| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0105/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/118 |
| Огноо | 2021-07-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
улсын яллагч Д.Аянагүл /томилолтоор/,
хохирогч Б.Б ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н ,
хохирогчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Б т холбогдох эрүүгийн 2007002920070 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймаг, Дэлгэрхаан суманд төрсөн, эмэгтэй, 33 настай, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа гоо сайхан ажиллуулдаг, ам бүл 5, ээж, эгч, 2 хүүхдийн хамт .................... оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Б.Б /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шөнө харанхуйд явж байсан. Юу юугүй цагаан хувцастай хүн нь ойж харагдсан тэгээд л хүн байна гээд үрүүлээ дарсан хар хувцастай хүн нь харагдахгүй байсан. Бороо их орж байсан тул шил арчигч хурдан ажиллаж байсан.” гэв.
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай дүү харих гээд би дүүгээ дагуулаад шөнө явсан. Манай эхнэр адилхан уусан байсан болохоор машин барьж чадахгүй байсан. Замын хажуугаар дүүгээ дагуулаад явж байсан. Урд болон хойноос ямар ч машин байхгүй байсан. Тэгээд араас ирээд мөргөсөн” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид хоёр зээлд хамрагдаж байр авч амьдардаг байсан. Талийгаач өнгөрснөөс хойш зээлээ төлж чадахаа байгаад байраа зарсан. Маш хэцүү байна. Нэгийнх нь амийг авчихсан, нэгийг нь амьдрах хүсэлгүй болгочихсон. Өдөр болгон хоёр хүүхэд аавыгаа нэхэж уйлж байгаа. Хоёр хүүхэдтэйгээ хамт байж чадахгүй хөдөө явуулсан. Одоо дүүгийндээ толгой хорогдож байгаа. Яаж амьдрахаа мэдэхгүй байна. Машинаа зогсоочихсон бол хөл нь хугараад ч болтугай амьд байж байх байсан. Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмж 2 хүүхдэд 350.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд нэг хүүхдэд 175.000 төгрөг оногдож байгаа болно. 2013 онд төрсөн том хүү маань хөгжлийн бэрхшээлтэй. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 2 хүүхдэд 12 сар 11 хоногийн тэтгэмжийн зөрүү болох 2.857.957 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш том хүүд маань тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 115.551 төгрөгийг 18 нас хүртэл төлөхөөр тогтоож, цаашид хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацаанд сар бүр төлөхөөр, 2017 онд төрсөн бага хүүд маань 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 115.551 төгрөгийг тус тус Б.Б ээс төлөхөөр тогтоож өгнө үү” гэв.
Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн үед надруу манай төрсөн дүү талийгаач Б.О залгаад Улаанбаатар хотод байна танайд яваад очьё гэхээр нь зөвшөөрөхөд 23 цагийн үед Б.О ыг манай эхнэр Т Налайх дүүргээс тосч аваад гэрт ирсэн. Талийгаач 0,75 литрийн хар чингис нэртэй архи авчрахаар нь тэрийг нь хувааж уугаад сууж байтал талийгаач намайг гэрт хүргээд өг гэхээр нь хүргэж өгөх санаатай гараад зам дээр очоод хоорондоо юм яриад алхаж явтал гэнэт машин ирээд мөргөөд би замын хажуу руу шидэгдээд ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэргээд босоод хартал манай дүү зам дээр доошоо харсан хэвтэж байсан. ...Миний зүүн гар булчин хэсгээрээ хугарсан. ...би дүү Б.О ыг Налайхруу гэрт нь хүргэж өгөхөөр явж байсан. Би тухайн үед тээврийн хэрэгсэлд мөргүүлээд шидэгдээд замын хажуу талын үерийн усны шуудуйнд унасан байх гэж бодож байгаа, учир нь яг мөргүүлээд болсон асуудлыг санахгүй байна. Намайг сэрэхэд замын хажууд талд би хэвтэж байсан. ...бид 2 алхаж явсан. Зам дээр огт зогсоогүй байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29-30, 32 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 10-ны өглөө талийгаач нөхөр Б.О 06 цаг 30 минутын үед ажилдаа гараад явсан. Ингээд 22 цагийн үед талийгаач руу залгахад ажил дээрээ байна, арай гараагүй байна, одоо ингээд ажлаасаа гарлаа гэж хэлэхээр нь би хүүхдүүдтэйгээ унтаад өгсөн. Тэрнээс хойш холбогдоогүй ба өглөө 05 цаг 20 минутын үед Б.Б ын эхнэр надруу залгаад талийгаачийг осолд ороод нас барсан талаар хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэнтий аймгаас 2020 оны 07 дугаар сарын 10-ны үүрээр 04 цагийн үед гараад явсаар Налайх дүүргийн 5 дугаар хороо Городок руу 03 цагийн үед орж ирээд явахад бороо орж байсан ба эсрэг урсгалд хөдөлгөөн ихтэй гэрлээ шилжүүлэхгүй хурц гэрэлтэй машинууд их зөрж байсан. Би арын сандалд сууж явсан болохоор урагшаа зам харалгүй явж байтал гэнэтхэн тас няс буугаад явчихаар нь урагшаа хартал машины шил хагараад хүүхдүүд орилолдоол явсан ба Б.Б машинаа замын хажуу руу гаргаад зогсоосон. Тэгээд машинаас буугаад арагшаа хартал зам дээр хүн хэвтэж байсан ба цаана нь нэг хүн явган суусан орилж хашгираад байсан. Тэгээд манай охин Б.Б , Б нар зам дээр хэвтэж байсан хүн дээр очсоноо яанаа гээд орилоод буцаж машин дээрээ ирээд цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны 07 дугаар сарын 10-ны өглөө үүрээр 04 цагийн үед Улаанбаатар хот орохоор Хэнтий аймгаас гарсан. Ингээд Налайх дүүрэг Городок өнгөрөөд явж байтал гэнэтхэн тас буугаад шил бутраад явсан ба Б.Б хүн дайрчихлаа гээд орилоод замын хажуу руу ороод зогссон. Тэгээд машинаас буугаад хартал зам дээр нэг хүн хэвтэж байсан ба цаана нь нэг залуу миний дүү хаана байна гээд орилоод газар сууж байхаар нь яваад очтол гар хугарчихлаа гэж байсан. Зам дээр хэвтэж байсан хүн болохоор ямар ч хөдөлгөөн байхгүй байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 39 дүгээр хуудас/,
Гэрч З.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн үед унтах гээд хэвтэж байтал Б.Б руу Б.О залгаад танайд очьё гээд хоорондоо яриад байсан ба утсаа таслаад удалгүй дахиад Б.О надруу 23 цагийн үед залгаад хэл ам нь ээдэрсэн согтуу бололтой танайд очмоор байна, Улаанбаатар хотоос одоо гарлаа гэж ярьсан. Тэгээд удалгүй Б.О Налайхруу орж явна гэхээр нь “би гэртээ харь одоо шөнө яах гээд байгаа юм бэ, одоо Гордокруу ирдэг унаа машин байхгүй” гэхэд Б.О “танайд очмоор байна, танайд очиж болохоо больсон юм уу” гээд байхаар нь за хүн ирнэ гээд байхад яаж үгүй гээд байхав гэж бодоод би очоод авъя гээд Налайх дүүрэгт 00 цаг өнгөрч байхад “Буян Налайх” худалдааны төвийн гадаа ирэхэд Б.О ганцаараа 1 шил 0,75 литрийн экс нэртэй архи барьсан зогсож байсан ба миний машинд суухаар нь яагаад чи гэртээ харихгүй байгаа юм бэ гэхэд би 10 жилийн ангийнхантайгаа уулзаад архи уугаад гэртээ согтуу ормооргүй байна, маргааш эрүүл болчихоод харина гэж хэлсэн. Тэгээд Городокод манай гэрт ирээд Б.Б ыг сэргээгээд архиа задлаад уусан ба намайг архинаасаа 2 татчих гэхээр нь би 2 хундага уусан. Ингээд 2 цаг өнгөрч байхад архиа ууж дууссаны дараа Б.О унтахгүй одоо гэртээ харина гэхээр нь би одоо шөнө яах гээд байгаа юм бэ гэхэд намайг хүргээд өг гэхээр нь би архинааас нь 2 хундага уучихсан явахгүй гэхэд тэгвэл машиныхаа түлхүүрийг өгчих гэхээр нь юу гэж согтуу хүмүүст өгч байдаг юм гэхэд Б.Б ыг намайг хүргээд өг гээд татаад байсан ба сүүлдээ 2-уулаа хувцсаа өмсөөд гараад явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...03 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городок өнгөрөөд явж байтал гэнэт замын гол дээр бараан хувцастай хүн харагдаад тэс буугаад явчихсан. Тэгээд хүүхдүүд орилолдоод Б.Б замын хажуу руу гараад машинаа зогсоогоод машинаас буугаад нэг хүн замын голд хэвтсэн хажууд нь нэг залуу сууж байсан. Тухайн үед бороо орж байсан ба урдаас явж байгаа машины гэрэлд үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49 дүгээр хуудас/,
Гэрч Э.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас хойш 23 цаг, 02 цаг 05 цагуудад ажиглалт хийсэн байдлаар нийлбэр тунадас нь 4,6 мм бороо орсон байна. ...Урьд шөнө нь буюу 2020 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө бол дуу цахилгаантай, хүчтэй аадар бороотой байсан байна. 2020 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө бол зөөлөн бороотой байсан байна” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 46 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Б нь өөрийн төрсөн эгч Б.Бг хамтран зээлдэгчээр оруулж 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 30 сарын хугацаатайгаар 2,9 хувийн хүүтэйгээр ЗГ1004200086 дугаартай зээлийн гэрээ байгуулан 9.600.000 төгрөгийн зээл авсан. Мөн ЗБ1004200086 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж .......... улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлийн өмчлөгч нь манай байгууллага болж, эзэмшил, ашиглалт нь Б.Б т шилжсэн болно. Иймд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 2.2.13-д заасны дагуу учирсан хохирлыг манай байгууллага хариуцахгүй, зээлдэгч Б.Б ийн зээлийн үлдэгдэл 6.189.403 төгрөгийг үлдэгдэл байгааг, мөн тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна. Б.Б нь зээлийн эргэн төлөлтөө хэвийн хийгээд явж байгаа” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 57 дугаар хуудас/,
Гэрч М.Үгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б их тайван дөлгөөн хүн. Мөн их ажилсаг, ажлаас хойш суугаад байдаггүй. Мөн элдэв муу хорт зуршилгүй, архи уухгүй, тамхи татдаггүй, догшин ширүүн ааш араншин байхгүй. Нөхөртэйгээ гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас салаад тусдаа 2 хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдарч байгаа, том хүүхэд нь одоо 13 настай, бага хүүхэд нь 5 настай. Хоёр хүүхдээ хэнээс ч гуйхгүй тэжээгээд явчихаж байгаа хүн. Саяхан машин лизингээр авсан чинь удаагүй осол болсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Гэрч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б даруу төлөв зантай, янз бүрийн догшин ширүүн ааш араншин байхгүй, ажил хийхдээ няхуур, нямбай, хичээнгүй хийдэг хөдөлмөрч эмэгтэй, нөхрөөсөө салсан одоо хүүхдийнхээ хамт ээжийнхээ гэрт амьдардаг. Ганцаараа 2 хүүхдийнхээ ахуйн хэрэгцээ, сургалтын төлбөр, хоол унд гээд бүгдийг ганцаараа зохицуулж яваа” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 11-ний үүрээр 03 цаг 15 минутад Налайх дүүргийн нутаг дэвсгэр Городок гэх газарт яг нэг даваа давахад замын голд цагаан нэг юм байх шиг байсан. Бороо их ширүүн орж байсан учраас юу байгааг нь сайн харж чадахгүй байсан бөгөөд тулаад ирэхэд хүн байсан. Тэгээд тойрч гарах гээд машиныхаа хүрдийг зүүн дараад буцаж баруун дарж хөвөө лүүгээ баруун шахаж зогсоод буугаад хартал замын голд цагаан хувцастай хүн сууж байсан ба яг наад талд нь нэг хүн хөндлөн хэвтэж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 131 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 588 дугаар:
“1. Б.Б ын биед зүүн атгаал ясны хугарлыг засаж хадсан мэс заслын дараах байдал /ГССҮТ/ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 75 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 3923 дугаар:
“1. Шинжилгээнд илүүлсэн Б.Б ын гэх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 79 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 3920 дугаар:
“1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б ” гэж хаягласан цус спиртийн зүйл тодорхойлоход тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б ” гэж хаягласан цусанд спиртийн зүйл илрээгүй.” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 82-84 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 3922 дугаар:
“1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б 37 эр” гэж хаягласан цус спиртийн зүйл тодорхойлоход тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б 37 эр” гэж хаягласан цусанд 1,2 промилли спиртийн агууламж илрэв.
3. Цусанд 1,2 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 85-87 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаар:
“1. Талийгаачийн цогцост их тархины баруун зулай, бага тархины оройн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайгаас дагз яс хүрсэн, дагзнаас суурь ясны баруун чулуулаг яс хүрсэн нийлмэл шугаман хугарал, хүзүүний 2-р нугалмын хугарал, нүүрэнд шарх, нүүр, баруун бугуйн үе, баруун зүүн сарвуу, баруун ташаа, баруун гуя, баруун шилбэ, баруун тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх их тархины баруун зулай, бага тархины оройн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайгаас дагз яс хүрсэн, дагзнаас суурь ясны баруун чулуулаг яс хүрсэн нийлмэл шугаман хугарал, хүзүүний 2-р нугалмын хугарал, нүүр, баруун бугуйн үе, баруун зүүн сарвуу, баруун ташаа, баруун гуя, баруун шилбэ, баруун тавхайд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нүүрэнд шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд байх үед үүссэн гэмтэл байна.
4. Талийгаач нь гавал тархины гэмтэл, хүзүүний 2-р нугалмын хугарлын улмаас нас баржээ.
5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Талийгаач нь А/II/ бүлгийн цусны харьяалалтай байна.
7. Талийгаачийн цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 89-92 дугаар хуудас/,
“1. Амь хохирогч Б.О ын анх мөргөгдсөн гэх “А” цэгээс түүний цогцос байсан А-1 цэг хүртэлх 42,8 м зайд түүний бие зөвхөн шидэгдэж хүрээгүй, харин автомашины урд капот салхины шилний хүрээ орчим тэгнэгдэж яваад доош гулсан унасан байна. Мөн хэргийн газар тоормосны мөр гараагүй, явган зорчигчийг мөргөсний дараа 108,8 м туулаад зогссон байх тул .......... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна. Жолооч явган зорчигчийг ямар зайнаас харсныг болон .......... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл ямар хурдтай явсан нь мэдэгдэхгүй байгаа тул хөдөлгөөнд аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой байсан эсэхэд үнэн зөв хариулт өгөх боломжгүй байна.
2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн магадлагаа: “2020 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 03 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокын урд байрлах асфалтан зам дээр .......... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл Б.О , Б.Б нарыг мөргөж Б.Б ын биед гэмтэл учирч Б.О нас барсан гэх үйлдэл нь тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг, явган зорчигч Б.Б , ******* нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дэх хэсэгт заасан “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /1 дүгээр хх-ийн 113-114 дүгээр хуудас/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13905856 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгал, дуут дохио, автомашины хурдны хайрцагийн ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн, зогсоолын тоормос зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин галын хор, эмийн сан, ослын зогсолтын тэмдэг байхгүй, баруун талын жолоочийн хаалганы толь байхгүй, урд салхины шил байхгүй, баруун урд гар талын хаалга гажилттай, баруун талын их гэрлийн бүрхүүл хагарсан /байхгүй/, урд буфер баруун хэсгээрээ 20x20 см талбайд хонхойсон, копуд баруун хэсгээрээ хонхойсон, урд, хойд бүртгэлийн дугаар байхгүй, баруун талын дохионы гэрэл байхгүй байгаа зэрэг нь авто тээврийн хэрэгсэлд тавих стандартын шаардлагуудыг хангахгүй байна …” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 101-106 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /1 дүгээр хх-ийн 11-12, 13-16 дугаар хуудас/,
Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1 дүгээр хх-ийн 17 хуудас/,
2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 19-20 хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад авсан гэрэл зургууд /2 дугаар хх-ийн 43-44 хуудас/,
Шүүгдэгч Б.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, мэргэжлийн үнэмлэхний хуулбарууд /1 дүгээр хх-ийн 239-249 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах АСАП сангийн мэдээлэл /2 дугаар хх-ийн 11-13 дугаар хуудас/, хохирлын баримтууд, хохирол төлсөн баримт /1 дүгээр хх-ийн 211-223 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокын урд байрлах асфальтан зам дээр 2020 оны 07 дугаар сарын 11-ний шөнийн 03 цагийн орчимд Тоёота приус маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулж яваагүй, аюул саад тулгарсан тохиолдолд зогсоох арга хэмжээг аваагүйгээс явган зорчигч Б.О , Б.Б нарыг мөргөж, Б.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.О ын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Б.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт: “Замын хажуугаар дүүгээ дагуулаад явж байсан. Урд болон хойноос ямар ч машин байхгүй байсан. Тэгээд араас ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөө 05 цаг 20 минутын үед Б.Б ын эхнэр надруу залгаад талийгаачийг осолд ороод нас барсан талаар хэлсэн” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зам дээр очоод хоорондоо юм яриад алхаж явтал гэнэт машин ирээд мөргөөд би замын хажууруу шидэгдээд ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэргээд босоод хартал манай дүү зам дээр доошоо харсан хэвтэж байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Б.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би арын сандалд сууж явсан болохоор урагшаа зам харалгүй явж байтал гэнэтхэн тас няс буугаад явчихаар нь урагшаа хартал машины шил хагараад хүүхдүүд орилолдоол явсан ба Б.Б машинаа замын хажуу руу гаргаад зогсоосон. Тэгээд машинаас буугаад арагшаа хартал зам дээр хүн хэвтэж байсан ба цаана нь нэг хүн явган суусан орилж хашгираад байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүрэг Городок өнгөрөөд явж байтал гэнэтхэн тас буугаад шил бутраад явсан ба Б.Б хүн дайрчихлаа гээд орилоод замын хажуу руу ороод зогссон. Тэгээд машинаас буугаад хартал зам дээр нэг хүн хэвтэж байсан ба цаана нь нэг залуу миний дүү хаана байна гээд орилоод газар сууж байхаар нь яваад очтол гар хугарчихлаа гэж байсан. Зам дээр хэвтэж байсан хүн болохоор ямар ч хөдөлгөөн байхгүй байсан” гэх мэдүүлэг,
Гэрч З.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 цаг өнгөрч байхад архиа ууж дууссаны дараа Б.О унтахгүй одоо гэртээ харина гэхээр нь би одоо шөнө яах гээд байгаа юм бэ гэхэд намайг хүргээд өг гэхээр нь би архинааас нь 2 хундага уучихсан явахгүй гэхэд тэгвэл машиныхаа түлхүүрийг өгчих гэхээр нь юу гэж согтуу хүмүүст өгч байдаг юм гэхэд Б.Б ыг намайг хүргээд өг гээд татаад байсан ба сүүлдээ 2-уулаа хувцсаа өмсөөд гараад явсан.” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...03 цагийн үед Городок өнгөрөөд явж байтал гэнэт замын гол дээр бараан хувцастай хүн харагдаад тэс буугаад явчихсан. Тэгээд хүүхдүүд орилолдоод Б.Б замын хажуу руу гараад машинаа зогсоогоод машинаас буугаад нэг хүн замын голд хэвтсэн, хажууд нь нэг залуу сууж байсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 588 дугаар: “...Б.Б ын биед зүүн атгаал ясны хугарлыг засаж хадсан мэс заслын дараах байдал /ГССҮТ/ гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаар: “Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд ... нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. ...Талийгаач нь гавал тархины гэмтэл, хүзүүний 2-р нугалмын хугарлын улмаас нас баржээ…” гэх дүгнэлт,
Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13905856 дугаартай дүгнэлт, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Техникийн шинжээчийн дүгнэлт, Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад авсан гэрэл зургууд зэргээр тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардана.
Тус хэрэгт шүүгдэгч Б.Б нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан буюу нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний амь нас хохирсон байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас болгоомжгүйгээр нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний амь насыг хохироосон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууь зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Б.О ын амь нас хохирсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б баримтаар мэс засал, эмчилгээний зардалд 886.181 төгрөг, шатахууны зардалд 480.324 төгрөг, нийт 1.365.505 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н баримтаар унааны болон шатахууны зардалд 385.800 төгрөг, оршуулгын зардалд 11.625.209 төгрөг, шашны зардалд 93.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, нийт 13.423.837 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд амь хохирогчийн насанд хүрээгүй 2 хүүхдэд 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 12 сар 11 хоногийн тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүү 2.857.957 төгрөг, цаашид 18 нас хүртэл нэг хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 115.551 төгрөгийг нэхэмжилсэн ба харин хохирогч Б.О нь шүүх хуралдаанд зүүн гарандаа ялтас хадуулсан, 1 жилийн дараа уг ялтсыг авахуулах ёстой, гарандаа эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн болно.
Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлсөнд 1.000.000 төгрөг нэхэмжилснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, харин тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүү 2.857.957 төгрөг, цаашид 18 нас хүртэл нэг хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 115.551 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэмэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. Мөн хохирогч Б.Б ын нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардал буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардал болон цалин хөлстэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч Б.Б д 1.370.000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н т 12.425.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтуудаар /1 дүгээр хавтаст хэргийн 211-223 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь зам тээврийн осолд холбогдох үед жолоодон явсан Тоёота приус 20 маркийн .......... улсын дугаартай автомашин нь “............” ББСБ-ын өмчлөлд байх бөгөөд уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “...........” ХХК нь 1.325.000 төгрөгөөр тогтоосон байх боловч иргэний нэхэмжлэгч “.........” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд “Эд хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу учирсан хохирлыг манай байгууллага хариуцахгүй, зээлдэгч Б.Б ийн зээлийн үлдэгдэл 6.189.403 төгрөг байгаа, эргэн төлөлтөө хугацаандаа хэвийн төлж байгаа” гэж мэдүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан баримтаар зээлийн эргэн төлөлт 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл хугацаандаа хэвийн төлөгдөж байгаа болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Б ийг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан, шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн тул 3 жил хорих ялаас 2 жил хорих ялыг өршөөн хасаж, үлдсэн 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэх” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, өрх толгойлсон эх, хоёр хүүхдийн хамт амьдардаг, ганцаараа хөдөлмөр эрхэлдэг, цаашид гарах зардал, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан 2 жил хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу уг 2 жил хорих ялыг өршөөн хасч өгнө үү” гэсэн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг “Тусгайлсан санал өгч чадахгүй” гэх, хохирогч Б.Б “Би хэлж мэдэхгүй байна” гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н “...шүүхийн шийдвэрийг би дагана, шүүх үнэн зөвийг шийдэх байх, энэ хүнийг хориод өгөөч гэсэн зүйл бол байхгүй” гэх тайлбар саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б ын эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлыг, нас барсан амь хохирогчийн оршуулгын зардлыг тус тус нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын зорчих хэсэг дээр явсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /эмчилгээний зардалд 1.370.000 төгрөг, оршуулгын зардалд 12.425.000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг төлөхөө илэрхийлсэн/, хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, өрх толгойлсон ганц бие эх, 6-14 насны хоёр хүүхэдтэй/ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг зохицуулсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул уг хуулийн үйлчлэлд хамаарч байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялаас хоёр жилийг хасна” гэж дагуу шүүгдэгч Б.Б т оногдуулсан 2 жил хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүнийг ял эдэлсэнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Б ийн №729652 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 02756234 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Б т буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ