| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/0345/и |
| Дугаар | 138/ШШ2017/00487 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2017/00487
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, “*******” гэх газар оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй,
“Бусдын асрамжинд байсныг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 0******* сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
Нэхэмжлэгч: Г.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.******* нь 2008 оноос эхлэн *******гийн ай гэр бүлийн харьцаатай болж хамт амьдрах болсон. Улмаар 2011 онд бидний дундаас охин Э.Ариунжаргал, 201******* онд хүү Э.Ариунбаяр нар төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч ******* сумын 1 дүгээр багт хамтран амьдарч, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байсан. М.Энхжаргал нь мал маллан нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан учраас нийгмийн даатгалын сангаас охин Э.Ариунжаргал, хүү Э.Ариунбаяр нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн юм. Гэвч бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй учир хүүхдүүдээ тэтгэмж тогтоолгож чадахгүй байна.
Иймд охин Э.Ариунжаргал нь 2011 оноос, хүү Э.Ариунбаяр нь 201******* оноос эхлэн эцэг М.Энхжаргалын асрамжинд байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд хандаж 2011 оны 02 сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Ариунжаргал, 201******* оны 12 сарын 20-ны өдөр төрсөн хүү Э.Ариунбаяр нарыг эцэг М.Энхжаргалын асрамжинд байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч ******* ******* овогт *******ын *******, Дулгиад овогт *******гийн Энхжаргал нар нь Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртүүлээгүй боловч 2008 оноос 2017 оны 0******* сарын 0*******-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримт болох нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч М.Бурмаа, Х.Буянжаргал нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.
Талууд хамтран амьдрах хугацаанд 2011 оны 02 сарын 06-ны өдөр охин Э.Ариунжаргал, 201******* оны 12 сарын 20-ны өдөр хүү Э.Ариунбаяр нар нь төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд болон нэхэмжлэгчийн тайлбараар батлагдаж байна.
Хамтран амьдарч байсан М.Энхжаргал нь 2017 оны 0******* сарын 0*******-ны өдөр өвчний улмаас нас барсан болох нь 0000162962 дугаартай нас барсан тухай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.******* нь М.ай 2008 оноос 2017 оны 0******* сарын 0*******-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан бөгөөд 2011 оны 02 сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Ариунжаргал, 201******* оны 12 сарын 20-ны өдөр төрсөн хүү Э.Ариунбаяр нар нь эцэг М.Энхжаргалаар овоглон төрсний гэрчилгээ авч, түүний асрамжид байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 02 сарын 06-ны өдөр төрсөн Энхжаргалын Ариунжаргал, 201******* оны 12 сарын 20-ны өдөр төрсөн Энхжаргалын Ариунбаяр нар нь Дулгиад овогт *******гийн Энхжаргалын асрамжинд байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураажинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.******* дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ