Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2018/ДШМ/54

 

 

 Д.Ш, П.Э, О.А, Ц.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Шүүгдэгч Д.Ш, П.Э, О.А, Ц.А ,

Шүүгдэгч Д.Ш, П.Э, О.А, Ц.А  нарын өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

Шүүгдэгч О.А , Ц.А нарын өмгөөлөгч А.Мөнхтулга

Хохирогч Н.Мэндбаатарын хууль ёсны төлөөлөгч Н.Гүндэгмаа,

Нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Д.Ш, П.Э, О.А, Ц.А нарт холбогдох 201619000076 дугаартай 7 хавтас, 1600 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч О.А , Д.Ш, Ц.А, П.Э  нар, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, шүүгдэгч О.А , Ц.А нарын өмгөөлөгч А.Мөнхтулга нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар  сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 1, Улаанбаатар хот ........ тоотод оршин суух хаягтай,

1. Улаанбаатар хотын Октябрийн районы шүүхийн 1986 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 168Б, 169 дүгээр зүйлийн 169Б дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж 1989 оны 08 дугаар сарын 02- ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

2. Улаанбаатар хот гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 11 дүгээр сарын 13-ны 168/А дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэг зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1995 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

3. Орхон аймгийн шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 267 дугаар зүйлийн 267.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

4. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 317 дугаар шийтгэл тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

5. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2.4, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, УБ.... дугаарын регистртэй, О.А,

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1970 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот .... тоотод оршин суух хаягтай,

1. Улаанбаатар хот Октябрийн ройны шүүхийн 1986 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 168Б, 169 дүгээр зүйлийн Б дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар ялаар шийтгүүлж, уг хорих ялын тэнсэн хянан харгалзсан,

2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөгдсөн.

3. Нийслэлийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, 

4. Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2.4, 126 дугаар зүйлийн 126.2.5, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, УБ... дугаарын регистртэй, Д.Ш ,

 

Монгол улсын иргэн, Булган аймагт 1970 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй 47 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, ээж, дүү нарын хамт Орхон .... оршин суух хаягтай,

1. 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б дэх хэсэг заасан 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

2. Сэлэнгэ аймгийн шүүхийн 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 52 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн

3. Төв аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 153 дугаар зүйлийн 153.2, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

4. Булган аймгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

5. Булган аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

6. Булган аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ГЧ... дугаарын регистртэй, П.Э ,

 

Монгол улсын иргэн, Дархан-Уул аймагт 1970 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот ... тоотод оршин суух,

1. Дархан хотын шүүхийн 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

2. Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 16-ны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

3. Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

4. Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

5. Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, ТЗ... дугаарын регистртэй, Ц.А,

 

Шүүгдэгч Ц.А Ц.А нар бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг “Хар нуур” гэх газар байсан иргэн Б.Бумжингийн гэрээс эд зүйл хулгайлж 2.710.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч П.А , Д.Ш , О.А , Б.Чүлтэмцамц нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Дэлэнчийн булаг” гэх газраас иргэн Н.Мэндбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 2.635.00 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч П.А , Д.Ш , Ц.А нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Сагзай” гэх газраас иргэн Ц.Цог-Эрдэнийн 2 тооны үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч П.А , Д.Ш , О.А  нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг “Өлийн давааны өвөр” гэх газраас иргэн Б.Амарсайханы 4 тооны адууг хулгайлж 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч П.А, Д.Ш, О.А  нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг “Өлийн давааны өвөр” гэх газраас иргэн Ж.Бадамын 3 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.А нь дээрх хулгайн гэмт хэргүүдэд шалгагдан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн,

Шүүгдэгч Д.Ш нь дээрх хулгайн гэмт хэргүүдэд шалгагдаж байх хугацаандаа бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалт, прокурорын хяналтаас давтан үйлдлээр зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор: 

Төв аймгийн прокуророос шүүгдэгч П.Э т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Ш д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр тухайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч П.Э, Ц.А нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.А , П.Э, Ц.А, Д.Ш  нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан 2015 оны 08 дугаар сарын 11- ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А, П.Э , Д.Ш  нарт холбогдох хэргээс хохирогч Н.Мэндбаатарын 3 тооны үхрийг хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг буюу гэмт хэргийг хамааруулан хэрэгсэхгүй болгож,  

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А ийг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч П.Э ыг эд хөрөнгө хураахгүйгээр, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Аыг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Ш г эд хөрөнгө хураахгүйгээр, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А эд оногдуулсан 2 /хоёр/ жил 01 /нэг/ хоногийн хорих ялыг, шүүгдэгч П.Э т оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Ц.Аад оногдуулсан 2 /хоёр/ жил 01 /нэг/ хоногийн хорих ялыг, шүүгдэгч Д.Ш д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.А ийн цагдан хоригдсон нийт 176 хоногийг, шүүгдэгч П.Э ын цагдан хоригдсон нийт 493 хоногийг, шүүгдэгч Ц.А-ын цагдан хоригдсон нийт 46 хоногийг, шүүгдэгч Д.Ш гийн цагдан хоригдсон нийт 385 хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцож,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг, цагаан өнгийн олс 1 ширхгийг, “Кент” гэсэн бичиглэлтэй тамхины иш 1 ширхгийг тус тус устгахыг зохих байгууллагад /тус шүүхийн Тамгын газарт/ даалгахыг, мөн шүүгдэгч Д.Ш гийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан хар өнгийн үдээстэй гутал 1 хосыг шүүгдэгч Д.Ш д буцаан олгохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд заасныг баримтлан мөрдөгчийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ц.Болормаагийн эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “Ниссан Сани” маркийн БУА 87-85 улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг, АЯ № 0445013 дугаартай гэрчилгээг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн ТА № 0137780 дугаартай гэрчилгээг, хууль ёсны эзэмшигч Бат овгийн Цэвээндоржийн Болормаад буцаан олгохыг, мөрдөгчийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Хандмаагийн эзэмшлийн 3.800.000 төгрөгийн үнэ бүхий “Хонда Сиарви” маркийн УНУ 35-76 улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Шамбий овгийн Баасанхүүгийн Хандмаад буцаан олгохыг, мөн иргэний нэхэмжлэгч Х.Батдоржийн эзэмшлийн “Тоёота Хайлюкс” маркийн УБХ 32-55 улсын дугаартай тээврийн хэрэгслийн АЯ № 151343 дугаартай гэрчилгээг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн ТА № 0673877 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч ЧН36051618 дугаарын регистртэй, Хас-Очирын Батдоржид буцаан олгохыг, мөрдөгчийн шүүгдэгч О.А ийн эзэмшлээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий “Тисил” маркийн 39 инчийн 1 ширхэг зурагтыг, шүүгдэгч П.Э ын эзэмшлээс 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий “Хенси” маркийн 32 инчийн 1 ширхэг зурагтыг, шүүгдэгч Ц.Аын эзэмшлээс 3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнэ бүхий 5 ханатай монгол гэрийг, шүүгдэгч Д.Ш гийн эзэмшлээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 4 ханатай монгол гэрийг тус тус битүүмжилсэн тогтоолыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөх хүртэлх хугацаагаар хэвээр үлдээхийг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Э , Ц.А нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Ниссан Сани” маркийн 87-85 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч О.А , П.Э , Ц.А, Д.Ш  нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хонда Сиарви” маркийн 35- 76 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3.800.000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж тус тус улсын орлогод оруулж,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А ээс нийт 1.825.417 төгрөг гаргуулан хохирогч ЗЮ.. дугаарын регистртэй, Их Буянт овгийн Нэргүйн Мэндбаатарт 658.750 төгрөг, хохирогч ГД.. дугаарын регистртэй, Сартуул овгийн Банзрагчийн Амарсайханд 1.166.667 төгрөг, хохирогч ГД78032270 дугаарын регистртэй, Ноён овгийн Жигжидийн Бадамд 930.000 төгрөг, шүүгдэгч П.А аас нийт 3.853.750 төгрөг гаргуулан хохирогч ОО56031772 дугаарын регистртэй, Тайжууд овгийн Бүргэдийн Бумжинд 565.000 төгрөг, хохирогч ЗЮ.. дугаарын регистртэй, Их Буянт овгийн Нэргүйн Мэндбаатарт 658.750 төгрөг, хохирогч НЬ.. дугаарын регистртэй, Боржигон овгийн Цэрэннадмидийн Цог-Эрдэнэд 533.333 төгрөг, хохирогч ГД88030676 дугаарын регистртэй, Сартуул овгийн Банзрагчийн Амарсайханд 1.166.667 төгрөг, хохирогч ГД78032270 дугаарын регистртэй, Ноён овгийн Жигжидийн Бадамд 930.000 төгрөг, шүүгдэгч Ц.А-с нийт 133.333 төгрөг гаргуулан хохирогч НЬ82100977 дугаарын регистртэй, Боржигон овгийн Цэрэннадмидийн Цог-Эрдэнэд 133.333 төгрөг, шүүгдэгч Д.Ш гээс нийт 2.888.750 төгрөг гаргуулан хохирогч НЬ82100977 дугаарын регистртэй, Боржигон овгийн Цэрэннадмидийн Мэндбаатарт 658.750 төгрөг, хохирогч НЬ82100977 дугаарын регистртэй, Боржигон овгийн Цэрэннадмидийн Цог-Эрдэнэд 533.333 төгрөг, хохирогч ГД88030676 дугаарын регистртэй, Сартуул овгийн Банзрагчийн Амарсайханд 1.166.667 төгрөг, хохирогч ГД78032270 дугаарын регистртэй, Ноён овгийн Жигжидийн Бадамд 530.000 төгрөг тус тус олгож,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Э т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхийг, шүүгдэгч О.А , Ц.А, Д.Ш  нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч О.А , П.Э т, Ц.А, Д.Ш  нарын хорих ял эдлэх хугацааг 2018 оны 03 дугаар сарын 30- ны өдрөөс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

 Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй

 Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.А , П.Э т, Ц.А, Д.Ш  нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, А.Мөнхтулга нар давж заалдах гомдолдоо: “Миний бие О.А , Д.Ш, П.Э, Ц.А нарын өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас ажиллаж шүүх хуралдаанаас өмнө урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж энэ хэлэлцүүлэг дээр н.Амарсайхан гэгчийн 4 адууны хэрэг эд нарт огт холбогдохгүй талаар хүсэлтдээ бичсэн төдийгүй хэлэлцүүлэг дээр тодорхой ярьсан боловч шүүх миний хүсэлтийг хангалгүй шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр болсон юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хүн тус бүр дээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

Нэг: О.А ийн хувьд

1. 2016 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө иргэн Бадам нарын 3  үхрийг хулгайлсан хэргээс өөр үйлдэл байхгүй байхад 2015 оны 04 дүгээр сард н.Мэндбаатарын 3 үхэр, 2015 оны 12-дугаар сарын 29-нөөс 30-ний хооронд Амарсайханы 4 адууг хулгайлсан гэж ял халдаасныг хилс ташаа гэж үзэж байгаа тул улсын яллагчийн болон шүүхийн гэм буруутай гэж дүгнэлт хийсэн нь дор дурдсан баримт нотолгоогоор няцаагдана гэж үзэж байна. Үүнд: Мэндбаатарын 3 үхрийн хувьд

- Чүлтэмжамцын Д.Ш  бид хоёр Төв аймгийн Заамар сумын нутагт шөнө шороо ухаж алт олборлохоор явж байхад Д.Ш гэрэл гараад байна гээд гүйгээд явчихсан тэгэхээр нь би байж байгаад удаад байхаар нь араас нь яваад очиход 3 тооны үхэр махалж янзалж бэлдсэн, хүмүүс нь байхгүй байсан, тэгсэн Д.Ш  энэ 3-н үхрийн махыг зарж мөнгө болгоё гээд байсан. Тэгээд Заамар сумын Хайлааст багаас О.А , П.Э  нарыг дуудсан. Хөх өнгийн Тоёото Хайлүкс маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн, тэгээд тэр 3 үхрийн махыг машиндаа ачаад Улаанбаатар хот руу явах замдаа түүхий эдийн цэгт мах, ширүүдийг зараад Улаанбаатар хот руу орж хоолонд орчхоод би салаад явсан надад мөнгө төгрөг өгөөгүй. /хх-3 63 хуудас/

-Д.Ш гийн 2015 оны 04-р сарын 28-ны орой 20 цагийн орчим байсан байх гадаа харанхуй болж байхад Чука гэж дууддаг Чүлтэмжамц бид 2 Төв аймгийн Заамар сумын Хайлааст багын төвөөс гараад хоёулаа явган уурхайн шорооноос ухаж алт олборлохоор явж байхад би марк, дугаарыг нь сайн мэдэхгүй, хараагүй 2 машины гэрэл нь гараад 1 машин нь Туулын гүүрний орчим руу явсан. Чүлтэмжамц бид хоёр тухайн үед толгойдоо хийдэг гэрэлтэй явж байсан, тэгсэн тэр 2 машин явсан газар 3 тооны үхэр махалж нядлаад хагас дутуу үлдээсэн гэдсийг нь гаргасан байсан тэгээд тэрийг Чүлтэмжамц бид 2 үзчихээд шороо ухаж байсан газар луугаа яваад өгсөн ба шороогоо ухаж байгаад олигтой юм олдохгүй явган буцаад явж байхад нөгөө 3 үхэр нядалсан газар хэвээрээ байсан. Тэгэхлээр нь би нохойны хоол авчихъя гэхэд Чүлтэмжамц энэ 3 үхрийн махыг нь авч яваад зараад махыг нь мөнгө болгоё гэхээр нь энэ яаж мөнгө болдог юм гэхэд мөнгө болно, мах авдаг газар аваачиж зараад мөнгө болдог юм гэсэн. Тэгээд Чүлтэмжамц утсаар О.А, П.Э нарыг дуудаад байсан. Тэгээд О.А, П.Э нар миний О.А-д зарах гэж байсан 32-55 УБХ улсын дугаартай, хар өнгийн Т.Хаилүкс маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн.О.А, П.Э нарыг шөнө 23 цагийн орчим дуудсан ба Чүлтэмжамц мах зардаг газар зарчихъя гээд явсаар байгаад Улаанбаатар хотын баруун талд эмээлт захын баруун захад түүхий эд авдаг цэгт өглөө үүрээр очиж 1 800 000 орчим төгрөгөөр зарсан мөнгийг нь би хагасалж авсан ба эхлээд 250 000 төгрөгийг аваад утасны дугаарыг нь аваад тэгээд бид нар Улаанбаатар хот руу ороод үлдэгдэл мөнгөө Хархорин зах дээрээс очиж авсан. Тэгээд О.А-д  300 000 төгрөг, П.Э т 300 000 төгрөг өгсөн үлдэгдэл мөнгийг Чүлтэмжамц бид хоёр зарцуулж дуусгасан юм. /4хх 50 хуудас/

-Энхбаатрын мэдүүлэг тухайн үед О.А  бид хоёрыг Заамар сум Хайлааст багийн төвд байхад Д.Ш , О.А  рүү утсаар яриад дуудаад байсан. Тэгээд О.А  бид хоёр 3255 УБХ улсын дугаартай Т.Хаилүкс маркийн тээврийн хэрэгсэлтэй дуудсан газар нь хөдөө очиход хөдөө хээр 3 тооны үхэр нядалсан байсан. Тэгээд Д.Ш , Чүлтэмжамц нар махалж нядлаад хаяад зугтчихлаа 3 тооны үхрийн мах олдлоо гэхээр нь би яах юм бэ баригдвал бөөн юм болно гэхэд Д.Ш , Чүлтэмжамц нар зүгээрээ ачиж авч яваад зараад мөнгө болгоё баригдвал арыг нь даана гээд хоёулаа тэгээд байсан. Тэгээд О.А  бид хоёр тэр 3-н үхрийн махыг хамт ачилцаж Улаанбаатар хот руу яваад Эмээлт захын баруун талд түүхий эдийн цэгт зарсан тэгээд үлдэгдэл мөнгийг нь хот руу ороод Хархорин зах дээр очиж авсан О.А  бид хоёрт 100 000 төгрөг өгсөн юм.

- О.А ийн "Надад тайлбарлан өгч сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Д.Ш тэй бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, намайг яваад өгөөч гэж гуйхаар нь хамт явсан. Би Д.Ш тэй хар багаасаа 30 орчим жил найзалж байна. Эцэг, эх, ах дүүсийг нь бүгдийг мэднэ. Д.Ш , Чүлтэмжамц, П.Э  нарын хамтдаа нядалсан үхрийг хулгайн үхэр гэдгийг би мэдээгүй. Ингээд Эмээлт Овоо дээр ченжид зарж байхад нь хулгайн 3 үхэр гэдгийг мэдсэн." /3-дугаар хх-ийн 55ху/ эдгээр нотлох баримтуудаар О.А  Мэндбаатарын 3 үхрийг хулгайлаагүй, Д.Ш  нарын гуйлтаар тээвэрлэж өгсөн нь нотлогдоно.

 

- Дээрх Чүлтэмжамц, Д.Ш , П.Э  нарын мэдүүлгээр Мэндбаатарын 3 үхрийн хувьд О.А нь хулгайлсан үйлдэлд холбогдолгүй болох нь нотлогдоно. О.А  Мэндбаатарын 3 үхрийг хулгайлсан байлаа гэхэд 2015 оны Өршөөлийн хуулиар өршөөгдөж 3 тооны үхэр хулгайлсан үйлдэл нь бүрэн хэрэгсэхгүй болгогдоно.

2. Амарсайханы 4 адууны хувьд

-О.А-д ямарч холбогдолгүй болох нь доорх байдлуудаар нотлогдож ял халдаасан дүгнэлт нь няцаагдана. Хэргийн газар үзлэг хийсэн Дэлгэрхандын 4 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд өгсөн мэдүүлгээс үзэхэд хэргийн газрын үзлэгийг ямар ямар бүрэлдэхүүнтэй хэрхэн яаж хийсэн талаар мэдүүлэг өгөөгүй бөгөөд тухайн үед мөрдөн байцаагч нар аймагт тусгай ажилтай байсан учир хэргийн газар дээр очиж үзлэг хийхэд 4-н адуу шулагдсан 3 хүний мөр, махыг тээвэрлэсэн машины мөр байсан талаар мэдүүлэг өгснөөс нь үзэхэд 4-р хавтаст хэргийн 193-р хуудсанд авагдсан хөндлөнгийн гэрч Н.Цэгцбаяр, Б.Наранхүү, оролцогч С.Ядамсүрэн,Б.Сувд-Эрдэнэ нар оролцсон гэсэн боловч Ядамсүрэн, Сувд-Эрдэнэ нар ямар албан тушаалын ямар хүмүүс ямар зорилгоор оролцсон нь тодорхойгүй.

-3 хүний мөрийн 2 нь бүдэг, пүүзний мөр ганцаараа тод, мөн машины 2 мөрний дугуйны хээнүүд нь ялгаатай бөгөөд нэг нь тод нэг нь бүдэг байгаа нь хэргийн газар үзлэг хийхэд 15, 13 дугаар зургууд авагдаагүй байж болохоор байна. Шүүгдэгч О.А , П.Э  нар шүүх хуралдаан дээр шинжээч Маргад 10 000 төгрөг тавиад зургууд авсан, малын тасгийн дарга Доржбалжид нар эзэнгүй 4-н адуу болон хулгайлагдсан үхрүүдийн хэргүүдийг хүлээ гэж гуйгаад архидуулсан гэсэн мэдүүлгээс нь дүгнэлт хийвэл ЭХХШТХ 29.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар "бусдыг зөрчил, гэмт хэрэгт хатгах" гэсэн заалтыг зөрчсөн байж болзошгүй байна. Тэр гутлын тод мөр нь Д.Ш гийн гутлын мөр түүний сэтэрсэн байдал, машины тод мөртэй О.А ийн Бадамын үхрийг хулгайлахдаа унаж явсан машины дугуй зэрэг нь шинжээч нарын дүгнэлтээр тохирч нотлогдсон гэсэн улсын яллагчийн дүгнэлт тайлбар, машины 2 мөрийн нэг мөр нь бүдэг нэг мөр нь тод байгаагаас үзвэл 4-р хавтаст хэргийн 193-аас 203-р хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэгээр энэ хоёр тод мөр нь тухайн үед биш дараа нь авагдсан байж болохоор байгаа тул итгэхэд үнэхээр эргэлзээтэй сэжиг бүхий байна.

-3 хүний хоёрынх нь мөр хэнийх болох нь тогтоогдоогүй, Д.Ш  тэр газар огт очоогүй байхад 4-р хавтаст хэргийн 211-дүгээр хуудаст эд мөрийн баримтаар хураагдсан Д.Ш гийн гутал, гутлын ул дээрх шинэ мөртэй бүх байдлаараа таарсан О.А ийн унаж явсан машины дугуй хэргийн газрын үзлэгээр авагдсан 13-дахь зурагтай яг таг тохирсон зэрэг нь дор дурдсан бодит байдлаас эрс зөрүүтэй байна. Бадамын 3-н тооны үхрийг хулгайлахдаа О.А ийн унаж явсан Хонда CRV машин нь Хандмаагийн өмчлөлийн машин болох нь хавтаст хэрэгт нотлогдсон. Нэхэмжлэгч Хандмаа уг машин нь миний өмчлөлийн машин бөгөөд манай хадам ээж Дуламсүрэнгийн хамгийн бага дүү О.А  2016.01.23-ны өдөр алтанд яваад ирье гэж хэлээд манай УНУ 35-76 улсын дугаартай машиныг гуйхад нь хамаатан учир өгөөд явуулсан юм. Мөрдөн байцаагчийн “таны УНҮ 35-79 улсын дугаартай Хонда CRV маркийн тээврийн хэрэгсэл 2015 оны 12 дугаар сарын 29-31-ний хооронд хаана байсан бэ” гэсэн асуултад миний УНУ 35-76 улсын дугаартай Хонда СиарВи маркийн тээврийн хэрэгсэл дээрхи хугацаанд Улаанбаатар хотод байсан ба би унаж байсан, Урьд О.А  таны УНУ 35-76 улсын дугаартай, Хонда Сиарви маркийн тээврийн хэрэгслийг гуйж авч явж байсан уу гэсэн асуултад Би урьд нь өгч байгаагүй гэсэн Хонда Сиарви машины эзэн Хандмаагийн дээрх мэдүүлгээр 2015 оны 12 дугаар сарын  29-нөөс 31-ний өдрүүдэд уг машиныг О.А  унаж явсан биш Хандмаа өөрөө энэ өдрүүдэд нийслэл хотод унаж хэрэглэж байсан ба 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс өөр хугацаанд уг машиныг О.А  гуйж авч хэрэглэж байгаагүйг нь нотолж байхад Хандмаагийн машины дугуйны мөр 2015 оны 12 дугаар сарын 29-нөөс 31-ний хооронд тэр адуу нядлагдсан газарт яаж гарах юм бэ. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 31-ний өдрүүдэд Нийслэл хотод Хандмаа өөрөө унаж хэрэглэж байсан машины мөр тэр хэрэг учрал болсон, 4-н адуу хулгайлагдсан газар яаж гарах билээ. Энэ нь дээрх хэргийн газрын машины тод мөр О.А ийн унаж явсан Хонда Сиарви машины дугуйны мөр биш болох нь хангалттай батлагдаж байгаа ба О.А  Хандмаагаас уг машиныг ганцхан удаа гуйж хэрэглэсэн нь тогтоогдож байна. Д.Ш  адуу хулгайлагдсан тэр газар огт очоогүй бөгөөд тухай үед цагдаа дээр бүртгүүлж байсан байхад түүний гутлын мөр яахлаараа тэнд очиж авагдсан байдаг билээ. Д.Ш гийн өмсөж явсан 2 гутлыг мах ачсан машин дотор байхад нь хурааж авсан нь хавтаст хэрэгт авагдсанаас үзвэл энэ хоёр гутлаар Д.Ш гийн мөр болгож хэргийн газрын үзлэгийн зургийг сольсон байж болохоор сэжиг байна.

- О.А , Д.Ш , П.Э  нар 2015 оны 12 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд хаана байсныг хавтаст хэрэгт тогтоосон нотолгоо алга байна. Энэ өдрүүдэд эд нар цагдаа дээр өдөр бүр ирж орой 19-өөс 20-н цагийн үед явдаг байснаа хэлдэг бөгөөд энэ нь өөрсдийнх нь мэдүүлэг тайлбараар нотлогдоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоох хуулийн заалтын дагуу ямар нотолгоогоор О.А , Д.Ш , П.Э  нар Амарсайхан гэгчийн 4 тооны адууг хулгайлсныг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт алга байна. Ядаж 4 адууны 20 ширхэг хөл мах Хонда СиарВи машинд багтахгүй нь эд нарын Бадамын 3 тооны үхрийг хулгайлж, тэр 3 тооны үхрийн 2-ийнх нь махыг ачихад дүүрч нөгөө нэг үхрийн махнаас нь дөнгөж ганц хөлийг нь авч бусад махыг нь хэргийн газар үлдээсэн нь хавтаст хэргээс хангалттай ойлгогдож байхад дээрх 4 адууны 20 хөл буюу өөрөөр хэлбэл 20-н хэсэг мөч мах, уг машинд багтахгүй нь тодорхой.

4 адууны мах хэргийн газраас бүрэн ачигдсан байхад тийм хэмжээний мах уг машинд багтах эсэхийг ЭХХШТХ-н 23.5-дугаар зүйлд зааснаар туршилт хийж үзсэн бол 4 адууны мах багтах эсэх нь тогтоогдоно. Хэрэв тэр туршилтаар 4 адууны мах уг сэжиг бүхий машинд багтахгүй байвал эд нар уг адууг хулгайлаагүй гэдгийн нотлох бас нэг баримт болно. Тэгвэл ийм ажиллагаа хийгдээгүй байна. Ер нь Хонда Сиарви машинд 4-н бүдүүн адууны мах ачаад 3-н хүн сууж явах боломжгүй нь хэнд ч ойлгомжтой.

Энэ хэргийг эхнээс нь дуустал нь мөрдсөн ахлах мөрдөн байцаагч Дагвадорж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15-дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6-р хавтас хэргийн 75 хуудсанд 2017 оны 04 сарын 17-ний өдөр прокурорт эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай бичсэн саналдаа ... О.А эд холбогдуулан шалгасан зарим үйлдэл нь тогтоогдохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнүуй байх тул Монгол улсын ЭБШХ-ийн 208.1.2 дугаар зүйлийг удирдлага болгон тогтоох нь: 1. "... Төв аймгийн Заамар сумын нутаг Өлийн давааны өвөр гэх газар байрлах эзэнгүй малын саравч өвөлжөөн дээр 2015.12.29-31-ний хооронд Ө.Амарсайханы 4 тооны адууг хулгайлж махалж нядалсан... гэх үйлдлийг ЭБШХ-ийн 24-р зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт танилцуулахаар тогтов." гэсэн саналаас гадна Д.Ш гийн талаар мөн ийм саналаа бичсэн байхад Нансалмаа прокурор ЭХХШТХ-н 32.3 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг зөрчиж шууд энэ талаар ямар ч хариу шийдвэр гаргалгүй О.А , Д.Ш , П.Э  нар Амарсайханы 4 адууг хулгайлснаар дүгнэлт бичжээ. Ахлах мөрдөн байцаагч Дагвадорж энэ саналыг бичихдээ 4 адуу хулгайлагдсан газар хийгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зургууд, үзлэг хийсэн хэрэг бүртгэгч Дэлгэрхандын мэдүүлэг, шинжээч Владимирын гаргасан 2016 оны 02 сарын 29-ний өдрийн 36 тоот /4-хх 247ху/ Д.Ш гийн гутлын мөрний талаарх дүгнэлт, П.Маргадын 2016 оны 02 сарын 15-ны өдөр гаргасан О.А ийн унаж явсан гэх Т.Хаилүкс маркийн машины дугуйг харьцуулж гаргасан 12 тоот дүгнэлт /4-хх 242 ху/ зэрэг бүх нотлох баримтад дүгнэлт хийсний үндсэн дээр уг саналаа прокурорт бичсэн нь хавтаст хэргүүдээс хангалттай ойлгогдож байна. Дээрх бүх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд О.А , Д.Ш , П.Э  нар нь Амарсайхан гэгчийн 4-н тооны адуу хулгайлагдсан гэх хэрэгт огт холбогдолгүй болох нь хангалттай батлагдаж улсын яллагчийн ялын дүгнэлт шүүхийн эд нарын хувьд хийсэн гэм буруугийн нотолгоо нь няцаагдаж байна.

 

Хоёр: П.Э ын хувьд

Мэндбаатарын 3 үхэр Амарсайханы 4 адууны хэргүүд О.А ийн нэгэн адил хамааралгүй байхад энэ хоёр үйлдэл дээр П.Э ыг холбогдуулан ял халдаасныг үнэхээр хилс ташаа гэж үзэж байна.

 

Гурав: Д.Ш гийн хувьд

Мэндбаатарын 3 үхэр Цог-Эрдэнийн 2 үхэр, Бадамын 3 үхэр бүгд 8 бод хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд Бадамд 400000-н төгрөгийг төлж, Бадамд болон бусад хүмүүст өгөх төлбөрөө төлөхөө илэрхийлж шүүхэд баталгаагаа өгсөн болно. Гэтэл Д.Ш гийн өмсөж явсан гутлын мөр Амарсайханы адуу хулгайлагдсан газар дээр авагдсан мөртэй бүх шинжээрээ таарсан гэж шинжээчийн гарсан дүгнэлт нь үнэхээр эргэлзээтэй байна. Харин хэргийн газар авагдсан гутлын мөрийн зургийг сольсон тохиолдолд Д.Ш гийн машинд үлдээсэн гутлынх нь мөр таарч болох юм. Тэгэхээс биш тэнд огт очоогүй, тэр газар Д.Ш  огт гишгээгүй байхад нь түүний гутлын мөр тэнд үлдэж гутлын улны мөртэй нь таарна гэж байхгүй шүү дээ. Мэндбаатарын 3 үхэр хулгайлагдсан хэрэг 2015 оны Өршөөлийн хуульд хамаарагдаж өршөөгдөх тул тэр хэрэг өршөөгдөж 3 үхэр хулгайлсан үйлдэл нь сүүлчийн хулгайлсан малын тоонд огт хамаарахгүй байхад анхан шатны шүүх өршөөсөн боловч тэр 3 үхрийг сүүлчийнх нь хулгайлсан 5 үхэр дээр нэмж 8 үхэр болгон олон тооны мал хулгайлсан гэж ял халдаасан нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Д.Ш гийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр биш 2015 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгээр зүйлчлэгдэнэ. Д.Ш гийн 5 үхэр хулгайлсан хэрэг нь нотлогдсон өөрөө хүлээн зөвшөөрч хохирлын заримыг нь зөвшөөрч үлдэх хэсгийг нь богино хугацаанд төлж дуусахаар илэрхийлснийг шүүх анхааран үзээгүй болно.

 

Дөрөв: Ц.А-н хувьд

Цог-Эрдэнийн хоёр үхэр, Бумжингийн 2 230 000-н төгрөгийн эд зүйлсээс Бумжингийн өөрийнх нь шүүхэд бичсэн тайлбараар хурганы арьс 750 000 дуран зурагт 300 000 төгрөг бүгд 1 050 000-н төгрөгийн зүйл алдагдаагүй гэдгээ нотолж хохирлын дутуу 1 130 000 төгрөг үүний тал хувь болох 565 000 төгрөгийн хохирлыг Ц.А-с авсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүссэн Бумжингийн хүсэлт зэрэг холбогдсон 2 хэрэг нь нотлогдсон ба уг хэргийг хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн төлсөн байхад шүүх 2 жил .... хоногийн ял ноогдуулж Цог-Эрдэнэд 133 334 төгрөгийг Ариунбатаас гаргуулж Цог-Эрдэнэд олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй  байна. Ц.А-н үйлдсэн хэрэг нь бүрэн тогтоогдож 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хавтаст хэрэгтэйгээ танилцсанаас хойш /4-хх 179 ху/ одоог хүртэл 2 жил 4-н cap шахам хугацаанд Цагдаа, Прокурор, Шүүхийн хяналтад байж амь амьдрал, ажил төрлөөрөө хохирч байгаа билээ. Харин хавтаст хэрэгтэйгээ танилцсан 2016 оны 01 дүгээр сард хэрэг нь шийдэгдэж ял шийтгэл авсан бол уг ялаа эдэлж буюу 2017 оны 07 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөгдсөн Эрүүгийн шинэ хуулийн зохицуулалтаар ял шийтгэл нь дуусчих байсан билээ. Тэгвэл 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7.1-дугаар зүйл, мөн хуулийн 7.1-дэх заалтуудыг хэрэглэж Ц.А-г тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг нь эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялтай тул баривчлах буюу торгох ял хэрэглэх боломжтой боловч одоогийн дагаж мөрдөж байгаа хуулиар торгууль буюу баривчлах ял нь байхгүй болсон тул энэ ялыг хэрэглэх боломжгүй тул гагцхүү хорих ял хэрэглэх тул одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хууль нь энэ хуулиас хүндэрч байгаа болно. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн хүний ялыг тэнсэж болох ба мөн зүйлийн 2-т энэ хуулийн 61.1-т заасан журмыг ялтай байгаа этгээдэд хэрэглэхгүй гэсэн хуулийн заалтууд нь одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд хамаарахгүй. Шинэ хуулиар давтан буюу ялтай байдал гэсэн зүйлүүд байхгүй болсон тул Ц.А-д оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилээс дээшгүй хугацаагаар хянан харгалзаж болох хууль хэрэглээний боломж байгаа болно. Ц.А-н үйлдсэн хэрэг нь нотлогдсон, хэргээ хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн төлсөн, 6 нас хүрч байгаа хүүтэйгээ хамт ам бүл 2-улаа амьдардаг ба хүү нь энэ жил нэгдүгээр ангид орох, түүнийг эцгээс нь өөр харж асрах хүнгүй, уг хэрэг нь 2016 оны 1-дүгээр сард бүрэн тогтоогдож энэ хугацаанд шүүхээр шийдвэрлэх боломжтой байсан боловч шийтгэгдэлгүй одоог хүрч хохирч байгаа зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ялыг эдлүүлэхгүйгээр тэнсэж нэг жилээс дээшгүй хугацаагаар хянан харгалзах боломжтой гэж үзэж байна. Цог-Эрдэнийн 2 үхэр нь 4 дүгээр хавтаст хэргийн 149-р хуудсанд 1 600 000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд Цог-Эрдэнэ нь мax, ширний үнэнд 400 000 төгрөг хүлээн авсан нь 6-р хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдаж, төлөгдөөгүй хохирлын зөрүү 1 200 000-н төгрөгийн болох 400 000 мянган төгрөгийг Ариунбат, Цог-Эрдэнийн эхнэрийнх нь дансанд шилжүүлсэн тул Ариунбат нь Цог-Эрдэнэ, Бумжин нарын хохирлыг бүрэн төлсөн байхад тэдэнд төлөх хохирол, төлбөр байхгүй байхад Ц.А-с нийт 133.333 төгрөг гаргуулж Цог-Эрдэнэ олгохоор заасан нь үндэсгүй байна. Мөн П.Э , Д.Ш  нараас 133 333 төгрөгийг илүү гаргуулахаар заасан нь буруу байна. Тодруулбал шүүх Цог-Эрдэнийн 2 үхрийн хохирол болох 1 600 000 төгрөгөөс 400 000 төгрөгийн арьс ширний үнийг Цог-Эрдэнэ хүлээн авсныг Д.Ш , П.Э , Ариун-бат нар дээрх 400 000 төгрөгийг хувь тэнцүүлж Цог-Эрдэнэд олгохоор шийдвэрлэснийг залруулж өгөхийг хүсэж байна.

Иймд Давж заалдах шатны шүүхэд дор дурдсан хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

1. О.А ийн хэргийг зөв дүгнэж Мэндбаатарын 3 үхэр, Амарсайханы 4-н адууны хэргийг хэрэгсэхгүй болгож, О.А  нь Бадамын 3 тооны үхрийг хулгайлсан нь нотлогдсон түүнийг хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн төлсөн, хүнд хэлбэрийн сахрын болон сүрьеэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар нь 90 хувиар алдагдаж амь нас нь аюултай байдалд хүрсэн зэрэг байдлуудыг харгалзан үзэж О.А ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.12.1 дэх хэсгээр зүйлчилж мөн хуулийн 6.7.1, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан хорих ял ноогдуулахгүйгээр тэнсэж, нэг жилээс дээшгүй хугацаагаар хянан харгалзах,

2. Ц.А нь үйлдсэн хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн төлсөн ар гэрт нь асрах хүнгүй 6 настай хүүхэд үлдэж байгаа зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр ноогдуулсан 2 жилийн ялыг тэнсэж нэг жилээс дээшгүй хугацаагаар хянан харгалзаж өгөхийг

3. Д.Ш гийн үйлдлээс Амарсайханы 4 адуу 2015 оны Өршөөлийн хуулиар өршөөгдөн хэрэгсэхгүй болгосон Мэндбаатарын 3 тооны үхрийг хасаж Д.Ш гийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12.1-дэх хэсгээр зүйлчилж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх буюу тэнсэх

4. П.Э ын үйлдлээс Амарсайханы 4 адуу, Мэндбаатарын 3 тооны үхрийг хасаж П.Э ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр оногдуулсан 3 жилийн хорих ялыг зохих хувиар хасаж хөнгөрүүлж өгөхийг тус тус хүсэж байна.” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.А давж заалдах гомдолдоо: “Миний бие Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шалгагдаж шийтгүүлэхдээ Амарсайхан гэж хүний 4 адууг хулгайлсан гэж хилсдүүлэн ял тулгасанд гомдолтой байна. Энэ 4 адууг нь 2015 оны 12 сарын 29-ний өдрөөс 31-ний хооронд иргэн Болормаатай Эрдэнэт явсан 30-ндаа Эрдэнэтэд очиход ээж, дүү Энхчимэг, дүү Баатарчулуун эхнэр хүүхдүүдийн хамт байсан. Тэгээд 31-нд ээж, дүү нартайгаа шинэ он гаргасан. 1 сарын 02-ны өдөр Төв аймаг дахь Цагдаагийн хэлтэс дээр байсан. Тухайн үед өдөр бүр ирдэг байсныг байцаагч мэдэж байгаа. Хэрэг үйлдсэн газар О.А ийн машиныг дугуйны мөр, Д.Ш гийн гутлын мөр байсан гэх ба эд мөрийн баримтгүйгээр хохирогч Амарсайханы аман мэдүүлгээр гүтгэж байгаад маш их гомдолтой байна. Энэ хэргийг дахин шалгаж өгнө үү.” гэжээ

 

Шүүгдэгч Ц.А давж заалдах гомдолдоо: “Би 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2 жил 1 хоногийн ял авсан. Өөрийн хийсэн гэмт үйлдлээ үнэн зөвөөр нь хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед П.А , Д.Ш  хоёртой бүлэглэн иргэн Цог-Эрдэнийн хоёр үхрийг хулгайлан ачиж яваад 2015 оны 10 дугаар сарын 13-нд үйлдэл дээрээ баригдсан. Байцаагч Дагвадорж хоёр үхрийн махыг, хоёр ширний хамт 400 000 төгрөгөөр зарж Цог-Эрдэнэд мөнгийг нь өгсөн. Хохирогч Цог-Эрдэнэ хоёр үхрээ 1 600 000 төгрөгөөр үнэлсэн. Арьс ширний 400 000 төгрөгөөс гадна үлдэгдэл 1 200 000 төгрөгийг П.А , Д.Ш  бид гурав хохирогчид хүн тус бүрдээ 400 000 төгрөгийг төлсөн. Би өөрт ногдох мөнгийг 100 хувь төлсөн байтал прокурор М.Гансувд 133 мянган төгрөгийн хохирол гаргаж ирсэн мөн бидний унаж явсан Ниссан Санни маркийн машиныг үнэлсэн 1 сая төгрөгийг 3 хувааж төлөх байтал Ц.А бид хоёрт 500, 500 мянган төгрөгийн төлбөр гарч, О.А , П.Э , Д.Ш  нарын унаж явсан Хюндай маркийн авто машиныг үнэлсэн 3 сая 800 төгрөгийг хувь тэнцүүлж 3 хувааж төлөх байтал 4 хуваасанд гомдолтой байна. Миний энэ гомдлыг дахин шалгаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч О.А  давж заалдах гомдолдоо: “Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө иргэн Бадамын 3 тооны үхрийг хулгайлсан хэргээс өөр үйлдэл байхгүй байхад 2015 оны 04 дүгээр сард Мэндбаатарын 3 тооны үхэр 2015 оны 12 сарын 19-31-ний хооронд Амарсайханы 4 тооны адууг хулгайлсан гэж ял халдаасныг хилс ташаа ялласан гэж гомдол гаргаж байна. Би 2016 оны 01 дүгээр сарын 25-наас 26-ны хооронд эгчийн бэр Хандмаагаас УНУ 35-76 машиныг нь ганцхан удаа л гуйж авсан. Гэтэл 2015 оны 4 сард Мэндбаатарын 3 тооны үхэр 2015 оны 12 сард 29-31-ний хооронд Амарсайханы 4 тооны адууг хулгайлсан гэж тулган ялласанд гомдолтой байна. Намайг болон тэр машиныг 29-31-ний хооронд хаана байсныг тогтоох бүрэн боломжтой байсан. Мөрдөн байцаалтын үед нэг ч асууж шалгаагүй байж байгаад хэрэг шүүхэд шилжих үед л гэнэт 4 тооны адуу гарч ирсэн. Энэ байдлыг прокурор Нансалмаад хэлсэн боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдэж болно гэсэн. Би Амарсайханы 4 тооны адууг мэдэхгүй байхад ял сонссонд гомдолтой байна. Хэргийг дахин шалгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Ш  давж заалдах гомдолдоо: “2018 оны 3 сарын 30-ны өдөр Төв аймаг дахь анхан шатны шүүхээр 3 жилийн нээлттэй хорих ялаар шийтгүүлсэнд гомдолтой байна. Би өөрийн хийсэн үйлдэл болох 2015 оны 04 сард Мэндбаатарын 3 тооны үхэр мөн тус оны 10 сард Цог-Эрдэнийн 2 тооны үхэр мөн 2016 оны 01 сард Бадамын 3 тооны үхрийг тус бүр үнэн зөвөөр нь хийсэн хэргээ хүлээн хохирлоо тодорхой хэмжээгээр төлж үлдэгдэл хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн билээ. Гэтэл анхан шатны шүүх үүнийг харгалзан авч үзэж хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзэлгүйгээр зөвхөн яллах талыг баримтлан шийдвэрлэсэн. 2017 оны 06 сард прокурорт хэрэг шилжүүлэхээр болоход Дагвадорж байцаагч 2015 оны 12 сарын 29-31-ний өдрийн хооронд хулгайд алдагдсан Амарсайханы 4 тооны адууг та нар хийсэн нь нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох талаар албан ёсны тайлбар хийсэн байгаа гээд уншиж танилцуулаад прокурорт шилжүүлсэн. 2017 оны 06 сарын 20-ны үед хяналтын прокурор Нансалмаа, мөн хэрэг дээр шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалахаар оролцож буй өмгөөлөгч Ц.Раашзэвэгтэй муудалцсан, тэр уурандаа бид дөрвийг өрөөндөө дуудаж оруулж ирээд танай өмгөөлөгч яасан олон юм ярьдаг юм, яахав гээд байхад бүр уур хүргэчихлээ гэж заналхийлээд бид дөрвийг гаргасан. Нансалмаа прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Дагвадорж байцаагч шалгаад уг 4 адууг энэ 4 хийсэн гэдэг нь нотлогдохгүй ба хэрэгсэхгүй болгох талаар бичсэн саналыг хүлээн авалгүйгээр дээр дурдсан тааламжгүй харьцаанаас болж албан тушаалаа урвуулан ашиглаж, өс санаж хийгээгүй, нотлогдоогүй 4 адууны хэргийг хийсэн болгож яллах дүгнэлтэд оруулсан байдаг. Тухайн үед та яагаад энэ хийгээгүй, нотлогдоогүй нэг ч  мөрдөн байцаалт аваагүй хэргийг яллах дүгнэлтэд оруулж байгаа юм бэ гэхэд “шүүх дээр ороод буцаах байх буцдаггүй юм аа гэхэд шүүх хурал дээр хэрэгсэхгүй болно биз” гэж хэлсэн. Гэтэл 2018 оны 03 сарын 30-ны өдрийн анхан шатны шүүх хуралд Нансалмаа прокурорын шүүгдэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн энэ үйлдлийг хяналтын прокурор М.Гансувд лавшруулан миний гутлын ул тэр адуу хулгайлагдсан газраас авагдсан гутлын мөртэй элэгдэж хуучирснаараа хүртэл яг тохирч байна” гэж намайг хилсээр ялласанд туйлын ихээр гомдолтой байна. Би тэр адуу хулгайлагдсан хэргийн газар огт очоогүй тэнд тийм хэрэг гарсныг мэдээгүй байхад миний гутлын мөр ямар ид, шидээр тэнд гарсан байх вэ? Миний 2 гутлыг машин дотроос хураан авснаас хойш одоог хүртэл надад өгөөгүй. Шүүх дээр 4 адууны үйлдэл бид нарт хамаарахгүй болох нь хангалттай нотлогдож байхад хамааруулан ял халдаасанд гомдолтой байна. Ер нь тухай бүр хэрэг дээр хэн хэн ямар ямар үүрэг оролцоотой, хэн нь оролцоогүй болохыг ялгаж салгахгүйгээр нийтэд нь хамруулж яллаж байгаа нь хэт яллах талыг баримталсан нь харагдаж байна. Иймд 4 адууны хэргийг хэрэгсэхгүй болгож, миний 3-н үйлдлийн нэг нь өршөөлд орж хоёр нь яллагдаж байгаа боловч би хохирлынхоо заримыг нь төлж, үлдсэн хохирлыг ойрын хугацаанд төлж дуусгахаар шүүхэд албан ёсоор илэрхийлж, биеийн эрүүл мэндийн байдлаа тодорхойлж амьдралын хугацаандаа тэнсэж хянан харгалзах ял авч байгаагүй тул энэ удаад тэнсэж хянан харгалзаж өгөхийг гуйж байна.” гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор М.Гансувд тайлбартаа: “... Улсын яллагчийн дүгнэлттэйгээ санал нэг байна. 2018.03.30 өдрийн №96 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна. О.А ээс  930 000 төгрөг төлсөн гэдэг нь нотлогдсон. Гэтэл үүнийг төлүүлэхээр заасан нь алдаатай байна. Машины үнийг  2 хүнд хуваасан нь буруу байна гэж үзэж байна. Шүүгдэгч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдсон үүнийг тогтоолд маш тодорхой дурьдаж өгсөн байна. Шинжээчийн дүнэлтүүд нь хууль ёсны юм. Гутлыг  хурааж, харьцуулж байж л мэднэ.  Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв дүгнэж шийтгэх тогтоол гарсан гэж үзэж байна. Хохирлыг зөвтгүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч О.А  тайлбартаа: “4 адууны хувьд бол надаас ямар ч мэдүүлэг аваагүй. Байцаагчтайгаа хэрэлдсэнээс болж та нар битгий давраад бай гэсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр санал тавьсан боловч шүүх хуралдааны явцад шийдэгдэнэ гэж хэлсэн. Уг хэргийг үйлдээгүй.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ш  тайлбартаа: “Мэндбаатарын 3 үхрийн хэрэг дээр О.А , Д.Ш  нар машинтай ирж зөөсөн, Амарсайханы 4 адууны хэрэг дээр надаас ямар ч байцаалт аваагүй. Би үйлдээгүй. Дахин шалгаж өгнө үү ...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.А тайлбартаа: “2015 онд хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хавтаст хэрэгтэйгээ танилцаж байсан хохирлоо төлсөн. Цог-Эрдэнийн 133 000-аад мянган төгрөг, болон Хандмаагийн машины 950 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргасан” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.А тайлбартаа: “Би энэ 4 адууны хэрэгт холбогдсондоо гомдолтой байна. Тэр үед би ээжийн бие муудаад Эрдэнэт хотод байсан. Энэ хэргийг үйлдээгүй тул дахин шалгуулна” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Н.Мэндбаатарын хууль ёсны төлөөлөгч Н.Гүндэгмаа тайлбартаа: “... Шүүгдэгч нар давж заалдах гомдол гаргасанд маш их харамсаж байна. Анхан шатны шүүхээр хэргээ хүлээгээд төлнө гэж хэлсэн О.А  нь нэг ч төгрөг төлөөгүй.  Ядаж 80 гарсан тэр хөгшин хүний төлбөрийг төлөөч 5, 6 жил төлнө гэж яваад байгаа. Манай үхрийн хэргээс хойш өчнөөн айлын мал хулгайлсан. Анхан шатны шүүх хурал дээр төлбөрөө барагдуулна гэж хэлээд гарсан одоо давах гомдол гаргачхаад бусад руу буруугаа чихээд байх юм.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Раашзэвэг тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Давж заалдах гомдолд дурдсанаар хэргийг шийдэж өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.А , Ц.А нарын өмгөөлөгч А.Мөнхтулга: “Шүүгдэгч О.А , Ц.А 2-т ял оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах хангалттай боломж байна. О.А ийн хувьд Бадамын 3 тооны үхрийг хулгайлсан, ... Амарсанаагийн хэрэгт хэргийн газрын үзлэг хийхэд 15, 13 зургууд давтагдсан гэж үзэж байна.  Архи уулгаад хэргийг хүлээ гэсэн гэж мэдүүлэг шүүгдэгч өгсөн байдаг. Д.Ш гийн гутлын мөр байсан бусдынх нь мөр байхгүй, гутлын мөр, машины мөр тохирч байна гэжээ. Зургийг яг хаана дарсан бэ гэдэг нь мэдэгддэггүй, гутлын мөр машины мөрийг л авсан байдаг. Хэргийн газрын үзлэг хуульд нийцээгүй. Д.Ш  тэнд огт очоогүй байтал гутлын мөр гарсан нь эргэлзээтэй, ... туршилт хийж үзэх боломжтой байсан. 2017 оны 04 сарын 17-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал мөрдөгч өгсөн байдаг. Энэ саналыг прокурор ямар ч шийдвэр гаргалгүйгээр яллах дүгнэлт бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль зөрчсөн. Ц.А Бумжингийн хохирол төлсөн. Цог-Эрдэнэд төлөх хохирлыг шүүх буруу тооцсон. Иймд Ц.А-д холбогдох хэргийг тэнсэж, тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Төв аймгийн Прокурорын газраас О.А , П.А , Д.Ш , Ц.А нарт  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд тухайн хэрэгт яллагдагч нарын хуулиар олгогдсон эрхийг хасч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, зарим гэмт хэргийн хохирлын хэмжээг бодитоор тогтоогоогүй, хэргийн талаар нотолбол зохих  байдлыг бүрэн шалгаагүй, мөрдөн шалгах ажиллагаа гүйцэт биш хийгдсэн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны  үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй  байна.

 

 1. Шүүгдэгч П.А , Д.Ш , О.А  нарыг бүлэглэн, машин механизм ашиглан Б.Амарсайханы өмчлөлийн 4 тооны адууг хулгайлж  3.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй, яллагдагч нараас тухайн гэмт хэргийг үйлдсэн эсэх талаар мэдүүлэг авч шалгаагүй, зөвхөн хохирогч, гэрч нарын “айлын эзэнгүй саравчинд 4 адууг  нядалсан байсан, ул мөр бэхжүүлэхэд 3 хүний гутлын мөр байсан” гэх мэдүүлэг, “хэргийн газраас бэхжүүлсэн дугуйны мөр нь 35-76 УНУ улсын дугаартай Хонда Сиарви маркын тээврийн хэрэгслийн дугуйны хээтэй нэг төрлийн дугуйны хээ мөн байна, гутлын мөр нь Д.Ш гийн гутлын ултай тохирсон” гэх шинжээчийн №12,36 дугаар дүгнэлтүүдийг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Дөрвөн  адуу хулгайлагдаж бусдад хохирол учирсан нь тогтоогдсон боловч гэмт хэргийг хэн, хэдийд, яаж үйлдсэн, гэмт үйлдэл хор уршиг хоорондын шалтгаант холбоо юу болохыг  мөрдөн байцаалтаар  тогтоогоогүй байна.

 

 Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн  гол шинж нь  гэм буруутай этгээдийн шууд санаа, шунахай сэдэлт, эд зүйлийг авах санаа зорилго байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдлыг бүрэн шалгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан  нотолбол зохих  байдлыг шалгаж нотлох шаардлагыг хангаагүй,  мөрдөн шалгах ажиллагаа  гүйцэт биш хийгдсэн гэж үзэх үндэслэл болно.

 

2. П.А , Д.Ш , О.А  нарыг яллагдагчаар татах тогтоолд Б.Амарсайханы  4 адууг хулгайлсан гэх үйлдэл тусгагдаагүй байна.

 

Яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэлд холбогдсон хэргийг бүхэлд нь хамруулаагүй нь яллагдагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчаар татсан тогтоолтой танилцах, тухайн хэргийн талаар тайлбар, мэдүүлэг өгөх, баримт сэлт гаргах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах гэх мэт яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хасч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэхээр байна.

 

3. Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргүүдийг бүлэглэн үйлдсэн гэж үзэж байгаа тохиолдолд шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог нарийвчлан шалган тогтоох шаардлагатай ба шүүх дээрх байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах зарчимтай. Гэтэл мөрдөн  шалгах ажиллагааны явцад энэ байдал хангагдаагүй, шүүгдэгч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоог нарийвчлан шалгаагүй   байна. 

4. Шүүгдэгч П.А , Ц.А нар хохирогч Б.Бумжингийн гэрийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлсан, хохирлын үнэлгээгээр 2710000 төгрөгний хохирол учирсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба хохирогч шүүхэд бичгээр  гаргасан хүсэлтэндээ “миний алдсан зүйлд хурганы арьс, дуран, мөнгөн аяга байгаагүй”  /хавтас 7 хуудас21/ гэжээ. Мөн мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Баяндалай “дунд гарын мөнгөн аяга” алдагдсан талаар мэдүүлсэн байна. Дээрх байдлаас дүгнэхэд хохирогч Б.Бумжингийн гэрээс  хэдэн нэр төрлийн ямар эд зүйлс хулгайд алдагдсан, хэдэн төгрөгний хохирол учирсан болох нь тодорхойгүй байхад шүүх 1130000 төгрөгний хохирол учирсан гэж үзэж, хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитоор тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан  шаардлагыг хангаагүй үндэслэл мөн бөгөөд шүүх шүүгдэгч тус бүр хэдэн төгрөгний хохирол нөхөн төлөхийг шийдвэрлэх боломжгүй юм. Иймд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитоор тогтоох шаардлагатай.

 

5. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд хохирогч Н.Мэндбаатарын 3 үхрийг О.А , П.А , Д.Ш ,  Б.Чүлтэмжамц нар 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг хэдийд үйлдэгдсэнийг зөв тогтоох нь хэргийн талаар нотолбол зохих  байдалд хамаарна.

 

6. Түүнчлэн хэргийн газрын үзлэг хуулийн дагуу явагдаагүй, 2015 оны 12 сарын 29-ны өдрөөс 2016 оны 01 сарын 02-ны хооронд бидний хаана байсныг тогтоогоогүй, Амарсайханы 4 адууны талаар мэдүүлэг аваагүй, энэ талаар мөрдөн байцаалт явагдаагүй талаар шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбарыг анхаарч шалгах  шаардлагатай гэж үзлээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос дүгнэхэд шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Д.Ш д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг бичилгүй орхигдуулсан, хохирогч Б.Амарсайханы 4 адууг хулгайлсан үйлдэлд шүүгдэгч П.А , Д.Ш , О.А  нарыг  ямар үйлдэл, оролцоотой тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцсон болох, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хонда Сиарви” маркийн 35-76 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3800000 төгрөгөөс Ц.А яагаад төлөхөөр болсон, “Ниссан Санни” маркийн 87-85 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1000000 төгрөгөөс Д.Ш  яагаад төлөх үндэслэлгүй болох, “Хонда Сиарви” маркийн 35-76 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2015 оны 12 сарын 29-ны өдрөөс 2016 оны 01 сарын 02-ны хооронд хаана замын хөдөлгөөнд оролцсон талаар иргэний нэхэмжлэгч Б.Хандмаа, гэрч Доржсүрэн нарын мэдүүлэг болон Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн лавлагааг хэрхэн үнэлсэн талаар ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хэргийн үйл баримтын талаар хийсэн эрх зүйн дүгнэлт хангалтгүй зэргээр шүүх хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасныг   дурьдах нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүх дээр дурьдсан алдаа зөрчлийг засуулалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх ба давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт  буцааж шийдвэрлэв.

 

Хэргийг шүүхэд буцаасантай холбогдуулан шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг  хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.А , П.А , Д.Ш , Ц.А нарт  холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт  буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч О.А , П.А , Д.Ш , Ц.А нарт авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Т.ЭНХМАА

 

                                                   ШҮҮГЧИД                                Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                                    Г.БОЛОРМАА