Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2017/00506

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би

 

Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ийн , тоотод оршин суух, ЖЛ8*******1*******905 тоот регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох,

“250000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* /утас / шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* миний бие 2016 оны 09 сарын 01-ний өдөр д 1 сарын хугацаатай 250000 төгрөг зээлүүлсэн. Одоо болтол мөнгөө буцааж төлөхгүй байх тул М.гаас 250000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О. /утас 88**************0*******4, 806*******8018/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М. би Б.*******гийн нэхэмжилсэн 250000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор ажилгүй байгаа тул өгөх боломжгүй байна. Ойрын хугацаанд уг мөнгийг төлж Б.*******г хохиролгүй болгоно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь М.д холбогдох “250000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага болох 250000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8150 төгрөгөөс 4075 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос илүү төлсөн 4075 төгрөг, хариуцагч М.гаас улсын тэмдэгтийн хураамжид 4075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.       

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ш.АЛТАНЦЭЦЭГ