Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2017/00507

 

Зохигч талуудын  эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би,

Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, 25-*******0 тоотод оршин суух, ЖЮ720*******050******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, 3-3******* тоотод оршин суух дарга ажилтай, ЖЮ*******4011111 тоот регистрийн дугаартай, овогт гийн од холбогдох,

 “22500000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 13-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б. нь Л.******* надаас 200******* оны 11 сарын 01-ний өдөр 15000000 /арван таван сая/ төгрөгийг нэг жилийн хугацаатай сар бүрийн 1 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн 3 дугаар байрны 3******* тоот байр болон өөрийн ажлын буюу УЗН-ийн 0*******/14/000*******4 тоот гэрчилгээтэй 240 м2  газрыг барьцаанд тавьсан. Сар бүрийн 1-ний өдөр 1250000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч үүнийгээ хугацаандаа өгөөгүй учир 2010 оны 02 сарын 15-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж сар бүр 500000 төгрөгөөр ******* сар төлж үлдэгдэл 12000000 /арван хоёр сая/ төгрөгөө сар бүр 2 сая төгрөгөөр ******* сарын хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон боловч бас л өгөөгүй. Миний бие муу олон жил гэрээс гараагүй, той байнга уулзаж мөнгөө нэхэж чаддаггүй, охиноо явуулж нэхүүлдэг байсан. Манай охинд 2013 оны 03 сарын 02-нд 400000 төгрөг, 2013 оны 04 сараас 0******* аруудад сар бүр 200000 төгрөг өгсөн. 2014 оны 03 сарын 2*******-нд надад 150000 төгрөг, 2015 оны 12 сарын 2*******-нд 150000 төгрөг өгсөн. Энэ үедээ надад жил бүр идэшний үхэр өгч байя гэсэн боловч  201******* онд үхрээ өгөөгүй. Би бие муутай учир хэдэн үхэр авах билээ. Иймээс үүнийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээндээ сар бүр 1 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцсон. Сарын 1 хувийн хүү гэж банкинд ч байхгүй. Сарын 1 хувийн хүү 150000 төгрөг болно. Үүнийг 88 сараар бодоход хүү нь 13200000 төгрөг болж байна. Өмнө нь өгсөн мөнгөний хүү гэж бодож байна. Гэхдээ иргэний хуулинд заасны дагуу хүүгээ үндсэн мөнгөний 50 хувиар бодож нийт 22500000 төгрөг нэхэмжилж байна. Б.оос 22500000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Л.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранхайч, хариуцагч Б. бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Д.Уранхайч би Б.Ганолдоос 22500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Бид харилцан тохиролцож үнийн дүнг 18000000 /арван найман сая/ төгрөг болгон буурууллаа. Энэ мөнгөө ах дараах графикийн дагуу төлөхөөр тохиролцов. 2017 оны 05 сарын 05-нд 5000000 төгрөг, 2017 оны 07 сарын 20-нд 5000000 төгрөг, 2017 оны 0******* сарын 05-нд 5000000 төгрөг, 2017 оны 10 сарын 15-нд 3000000 төгрөг төлнө төлөхөөр тохиролцов” гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Б.од холбогдуулан 22500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 4500000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 18000000 төгрөгийг 2017 оны 05 сарын 05-нд 5000000 төгрөг, 2017 оны 07 сарын 20-нд 5000000 төгрөг, 2017 оны 0******* сарын 05-нд 5000000 төгрөг, 2017 оны 10 сарын 15-нд 3000000 төгрөг төлж дуусгасан байхаар тохиролцож эвлэрлийн гэрээ бичгээр байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Б.оос 22500000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа 4500000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 18000000 төгрөгийг 2017 оны 05 сарын 05-нд 5000000 төгрөг, 2017 оны 07 сарын 20-нд 5000000 төгрөг, 2017 оны 0******* сарын 05-нд 5000000 төгрөг, 2017 оны 10 сарын 15-нд 3000000 төгрөг төлөхөөр талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270450 төгрөгөөс 14*******475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 123*******75 төгрөг, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжид 123*******75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.*******ад олгосугай.     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                       Ш.АЛТАНЦЭЦЭГ