бага учраас одоо хүртэл бүрэн барагдуулж амжаагүй байна. Тухайлбал, би хохирогч нарын хохирлыг шийдвэр гүйцэтгэх газрын гаргаж өгсөн хуваарийн дагуу ээлж дараалан төлж байгаа болно.

ХААН банк нь чи энэхүү хохирлыг удаан хугацаанд биднийг чирэгдүүлж байна, бидний хохирлыг тэргүүн ээлжид арилгаагүй хэмээн гомдож миний нэрийг албаар Зээлийн мэдээллийн сан-д оруулсан байна. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргаж өгсөн хуваарийн дагуу хохирлыг төлж байгаа тул тэдний хохирлыг албаар төлөхгүй байгаа зүйл огт байхгүй. Миний нэрийг зээлийн мэдээллийн санд оруулснаас болж эхнэрийнхээ нэр дээр ч зээлээ авах боломжгүй болж, хүүхдүүд маань сурч байгаа сургуульдаа ч явж чадаагүй юм.

Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн сургалтын төлбөрийг зээлдэж авах гэж эхнэр маань арилжааны банкнуудад баримт бичгээ бүрдүүлэн өгөхдөө нөхрөө заавал хамтран зээлдүүлэгч болго гэсэн шаардлага тавьдаг бөгөөд миний нэрийг оруулж ирэхээр нь банкнуудын зээлийн мэдээллийн сангаас чанаргүй, муу гэсэн үзүүлэлт гарч ирдэг тул зээл олгохоос татгалздаг болов. Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж заасан боловч миний бие шүүхийн шийтгэх тогтоолын дагуу өрт ногдуулсан ялыг бүрэн эдэлж дууссан боловч миний үр хүүхдүүдийн эрх ашиг сонирхолд ХААН банк уг ялыг дээр дурдсанаар халдааж сургуульд сурах боломжийг нь хааж байна. Эцэст нь хэлэхэд би ХААН банканд төлөх хохирлоо төлөхөөс хэзээ ч зайлсхийж байгаагүй.

Миний бие ХААН банкны захирал З.Үсенд хохирлоо төлж өгөх талаар хэд хэдэн удаа санал тавьж байсан. Тухайлбал, би түүнээс хүсэхдээ надад банкнаас 5775657 төгрөгийг зээл болгож гаргаж өгөөд 100% хохирлоо авч, хүүгийн хамт төлөх хуваарийг нь гаргаж өгөөч гэж удаа дараа гуйж байсан боловч, үндэслэлгүйгээр татгалзсан юм. Би бол жирийн нэгэн ажилчин хүч учраас нэг доор 5 сая төгрөгийн орлого бөөнөөр нь орж ирдэггүй тул түүний хохирлыг зээл авч төлж өгөхөөс өөр арга зам байхгүй байхад миний зээл авах боломжийг хааж байгаа нь намайг аргагүй байдалд оруулж байна. Өөрөөр хэлбэл ХААН банкнаас ямар ч зээл аваагүй намайг санаатайгаар хорлож гэр бүлийнхээ эрх ашгийг ноцтойгоор зөрчиж зээлийн мэдээллийн санд үндэслэлгүйгээр миний нэрийг оруулсан байна.

Иймд Ш.Зинол намайг 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ХААН банкнаас зээлээр мөнгө авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбар, ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Серёжагийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч иргэн Ш.Зинолын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 7.1.1 дэх заалтад үнэн зөв эсэхийг мэдээлэл нийлүүлэгч магадална, Монгол банкнаас гаргасан зээлийн мэдээллийн сангийн журам-ын 5.2.3 дахь хэсэг Зээлийн мэдээллийн санд ирүүлсэн мэдээллийн үнэн зөв эсэхийг тухайн банк, банк бус санхүүгийн байгууллага хариуцна гэж заасан байдаг. Иймд Баян-Өлгий аймаг дахь Монгол банкны салбар уг нэхэмжлэлийг хариуцахгүй бөгөөд холбогдолгүй болохыг мэдэгдье гэжээ.

 

Хариуцагч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Б.Бауыржаны тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Ш.Зинол нь ХААН банкнаас ямар ч зээл аваагүй байхад намайг санаатайгаар хорлож, гэр бүлийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж Зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй гэж үндэслэлгүйгээр миний нэрийг оруулсан байна.

Иймд Ш.Зинол намайг 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ХААН банкнаас зээлээр мөнгө авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбар болон ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тэрээр гаргажээ. 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Монгол улсын Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зээлийн мэдээлэл гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг хэлнэ гэж, уг хуулийн 4.1.6-д зээлдэгч гэж хууль, гэрээгээр төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн хуулийн этгээдийг гэж мөн хуулийн 4.1.7-д зээлдүүлэгч гэж банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, түүнчлэн зээлдэгчээс гэрээ, эсхүл хуульд заасны дагуу зээл, төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийг гэж, мөн хуулийн 4.1.8-д мэдээлэл нийлүүлэгч гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг гэж мөн хуулийн 4.1.13-т зээлийн түүх гэж зээлдэгчийн хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийн үүрэг, тэдгээрийн гүйцэтгэлийн талаарх цогц мэдээллийг хэлнэ гэж тус тус тодорхой заасан байдаг.

Төлбөр гэдэгт банкны хувьд программын алдаанаас үүссэн авлага, банкны ажилтан өөрийн хариуцлагагүй үйлдлээрээ банк болон харилцагчийг хохироосны улмаас банканд үүссэн авлага, ажилтны үйлдсэн ашигласан гэмт хэргийн үйлдлээс, мөн аливаа этгээдээс банкны эд хөрөнгийг эвдэх, хулгайлах, дээрэмдэх болон банкийг залилан мэхэлснээс банкийг хохироосон тус тус авлагууд төлбөр гэдэгт хамаарах бөгөөд энэ нь хуулийн утгаараа хууль болон гэрээний дагуу нэг этгээд нөгөө этгээдээс төлбөр шаардах эрх, төлөх үүрэг үүсэж байгаа тохиолдолд Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан "төлбөр" гэдэг ойлголтод хамааруулж уг төлбөр бүхий авлагыг Зээлийн мэдээллийн санд зээлдүүлэгч болох банк бүртгүүлдэг болно. Харилцагч Ш.Зинолын нэхэмжлэлд дурдсанаар Монгол банкны Зээлийн мэдээллийн сангийн Лавлагаагаар түүнийг "муу зээлийн ангилал"-тай гэж бүртгэгдсэн байгаа харагдаж байгаа боловч уг Зээлийн мэдээллийн сангийн систем дотор оруулсан мэдээллээр болохоор Үүргийн талаарх мэдээлэлд нь үүргийн төрөл гэдэгт Ш.Зинолын 5.775.657 төгрөгийн төлбөрийг "Зээл" гэж биш "Авлага" гэж оруулсан байна.

Эндээс үзэхэд нэхэмжлэгчийн зээл аваагүй байхад муу зээлийн түүхтэй гэж оруулсан нь хууль бус гэж маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 165 дугаар шийдвэрээр:

 

1.Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг баримтлан 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ХААН банкнаас зээлээр мөнгө авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбар, ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбаруудад даалгаж өгөх-ийг хүссэн тухай нэхэмжлэгч Ш.Зинолын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Зинолын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3-р багт оршин суух Шеруши ахтай овогт Шөркегийн Зинол би Баян-Өлгий аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг бүхэлдээ эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

Шөркегийн Зинол миний бие 2006 оны 3 дугаар сарын 10-ныөдөр ХААН банкнаас зээлээр мөнгө авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Монгол-банкны Баян-Өлгий аймаг дахь салбар болон ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт даатгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтуудыг гуйвуулан санаатайгаар өөрчилж бичиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчин нэг талыг баримтлан Монгол улсын нэрийн өмнөөс үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаа болно. Миний бие 2015 оны 9 дүгээр сард тус аймаг дахь Төрийн банкнаас зээл авах гэтэл Зээлийн мэдээллийн сан-нд хугацаа хэтэрсэн зээлтэй байна, тодруулбал ХААН банкнаас авсан зээлийн үлдэгдэл 5775657 төгрөгийг төлөөгүй тул зээл олгох боломжгүй гэж татгалзсан юм.

 

Өөр бусад арилжааны банкнуудад хандахад мөн адилхан 'Зээлийн мэдээллийн сан-нд ХААН банканд төлөх зээлийн үлдэгдэл төлбөртэй тул зээл олгох боломжгүй гэсэн хариуг хэлсэн. Би ХААН банкнаас урьд өмнө огт зээл авч байгаагүй. Өөрөөр хэлбэл аль ч банканд хугацаа хэтрүүлсэн зээлийн үлдэгдэл төлбөргүй юм. Тухайлбал, миний бие 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 4800000 төгрөгийн зээлийг авч байсан. Ингэхдээ Зээлийн мэдээллийн санд ХААН банканд хугацаа хэтрүүлсэн зээлийн үлдэгдэл төлбөртэй гэсэн мэдээлэл байхгүй байсан. Гэтэл 2015 оны 9 дүгээр сард Зээлийн мэдээллийн сан-нд ХААН банкнаас авсан зээлээ төлөөгүй гэсэн мэдээлэл орсон байна. Би үүний учрыг мэдэхийн тулд Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт очиж эрх бүхий албан тушаалтнаас лавлахад тэд мөн. адилхан намайг Зээлийн мэдээллийн сан-нд хугацаа хэтэрсэн зээлтэй байна гэсэн мэдээллийг гаргаж өгсөн. Уг нь миний бие би ХААН банканд өгөх өглөгтэй болох нь үнэн.

 

Гэхдээ энэ бол зээл биш юм. Өөрөөр хэлбэл 2003 онд ХААН банканд ажиллаж байх хугацаандаа бусдад гэм хор учруулсан тул 2004 оны шүүхийн шийтгэх тогтоолоор ял авч, ХААН банканд гэм хорын хохиролд 5775657 төгрөг, бусад иргэдэд 25 гаруй сая төгрөгийн хохирол төлөхөөр болсон юм. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүхийн шийтгэх тогтоолын гарсан хугацааг санаатайгаар өөрчилж бичсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 11 хуудсанд ингэж гуйвуулж, өөрчилсөн байна. Миний бие ялаа эдэлж дууссан боловч хохирлыг нь бүрэн барагдуулж дуусаагүй. Би цалингаасаа сар бүр суутгуулж байгаа боловч цалин хөлсний хэмжээ бага учраас одоо хүртэл бүрэн барагдуулж амжаагүй байна. Тухайлбал, би хохирогч нарын хохирлыг шийдвэр гүйцэтгэх газрын гаргаж өгсөн хуваарийн дагуу ээлж дараалан төлж байгаа болно. ХААН банк нь чи энэхүү хохирлыг удаан хугацаанд бидний чирэгдүүлж байна, бидний хохирлыг тэргүүн ээлжид арилгаагүй хэмээн гомдож миний нэрийг албаар Зээлийн мэдээллийн санд оруулсан байна. Би ХААН банкнаас зээл аваагүй байхад хууль бусаар зээл авсан мэтээр зээлийн мэдээллийн санд байршуулсан нь хуул бус байна.

 

Миний нэрийг зээлийн мэдээллийн санд оруулснаас болж эхнэрийнхээ нэр дээр ч зээлээ авах боломжгүй болж, хүүхдүүд маань сурч байгаа сургуульдаа ч явж чадаагүй юм. Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж заасан боловч миний бие шүүхийн шийтгэх тогтоолын дагуу өөрт ногдуулсан ялыг бүрэн эдэлж дууссан боловч миний үр хүүхдүүдийн эрх ашиг сонирхолд ХААН банк уг ялыг дээр дурдсанаар халдааж сургуульд сурах боломжийг нь хааж байна. Би бол жирийн нэгэн ажилчин хүн учраас нэг доор 5 сая төгрөгийн орлого бөөнөөр нь орж ирдэггүй тул түүний хохирлыг зээл авч төлж өгөхөөс өөр арга зам байхгүй байхад миний зээл авах боломжийг хааж байгаа нь намайг аргагүй байдалд оруулж байна. Өөрөөр хэлбэл ХААН банкнаас ямар ч зээл аваагүй намайг санаатайгаар хорлож, гэр бүлийнхээ эрх ашгийг ноцтойгоор зөрчиж зээлийн мэдээллийн санд' үндэслэлгүйгээр миний нэрийг оруулсан байна. Хариуцагч нарыг Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөнийг би болон миний хууль ёсны өмгөөлөгч С.Нургайып, А.Серикжан нар хэд хэдэн үндэслэл бүхий тайлбарыг шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүхээс тэрхүү үндэслэлүүдийг анхан шатны шүүх яагаад үндэслээгүй, үгүйсгэсэн талаар шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нь тайлбарлан бичээгүй юм.

 

Тухайлбал, ХААН банкийг зээлийн мэдээллийн санд мэдээлэл оруулах эрхтэй гэдгээ нотолж чадахгүй байхад мэдээлэл оруулсан гэж үндэслэлээ гаргасан. Өөрөөр хэлбэл Монгол банктай ХААН банк хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр иргэдийн зээлийн мэдээллийг тус санд бүртгэх эрх үүсэх боловч ХААН банк тухайн мэдээллийг оруулах эрхтэй болохыг шүүхэд нотолж чадаагүй тул мэдээллийг оруулах нь буруу гэж маргасан. Нөгөөтээгүүр ХААН банктай зээлийн гэрээ байгуулаагүй, зээл аваагүй байхад зээлийн мэдээллийн санд бүртгэсэн. Мөн зээлийн мэдээллийн санд бүртгэхээс өмнө зээлдэгчийн зөвшөөрлийн хуульд заасны дагуу урьдчилан авах ёстой байтал зөвшөөрөл авалгүйгээр зээлийн мэдээллийн санд бүртгэсэн гэж маргасан.

Үүнээс гадна, Зээлийн мэдээллийн сангийн хуулийг буцаан хэрэглэх хуульд заасан хугацаандаа багтааж зээлийн мэдээллийн санд бүртгээгүй хэмээн маргасан байхад шүүх санаатайгаар нэг салыг баримтлан хууль бус шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл, хуульд заасан 6 жилийн өмнөх мэдээллийг бүртгэнэ гэсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн мэдээлэл байсан юм.

Иймд Баян-Өлгий аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 165 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Зээлийн мэдээллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2. дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Ш.Зинолын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим-д нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Зинол нь 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ХААН банкнаас зээлээр мөнгө авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Монголбанкны болон ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Зинол нь 2002 онд ХААН банкны Баян-Өлгий салбарт теллерээр ажиллаж байх үед нэр бүхий 25 хүний тэтгэврийн мөнгийг бусдын итгэмжлэлгүйгээр авч хохирол учруулан ХААН банкинд 5775657 төгрөгийн төлбөртэй болох нь Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 196, 243, 264, 547 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2004 оны 03 сарын 16-ны өдрийн 21 дугаартай магадлал болон зохигчдын тайлбараар нотлогдож байна гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Зээлийн мэдээллийн тухай хуулийг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталж, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгах бөгөөд зээлийн лавлагааг гагцхүү хэрэглэгчид өгнө гэж заасан байхад нэхэмжлэгч Ш.Зинолын 2004 онд ХААН банкинд төлөх төлбөрийг Анх олгосон зээлийн хэмжээ: 5.775.657.00, Зээл олгосон огноо: 2006/03/10, Зээл төлөгдөх огноо: 2007/03/10, Валютын нэр: MNT, Зээлийн өрийн үлдэгдэл: 5.775.657.00, Зээлийн ангилал: Муу, Зээл олгосон банк: ХААН (05), Төрөл: Авлага, Олгосон байгууллага: 0000050000, Төлөв: Төлөгдөж дуусаагүй. гэсэн мэдээллээр Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулснаар Зээлийн мэдээллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч Ш.Зинолын ХААН банкинд төлөх 5775657 төгрөгийг зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т зээлдэгчийн зөвшөөрлийг заавал авсан байх гэж заасан байхад нэхэмжлэгч Ш.Зейнолоос мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд өгөхийг зөвшөөрсөн талаарх зөвшөөрөл аваагүйгээр мэдээллийг нийлүүлсэн нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2., 5.1.4., 7.1.1., 9.1.2.-д заасныг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч Ш.Зинол нь ХААН банкинд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөртэй болохоос зээлийн мэдээлийн санд дурдсанчилан зээл аваагүй байхад ХААН банк нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1., 20 дугаар зүйлийн 20.2.1.-д заасныг зөрчиж мэдээлэл нийлүүлсэн буруутай байна.

 

Хариуцагч ХААН банкны Баян-Өлгий салбар нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. Нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчсөн байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй нотлох баримтуудыг / Баян-Өлгий аймгийн Сум дундын 2003 оны 682, 702, 759, 761, 779 дугаар, 2013, 2014 оны шийдвэрүүдийг хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар дүгнэж, түүнийг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Иймд ХААН банкны Баян-Өлгий салбар нь мэдээлэл нийлүүлэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуулийг зөрчиж мэдээлэл нийлүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, зээлийн мэдээллийн сангаас нэхэмжлэгч Шеруши ахтай овогт, Шөркегийн Зинолд холбогдох РД: БГ71081711, Анх олгосон зээлийн хэмжээ: 5.775.657.00, Зээл олгосон огноо: 2006/03/10, Зээл төлөгдөх огноо: 2007/03/10, Валютын нэр: MNT, Зээлийн өрийн үлдэгдэл: 5.775.657.00, Зээлийн ангилал: Муу, Зээл олгосон банк: ХААН (05), Төрөл: Авлага, Олгосон байгууллага: 0000050000, Төлөв: Төлөгдөж дуусаагүй. гэсэн мэдээллийг хасуулахыг хариуцагч ХААН банкны Баян-Өлгий салбарт үүрэг болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Зейнолын Монголбанкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.-д мэдээлэл нийлүүлэгч гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгчийг, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2.-т зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд өгөх гэж заасан байх тул Монголбанкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч биш байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч Ш.Зинолд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 165 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Зээлийн мэдээллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2.-т заасныг баримтлан зээлийн мэдээллийн сангаас нэхэмжлэгч Шеруши ахтай овогт, Шөркегийн Зинолд холбогдох РД: БГ71081711, Анх олгосон зээлийн хэмжээ: 5.775.657.00, Зээл олгосон огноо: 2006/03/10, Зээл төлөгдөх огноо: 2007/03/10, Валютын нэр: MNT, Зээлийн өрийн үлдэгдэл: 5.775.657.00, Зээлийн ангилал: Муу, Зээл олгосон банк: ХААН (05), Төрөл: Авлага, Олгосон байгууллага: 0000050000, Төлөв: Төлөгдөж дуусаагүй. гэсэн мэдээллийг хасуулахыг хариуцагч ХААН банкны Баян-Өлгий салбарт үүрэг болгож, нэхэмжлэгч Ш.Зинолын Монголбанкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч ХААН банкны Баян-Өлгий салбарын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Зинолд олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч Ш.Зинолд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ