| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0084/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/85 |
| Огноо | 2021-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Ш овогт Ггийн Бт холбогдох 2135000020092 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 15-нд Увс аймгийн Сагил суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Увс аймгийн Сагил сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Ш овогт Ггийн Б /РД:ОЛ01211531/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Г.Б нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт 2021 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хохирогч Ц.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт 2021 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хохирогч Ц.Быг зодсон болох нь:
1. Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн орой би найз Гын хамт Их наяд баар орсон. Баарнаас 23 цаг 50 минутын үед гарсан. Гараад хойш нь эргээд Хүлэг дэлгүүрийн тус хэсэг явж байтал миний урд хэсэг залуус явсан. Уг залуус Б болон түүний найзууд байсан. Тэр залуусын дотроос нэг нь Г бид 2-т хандаж дуудах шиг болохоор бид 2 явж байгаад зогссон. Тэд нар 4-үүлээ явсан ба Г бид 2-ын урд ирээд хэн нь мэдэхгүй нэг нь надаас "чи цэрэгт явсан уу" гэж асуусан би "яваагүй" гэж хэлсэн чинь Б намайг хөлөөрөө хавирч газарт унагасан. Би газраар унаад шууд газраас босож байтал Б дахин нэмж гараараа миний нүүр, амны хэсэгт 3-4 удаа цохисон. Яг энэ үед хажуугаас Г Б бид 2-ын дундуур орж ирээд намайг салгаад Боос холдуулсан. Бийг найзууд нь салгаад холдуулж байсан. Энэ үеэр буюу Б намайг цохисны дараа цагдаагийн алба хаагчид бид нарт дөхөж ирж таарсан ба "тарцгаа, гэр рүүгээ явцгаа" гээд бид нарыг тарааж явуулсан. Тэхээр нь би Г бид 2 Тобу төвийн гэрлэн дохиогоор хойш нь гараад зогссон. Харин нөгөө залуучууд паб-ын зүгт явж харагдсан. Тэгтэл Г намайг харснаа "чиний амнаас чинь цус гараад байна ш дээ, тэр залуучуудтай очиж уулзъя" гээд байхаар нь такси барих гээд гараа өргөөд зогсож байсан чинь танихгүй приус маркийн машинтай ахтай таараад "суучих хүргээд өгье" гэхээр нь бид 2 суугаад тэр залуучуудын араас хайгаад явсан замд таарахгүй болохоор Есүсийн сүмийн хажууд машиныг зогсоолгоод буугаад үлдсэн. Тэр ах мөнгө авалгүй бид 2-ыг буулгачхаад явсан. Сүмийн гадна зогсоод эргэн тойрноо хараад ажиглатал Сүмийн урд талын байрны гадна хүүхдүүд байх дуу чимээ гарахаар нь яваад очсон чинь Боос бусад 3 залуу нь байрны гадна талын саравчинд сууж байсан. Г тэр залууст "танай найз чинь манай найзыг зодсоноос болоод амнаас цус гараад байна" гэж хэлсэн чинь тэр 3 залуу "танай найзыг зодсон залуу явчихсан ш дээ гэж хэлсэн. Тэгтэл тэр гурав Б руу утсаар ярьж дуудсан. Б ирэхгүй удаад байхаар нь Г бид 2 тэд нарыг орхиод явсан. Г бид дээшээ эргэж явж байгаад төв халуун усны ойролцоо ирээд гэр гэр рүүгээ салаад явсан. Би Гансүх ахын гэрт очсон. Гансүх ахын гэрт хүү Д байсан ба намайг харчхаад "яасан юм гэхээр нь "хүнд цохиулчихлаа" гэсэн чинь "цагдаад мэдэгдэлдээ" гэхээр нь "маргааш больё гэж хэлээд унтаж амрахаар болсон. Унтаж амрахын өмнө толинд амаа харсан чинь шүд хугараад амны хэсэг гэмтсэн байсан. Маргааш өглөө болж боссон чинь ам, шүдний гэмтэл хавагнаад хавантай болчихсон. Хаван нь хөөрөөд хамар, нүд хэсэгт орсон байсан. Эдний гэрээс гараад Бийг хайж болж авч уулзаж шүд унасан болох хэлж үзүүлсэн. Б найзуудтайгаа нийлж намайг эмнэлэгт хүргэж үзүүлсэн. Шүдийг Болор цахиур эмнэлэгт үзүүлсэн чинь 2 шүд хугарчихсан, өөр 1 шүд нь бага зэрэг хөдөлсөн байсан. Харин хамраа нэгдсэн эмнэлэгт орж нэг эмчид үзүүлсэн чинь "гэмтэл байна" гэж хэлсэн. Тухайн шөнө миний биед зөвхөн Б л халдаж цохисон. Өөр бусад гурван найз нь миний биед халдаагүй. ...Би 2021 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б гэх залууд зодуулсны улмаас 2 шүд хугарч, 1 шүд хөдөлж, зарим шүдний палан гэмтсэн хохирол учирсан. Б надаас уучлалт гуйж, бид хоёр сайн дураараа эвлэрсэн, надад шүдээ эмчлүүлэхэд 3.500.000 төгрөг хэрэгтэй болж Бт хэлж мэдэгдсэн. Эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан, надад одоо ямар нэгэн хохирол гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй болсон.” гэх мэдүүлэг[1],
2. Гэрч Г.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ц.Бын гэр нь Улаангом сумын 2 дугаар багийн хөдөө байдаг. 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үдийн үед манай гэрт ирж усанд орсон. Тэгчхээд оюутан ангийн хүүхэдтэй уулзана гээд гараад явсан. Тухайн үед миний аав ээж хөдөө явчихсан би гэртээ ганцаараа байсан үе юм. Тэр өдрийн орой болж би унтах гээд орондоо ороод хэвтсэн байтал шөнө 00 цаг өнгөрч байхад гэнэт Ц.Б манайд хүрээд ирсэн. Тэр үед би гэрлээ унтраачихсан хэвтэж байсан ба Ц.Б гаднаас орж ирээд эхлээд миний хажууд суугаад хүнээр зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрэл асаагаад харсан чинь гар нь цус болсон, хамар, ам нь хавдаж байгаа юм шиг болсон байхаар нь яагаад зодуулсан юм бэ гэж асуусан чинь цэрэгт явсан эсэхийг асуухаар нь цэрэгт яваагүй гэж хэлснээс болж цохиулсан гэж хэлсэн. Тэгчхээд Ц.Б өөрийгөө толинд харж байснаа өө шүд уначихсан байна ш дээ гэж хэлэхээр нь харсан чинь амны хэсэг бага хэмжээний цус болоод урд талд нь 2 шүд уначихсан байхаар нь хэнээр зодуулсан юм бэ" гэсэн чинь маргааш больё гээд дуудлага дуудалгүй унтчихсан. Маргааш өглөө болж Ц.Б унтаж байгаад босоод гэрээс гараад явсан. Өдөр усанд орчхоод гэрээс гарахдаа буцаад ирэх талаар юу ч хэлээгүй, шөнө дунд л гэнэт хүрээд ирсэн ба замдаа хүнээс зодуулсан байсан. Ц.Бын ам хамрын хэсэг гэмтсэн бололтой хавдчихсан, хоёр шүд нь хугараад унасан байсан. Өөр гэмтэл харагдаагүй.” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Д.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:: “...2021 оны 5 дугаар сарын 20-нд Бын амны хөндийг үзэхэд амны эргэн тойронд шарх сорви байхгүй, хуучин шүдний гэмтэлтэй байсан. Шүдийг үзэхэд 1дүгээр шүд хөндүүр зовуурьтай, 11-ийг хазахад хөндүүртэй гэсэн зовуурьтай байсан. 11, 12,21 шүднүүд гэмтсэн байсан 11 тогшихоор хөндүүр, хөдөлгөөнгүй байсан, шүдний цөгц бүрэн, шүдний холбоос гэмтсэн 12, 21 дүгээр цөгцний их хэмжээний алдагдалтай, 3/2 нь хугарсан, шүдний холбоос нь гэмтсэн, үлдсэн сурвалж нь хөдөлгөөнгүй байсан..намайг үзэхэд хуучин хугарал байсан...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:: “Тухайн шөнө Г, Б, Э, Б бид тав голд караокед дуулж байгаад их наяд орсон. Бид тав их наяд ороод сүүлийн хоёр ая дээр бүжиглээд гарсан ба бид тав тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Бид нар баарнаас гарч ирэхэд Б түрүүлээд харьсан юм. Тэгээд Г, Э, Б бид дарав баарны гадна зодоон болж байгааг хараад зогсож байтал цагдаа нар тэр зодооныг салгаад ойр хавьд хараад зогсож байсан бид нарыг харьцгаа гэж хэлсэн. Тэгээд Б түрүүлээд их наядаас хойш тобу руу алхаж байсан ба хөөгдсөн танихгүй залуутай хамт явж байсан. тэгээд тэр залуу нь Бийг гэнэт нэг удаа гараараа цохиход Б тэр залууг хавирч унгаагаад цохиж байсан. Тэгээд Г, Э бид гурав тухайн үед Бийн араас 50-80 метр зайтай явсан учир гүйгээд очиход цагдаа нар ирээд салгаад явуулсан. Тэгээд Б гэр рүүгээ түрүүлээд явчихсан бөгөөд Г Э бид гурав Цэдэнбалын доод талд явж байтал Бт зодуулсан залуу нэг найзтайгаа хамт такситай ирээд таксигаа явуулчхаад бид гуравт, миний шүд уначихсан байна намайг зодсон залуу хаана байна дуудчих хэл амаа олоод салъя гэж хэлсэн. Тэгээд Э утсаар залгаж Бийг дуудсан тэгж байтал нөгөө залуу нь найзтайгаа хамт яваад өгсөн. Тэгээд Г, Э нар Эын гэр рүү явсан харин би гэртэй харьсан. ......” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч С.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:: “...бид 3 зам дагаад явж байтал урд явж байсан залуу явган хүний замаар явж байгаад Бтой зэрэгцээд явсан. Гэтэл тэр Б гэх залуу Бийн нүүр хэсэгт гараагаа шууд нэг удаа цохисон. Тэгэхээр нь Б хавирч унагаагаад зодсон. Бид нар Боос 50-80 орчим метр зайд байсан. Бид нар гүйгээд очиход цагдаа нар зэрэгцээд ирсэн...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 07-ны орой би найз Б, Э нарын хамт их наядын бааранд үйлчлүүлээд гараад Хүлэг дэлгүүрийн хажууд явж байгаад миний урд талд явж байсан манай найз Б нэг залуутай гэнэт маргалдаад зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би очиж салгасан. Тэгээд маргалдаж байтал эргүүлийн цагдаа нар ирээд тарцгаа гээд бид нар салаад Б гэр рүүгээ харилаа гээд бид хоёроос салаад явсан. Сүүлд араас нөгөө зодуулсан залуу нэг найзтайгаа ирээд машинтай ирэхэд хоёр шүд хугарсан гээд явж байсан маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд хоёр шүд хугарсан, хамар хавдсан байсан. Маргааш нь бид нар тэр залуутай шүдний эмнэлэг ороход нэг шүдийг 70.000 төгрөгөөр хийнэ гэсэн. Тэгээд бид нар 500.000 төгрөг өгөхөөр болж гар барьж тохиролцсон. Б тэр өдөр гар утсаа шууд 200.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгийг нь өгсөн. Үлдсэн 300.000 төгрөгийг 14 хоногийн дараа шилжүүлэхээр тохирч, 14 хоногийн дараа би Б гэх данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл тэр залуу Б руу сүүлд дахиад утасдаад мөнгө нэхээд байна гэж байсан. ” гэх мэдүүлэг[6],
7. Хохирогч Ц.Бын Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулториор эмчлүүлэгчийн карт, өвчний түүх[7],
8. Шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 07-ны орой найз нарынхаа хамт Улаангом сумын 11 дүгээр багт байрлах "Их наяд" баар орчхоод хаах үеэр гараад гэр рүүгээ явах замдаа тус баарнаас холгүй хойд талд нь байрлах "Хүлэг" дэлгүүрийн тус хэсэг газарт 23 цаг 45 минутаас хойш 00 цаг 10 минутын хооронд хохирогч Ц.Бтай тааралдаж үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж зодсон болчимгүй үйлдэж гаргаж бусдын биед гэмтэл учруулсан. Хохирогч миний болон хамт явсан найзуудын урдаас эсэргүүцсэн, халдсан зүйл болоогүй. Тухайн үед хохирогчийг би ганцаараа цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг барагдуулж байгаа. ... Би 2021 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хохирогч Ц.Быг үл ялих зүйл шалтаглан зодож эрүүл биед нь гэмтэл учирсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа бүрэн ухамсарлаж ойлгосон тул хохирогчоос шаардсан шүдний эмчилгээний зардлын 3 сая 500 мянган төгрөгийг бүрэн өгч дуусгасан. Тухайн асуудал цагдаагийн байгууллагад шалгагдахаас өмнө 500.000 төгрөг өгчихсөн байсан. Цагдаад шалгагдсаны дараа 3 сая төгрөг өгөхийг шаардсан тул 1 сая 500 мянгаар 2 хувааж өгч дуусгасан. Мөн би хохирогч Баас болсонд зүйлд уучлалт гуйсан.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 сарын 20-ны өдрийн 203 дугаартай "...Үзүүлэгч Ц.Бын биед гэмтэл тогтоогдлоо. Баруун дээд 2 дугаар шүд, зүүн дээд 1 дүгээр шүд хугарсан. Баруун 1 дүгээр шүд нь хөдөлсөн. Баруун доод 1, 2 дугаар шүд, Зүүн доод 1, 2 дугаар шүд эмтэрч унасан гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Эдгэрч буй шинэ гэмтэл байна. Баруун дээд 2 дугаар шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, Баруун 1 дүгээр шүд хөдөлгөөн, баруун доод 1, 2 дугаар, зүүн доод 1, 2 дугаар шүдний паалны эмтрэл гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-2т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11-52.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд бага хэмжээгээр буюу 10 хувь нөлөөлөх гэмтэл болно" гэх дүгнэлт[8]-ээр хохирогч Ц.Бын бие мах бодид учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах гэмтэл болох нь тогтоогджээ.
Шүүгдэгч Г.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.Бын Баруун дээд 2 дугаар шүд, зүүн дээд 1 дүгээр шүд хугарсан. Баруун 1 дүгээр шүд нь хөдөлсөн. Баруун доод 1, 2 дугаар шүд, Зүүн доод 1, 2 дугаар шүд эмтэрч унасан гэмтэл учирсан байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд “Г.Б надаас уучлал гуйж 3.500.000 төгрөгийн хохирол төлж эмчилгээний зардал бүрэн барагдуулсан. Одоо Г.Боос нэхэмжлэх хохирол, гомдол байхгүй” гэж[9] мэдүүлснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа[10]-аар тогтоогдож байна
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, улсын яллагч торгох ялын санал гаргасан зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Бт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ггийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Бийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Бт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ