Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/410             

 

 

                                                           

           

 

 2021          07       19            2021/ШЦТ/410                 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Ц.Хулан /томилолтоор/,

Шүүгдэгч, хохирогч Э.З, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс,

Шүүгдэгч, хохирогч М.О, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрэлийнхэн овогт ЭЗ, Заваг овогт М.О нарт холбогдох эрүүгийн 1911027791216 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Хүрэлийнхэн овогт ЭЗ, 1990 оны 07 дугаар сарын 15ы өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, TMJ ББСБ-д харилцааны менежер ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Хангай, 3 дугаар байр, 12 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 03 дугаар хороо, 42-38 тоотод түр оршин сууж  байгаа гэх,

урьд: Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сар хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жил хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .........................................................

2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Заваг овогт М.О, 1983 оны 01 дүгээр сарын 25ы өдөр Дорноговь аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүн баян зэвсэгт хүчин гудамж 1/58 айл байр 17 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 10-2-1 тоотод түр оршин сууж байгаа гэх,

урьд: Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 01-ний  өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, урьд 66 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эдлээгүй үлдсэн 5 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 03 сарын хугацаагаар хорьж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар баривчилж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан бүгд 3 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

- Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулсныг, Дорноговь аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 55 тоот магадлалаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар өөрчилж, оногдуулсан 6 сар баривчлах ял болгон өөрчилж, 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр суллагдсан,

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЕП83012515.

 /Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд дурдснаар:

Шүүгдэгч Э.З нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, “Гэсэр” сүмийн уулзварт автомашин жолоодож явахдаа “урд талын автомашиныг явсангүй” гэх шалтгаанаар М.Отай маргалдан улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч  М.О нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, “Гэсэр” сүмийн уулзварт автомашинаар хөдөлгөөнд оролцохдоо Э.Зтой маргалдан улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.З мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “Гэсэр сүмийн уулзвар луу өгсөх гээд гэрлэн дохион дээр зогсож байхад урд талын машин явахгүй байсан юм. Тэгэхээр нь сигнал өгсөн чинь явсан юм. Тэгэхээр нь сигнал өгсөн чинь явсан юм. Тэгээд хөдлөөд явж байхдаа зүүн талын эгнээгээр зөрөөд явах гэтэл урдуур шахаад байхаар нь яаж яваад байгаа юм бэ гэсэн чинь юу гээд байгаа банди вэ гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд би хажуугаар нь гарах гэтэл шахаад байхаар нь би чи яаж яваад байгаа юм гэхээр нь би машинаасаа буутал намайг заамдаж авч хоолой боогоод миний футболкийг урсан. Тэгэхэд уг залуутай хамт явж байсан хүн нь машинаасаа бууж ирээд бид 2-ыг салгасан ба араас бас машинууд сигналдаад байхаар нь бид 2 салаад би түрүүлээд хөдлөөд явсан. Тэгсэн тэр залуу хажуугаар өнгөрөхдөө би чамайг хошногодоно банди минь гэхээр нь би хажуу тийшээ шахаад зогссон чинь тэрээр бууж ирээд шууд намайг цохиод эхэлсэн. Тэгээд бид 2 харилцан зодоон хийсэн бөгөөд хамт явж байсан хүмүүс нь бас салгаж байна гээд хажууд талаас зуураад базаад маажаад байсан. Тэгээд бид 2 газар өнхөрөөд унасан ба Отгонбаатар нь миний нүдийг ухна гэж дайраад байсан ба босох гэтэл хамт явсан хүн нь босгохгүй байсан арай гэж салаад боссон чинь тэр залуу машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-39-41х/,

Шүүгдэгч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч М.О мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “2019 оны 10 сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Гэсэр сүмийн уулзвар дээр Гандан луу өгсөх гэтэл замын цагдаа зам зохицуулж байсан ба ногоон гэрэл асаад явах гэтэл цагдаа явуулахгүй зохицуулалт хийж байгаад дараагийн гэрэл асахад бид хөдөлсөн. Тэгэхэд сүүлд нь нэрийг нь мэдсэн Золбоо гэх залуу миний ард зогсож байгаад сигналдаад яваач гээд орилоод байсан ба хөдлөөд явах үед миний хажуунаас шахаж орж ирээд хашиж зогсоод явуулахгүй тэгснээ машинаасаа бууж ирсэн би ч машинаасаа бууж очоод бид 2 заамдалцаж авсан. Тэгэхэд араас өөр машинууд ирээд сигналдаад байсан учраас бид 2 машиндаа суугаад явсан ба Золбоо гэх залуу түрүүлж яваад зам өргөн болдог хэсэг дээр машинаасаа бууж ирээд хувцсаа тайлчихсан зогсож байсан ба намайг бас л явуулахгүй урд хашаад зогссон. Тэгээд Золбоо намайг хөгшин банди минь буугаад ир гээд хэл амаар доромжилсон ба надтай хамт явж байсан эгч буулгахгүй маргалдаад хэрэггүй гээд байсан. Тэгсэн Золбоо нь намайг буугаад ир гээд байсан учраас би машинаасаа буугаад уулзсан. Тэгээд яваад очиход шууд үгийн зөрүүгүй намайг цохиод авсан. Тэгээд миний хамарнаас цус гараад би адилхан заамдалцаад цохилцсон. Тэгээд бид 2 харилцан зодоон болсон ...” гэх мэдүүлэг /1хх-36-38х/,

Шүүгдэгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч М.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Гэсэр сүмийн гэрлэн дохион дээр зогсож байгаад хойшоо эргэх гээд зогсож байтал баруун эргэх гэрлэн дохио ассан боловч замын цагдаа зохицуулаад явуулахгүй байсан. Гэтэл ард зогсож байсан машин сигналдаад араас орилоод байсан. Тэгээд манай эгнээ дараагийн гэрэл асахаар нь явсан бөгөөд хойшоо эргэх гэтэл хойд талын машин хажуугаар шахаад ороод ирсэн. Тэгээд цонхоо онгойлгоод бид 2 хоорондоо хэрэлдсэн бөгөөд хэрэлдэж байгаад яваад өгсөн юм. Тэгээд дээшээ явж байтал дахиад урдуур хашаад намайг зогсоочихоод явуулахгүй хэрэлдээд байсан ба араас машинууд сигналдаад байсан тэгсэн нөгөө машины залуу машинуудад зай тавиад өг ийшээ гаръя гээд өөрөө түрүүлээд явсан ба тэр залуу замын хажууд машинаа тавиад өөрөө бууж ирээд зодолдох гээд байсан. Тэгээд би очоод машинаасаа буух гэтэл намайг шууд цохиод авсан ба би түүнийг тэвэрч аваад тэгээд харилцан зодоон хийсэн. Машинаа хөдөлгөөд яваач гээд сигналдаад уурлаад байсан. Замын цагдаа явуулахгүй зам зохицуулж байсан бөгөөд би явах боломжгүй байхад араас сигналдаад орилоод байсан. Үүнээс болж л маргаан болсон. Миний толгой нүүр лүү хэд хэдэн удаа цохиж зодсон ...” гэх мэдүүлэг /1хх-17-18х/,

Шүүгдэгч Золбоо шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Э.Згоос мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо М плаза төвөөс гараад хороололын ахуй үйлчилгээ явах гээд өөрийнхөө автомашинтай ганцаараа Гэсэр уулзвар дээр ирээд зогсоход цагдаа зохицуулж байсан. Тэгээд баруун эргэх гэрэл ассан чинь миний урд талд байсан цагаан өнгийн приус 30 маркийн авто машин явахгүй зогсоод байхаар нь би хэсэг сигналаа дарсан чинь тэр машин хөдлөөд баруун эргэх гээд дохиогоо өгөөд зогсохоор нь би тухайн машины зүүн талаар нь тойроод хажуу талд нь очоод цонхоо онгойлгоод “чи яаж яваад байгаа юм бэ” гэсэн чинь өөдөөс орилоод ална шүү пизда минь гээд замын голд буугаад ирсэн 38 орчим насны залуу байсан. Тэгээд бид хоёр заамдалцаад салсан. Тэгээд бид хоёр машиндаа суугаад хөдөлсөн чинь нөгөө залуу машиндаа сууж явсан цонхоо онгойлгоод би чамайг хошногодоно банди минь гээд байсан. Тэгэхээр нь би замын хажуу руу шахаад зогссон чинь тэр залуу бууж ирээд би нүдийг чинь ухна гээд над руу дайраад байсан. Тэгээд заамдалцаад ... цохиод ноцолдоод байж байтал тэр залуу газар уначихсан ...нөгөө залуу босож ирээд миний дээр гараад нүдийг чинь ухна гээд миний баруун талын нүд рүү хуруугаа чихээд байсан. Тэгээд би өөрийгөө хамгаалах гэхээр тухайн хамт явсан 2 эмэгтэй миний гарнаас зуураад байсан бөгөөд миний баруун зүүн талын нуруу хэсгээс базаад байсан. Тэгээд хэсэг ноцолдож байгаад тэр залуу машиндаа суугаад явчихаар нь би цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /1хх-11-12х/,

Гэрч Х.Уранбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед найз Отгонбаатарыг дуудаад гэрээсээ гараад Гандан орохоор явсан. Тэгээд Гэсэр сүмийн уулзвар дээр ирээд баруун эргэх гээд зогсож байтал ар талд явж байсан машин сигнал дараад байсан. Тухайн уулзварын цагдаа зохицуулж байсан болохоор манай найз Отгонбаатар явахгүй зогсож байсан юм. Тэгээд цагдаа зохицуулаад явуулахад ар талд зогсож байсан машин хажуу талаар шахаж орж ирээд цонхоо онгойлгоод манай найз руу орилоод элдэв бусаар хараагаад байсан. Гэтэл тэр залуу машинаасаа бууж ирэх үед манай найз Отгонбаатар мөн машинаасаа буугаад тэр хоёр барьцалдаж аваад салсан. Тэгээд буцаад машиндаа суугаад хөдлөөд явах үед тэр залуу хөгшин банди минь би хүлээж бай, ийшээ гараад зогсож байя гэсэн. Тэгээд хөдлөөд явахад тэр залуу бид нарын урд яваад замын хажуу тал руу шахаж зогсоод өөрөө хувцсаа тайлчихсан зогсож байсан. Тэгээд манай найз хажуугаар нь өнгөрөөд зогсох үед нөгөө залуу манай машины хажууд ирэхээр нь Отгонбаатарыг буухгүй байж бай гэж хэлчихээд би машинаасаа буугаад тэр залууг түлхээд та нар одоо боль гэсэн. Гэтэл Отгонбаатар машинаас бууж ирээд тэр хоёр барьцалдаж аваад зодолдсон. Тэгээд манай дүү Уранчимэг бид хоёр тэр хоёрыг салгаад Отгонбаатарыг машинд нь суулгасан ...” гэх мэдүүлэг /1хх-19х/,

Гэрч Х.Уранчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...эгч Х.Уранбаяр бид 2 М.Отай уулзаад түүний машинтай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Гэсэр сүмийн автозамын уулзвар дээр зогсож байхад араас машин сигналдаад байсан. Тухайн үед ногоон гэрэл асчихсан байсан боловч замын цагдаа зохицуулж байсан тул манай урсгалын хөдөлгөөнийг хаачихсан байсан юм. Тэгтэл ард зогсож байсан машин зогсоо сайгүй сигналдаад байсан ба цагдаа зохицуулаад манай хөдөлгөөнийг явуулахад ард сигналдаад байсан цагаан өнгийн Приус маркийн машинтай залуу хажуугаар гүйцэж шахаж орж ирээд цонхоо нээж байгаад Отгонбаатарт хандан муу мал минь явахад яадаг юм, пизда гэх зэргээр хараасан. Нөгөө залуу ийшээ зайнд гараад үзчихье хүлээж байя гэж хэлээд биднээс түрүүлж яваад зам дагуу автобусны буудал шиг сул чөлөөтэй байсан зогсоол дээр очиж зогссон. Тухайн үед нөгөө залуу дээгүүрх хувцсаа тайлчихсан футболктойгоо байсан ба манай машин дээр ирээд Отгонбаатарын сууж байсан хаалгыг нээчихээд буугаад ир ална, тална гээд байсан. Манай эгч Х.Уранбаяр нь Отгонбаатарыг битгий буу гээд түүнийг хориглоод байсан ба Отгонбаатар гэнэт уур нь хүрсэн бололтой машинаасаа буугаад нөгөө залуутай заамдалцаад цохилцоод зодолдоод эхэлсэн. Нөгөө залуу болон Отгонбаатар нар нь хоёулаа том биетэй хүмүүс зодолдоод байхаар нь би айгаад дундуур нь орж хэн, хэнийг нь хойш татаж салгасан. Би болон манай эгч тэр залуугийн гар хөлийг хүчирхээргүй том биетэй залуу байсан ...” гэх мэдүүлэг /1хх-225-226х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №12408 тоот дүгнэлтэд: “М.Оын биед дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цээж, хүзүүнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралттай, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун гарын ядам хуруунд зулгаралт, дээд уруулын салстад язрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /1хх-25х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №12404 тоот дүгнэлтэд: “Б.Золбоогийн биед баруун хацар, баруун нүдний зовхи, баруун мөр, бугалга, баруун дал, баруун тохой, шуу, цээж, зүүн шуу, бүсэлхий нуруунд зулгаралт, баруун бугалга, цээжинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...” гэжээ /1хх-26х/,  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-50-51х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-46-47х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /1хх-70-78х, 80-80-140х, 158-164х/,

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны болон Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтууд /1хх-45х, 48х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Э.З нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, “Гэсэр” сүмийн уулзварт автомашин жолоодож явахдаа “урд талын автомашиныг явсангүй” гэх шалтгаанаар М.Отай маргалдан улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч  М.О нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, “Гэсэр” сүмийн уулзварт автомашинаар хөдөлгөөнд оролцохдоо Э.Зтой маргалдан улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Э.Згоос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “Гэсэр сүмийн уулзвар луу өгсөх гээд гэрлэн дохион дээр зогсож байхад урд талын машин явахгүй байсан юм. Тэгэхээр нь сигнал өгсөн чинь явсан юм. Тэгэхээр нь сигнал өгсөн чинь явсан юм. Тэгээд хөдлөөд явж байхдаа зүүн талын эгнээгээр зөрөөд явах гэтэл урдуур шахаад байхаар нь яаж яваад байгаа юм бэ гэсэн чинь юу гээд байгаа банди вэ гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд би хажуугаар нь гарах гэтэл шахаад байхаар нь би чи яаж яваад байгаа юм гэхээр нь би машинаасаа буутал намайг заамдаж авч хоолой боогоод миний футболкийг урсан. Тэгэхэд уг залуутай хамт явж байсан хүн нь машинаасаа бууж ирээд бид 2-ыг салгасан ба араас бас машинууд сигналдаад байхаар нь бид 2 салаад би түрүүлээд хөдлөөд явсан. Тэгсэн тэр залуу хажуугаар өнгөрөхдөө би чамайг хошногодоно банди минь гэхээр нь би хажуу тийшээ шахаад зогссон чинь тэрээр бууж ирээд шууд намайг цохиод эхэлсэн. Тэгээд бид 2 харилцан зодоон хийсэн бөгөөд хамт явж байсан хүмүүс нь бас салгаж байна гээд хажууд талаас зуураад базаад маажаад байсан. Тэгээд бид 2 газар өнхөрөөд унасан ба Отгонбаатар нь миний нүдийг ухна гэж дайраад байсан ба босох гэтэл хамт явсан хүн нь босгохгүй байсан арай гэж салаад боссон чинь тэр залуу машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-39-41х/,

шүүгдэгч Э.Згоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

шүүгдэгч М.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “2019 оны 10 сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Гэсэр сүмийн уулзвар дээр Гандан луу өгсөх гэтэл замын цагдаа зам зохицуулж байсан ба ногоон гэрэл асаад явах гэтэл цагдаа явуулахгүй зохицуулалт хийж байгаад дараагийн гэрэл асахад бид хөдөлсөн. Тэгэхэд сүүлд нь нэрийг нь мэдсэн Золбоо гэх залуу миний ард зогсож байгаад сигналдаад яваач гээд орилоод байсан ба хөдлөөд явах үед миний хажуунаас шахаж орж ирээд хашиж зогсоод явуулахгүй тэгснээ машинаасаа бууж ирсэн би ч машинаасаа бууж очоод бид 2 заамдалцаж авсан. Тэгэхэд араас өөр машинууд ирээд сигналдаад байсан учраас бид 2 машиндаа суугаад явсан ба Золбоо гэх залуу түрүүлж яваад зам өргөн болдог хэсэг дээр машинаасаа бууж ирээд хувцсаа тайлчихсан зогсож байсан ба намайг бас л явуулахгүй урд хашаад зогссон. Тэгээд Золбоо намайг хөгшин банди минь буугаад ир гээд хэл амаар доромжилсон ба надтай хамт явж байсан эгч буулгахгүй маргалдаад хэрэггүй гээд байсан. Тэгсэн Золбоо нь намайг буугаад ир гээд байсан учраас би машинаасаа буугаад уулзсан. Тэгээд яваад очиход шууд үгийн зөрүүгүй намайг цохиод авсан. Тэгээд миний хамарнаас цус гараад би адилхан заамдалцаад цохилцсон. Тэгээд бид 2 харилцан зодоон болсон ...” гэх мэдүүлэг /1хх-36-38х/,

шүүгдэгч М.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

шүүгдэгч М.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлсэн: “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

шүүгдэгч М.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Гэсэр сүмийн гэрлэн дохион дээр зогсож байгаад хойшоо эргэх гээд зогсож байтал баруун эргэх гэрлэн дохио ассан боловч замын цагдаа зохицуулаад явуулахгүй байсан. Гэтэл ард зогсож байсан машин сигналдаад араас орилоод байсан. Тэгээд манай эгнээ дараагийн гэрэл асахаар нь явсан бөгөөд хойшоо эргэх гэтэл хойд талын машин хажуугаар шахаад ороод ирсэн. Тэгээд цонхоо онгойлгоод бид 2 хоорондоо хэрэлдсэн бөгөөд хэрэлдэж байгаад яваад өгсөн юм. Тэгээд дээшээ явж байтал дахиад урдуур хашаад намайг зогсоочихоод явуулахгүй хэрэлдээд байсан ба араас машинууд сигналдаад байсан тэгсэн нөгөө машины залуу машинуудад зай тавиад өг ийшээ гаръя гээд өөрөө түрүүлээд явсан ба тэр залуу замын хажууд машинаа тавиад өөрөө бууж ирээд зодолдох гээд байсан. Тэгээд би очоод машинаасаа буух гэтэл намайг шууд цохиод авсан ба би түүнийг тэвэрч аваад тэгээд харилцан зодоон хийсэн. Машинаа хөдөлгөөд яваач гээд сигналдаад уурлаад байсан. Замын цагдаа явуулахгүй зам зохицуулж байсан бөгөөд би явах боломжгүй байхад араас сигналдаад орилоод байсан. Үүнээс болж л маргаан болсон. Миний толгой нүүр лүү хэд хэдэн удаа цохиж зодсон ...” гэх мэдүүлэг /1хх-17-18х/,

шүүгдэгч Золбоогоос шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлсэн: “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

шүүгдэгч Э.Згоос мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо М плаза төвөөс гараад хороололын ахуй үйлчилгээ явах гээд өөрийнхөө автомашинтай ганцаараа Гэсэр уулзвар дээр ирээд зогсоход цагдаа зохицуулж байсан. Тэгээд баруун эргэх гэрэл ассан чинь миний урд талд байсан цагаан өнгийн приус 30 маркийн авто машин явахгүй зогсоод байхаар нь би хэсэг сигналаа дарсан чинь тэр машин хөдлөөд баруун эргэх гээд дохиогоо өгөөд зогсохоор нь би тухайн машины зүүн талаар нь тойроод хажуу талд нь очоод цонхоо онгойлгоод “чи яаж яваад байгаа юм бэ” гэсэн чинь өөдөөс орилоод ална шүү пизда минь гээд замын голд буугаад ирсэн 38 орчим насны залуу байсан. Тэгээд бид хоёр заамдалцаад салсан. Тэгээд бид хоёр машиндаа суугаад хөдөлсөн чинь нөгөө залуу машиндаа сууж явсан цонхоо онгойлгоод би чамайг хошногодоно банди минь гээд байсан. Тэгэхээр нь би замын хажуу руу шахаад зогссон чинь тэр залуу бууж ирээд би нүдийг чинь ухна гээд над руу дайраад байсан. Тэгээд заамдалцаад ... цохиод ноцолдоод байж байтал тэр залуу газар уначихсан ...нөгөө залуу босож ирээд миний дээр гараад нүдийг чинь ухна гээд миний баруун талын нүд рүү хуруугаа чихээд байсан. Тэгээд би өөрийгөө хамгаалах гэхээр тухайн хамт явсан 2 эмэгтэй миний гарнаас зуураад байсан бөгөөд миний баруун зүүн талын нуруу хэсгээс базаад байсан. Тэгээд хэсэг ноцолдож байгаад тэр залуу машиндаа суугаад явчихаар нь би цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /1хх-11-12х/,

гэрч Х.Уранбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед найз Отгонбаатарыг дуудаад гэрээсээ гараад Гандан орохоор явсан. Тэгээд Гэсэр сүмийн уулзвар дээр ирээд баруун эргэх гээд зогсож байтал ар талд явж байсан машин сигнал дараад байсан. Тухайн уулзварын цагдаа зохицуулж байсан болохоор манай найз Отгонбаатар явахгүй зогсож байсан юм. Тэгээд цагдаа зохицуулаад явуулахад ар талд зогсож байсан машин хажуу талаар шахаж орж ирээд цонхоо онгойлгоод манай найз руу орилоод элдэв бусаар хараагаад байсан. Гэтэл тэр залуу машинаасаа бууж ирэх үед манай найз Отгонбаатар мөн машинаасаа буугаад тэр хоёр барьцалдаж аваад салсан. Тэгээд буцаад машиндаа суугаад хөдлөөд явах үед тэр залуу хөгшин банди минь би хүлээж бай, ийшээ гараад зогсож байя гэсэн. Тэгээд хөдлөөд явахад тэр залуу бид нарын урд яваад замын хажуу тал руу шахаж зогсоод өөрөө хувцсаа тайлчихсан зогсож байсан. Тэгээд манай найз хажуугаар нь өнгөрөөд зогсох үед нөгөө залуу манай машины хажууд ирэхээр нь Отгонбаатарыг буухгүй байж бай гэж хэлчихээд би машинаасаа буугаад тэр залууг түлхээд та нар одоо боль гэсэн. Гэтэл Отгонбаатар машинаас бууж ирээд тэр хоёр барьцалдаж аваад зодолдсон. Тэгээд манай дүү Уранчимэг бид хоёр тэр хоёрыг салгаад Отгонбаатарыг машинд нь суулгасан ...” гэх мэдүүлэг /1хх-19х/,

гэрч Х.Уранчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...эгч Х.Уранбаяр бид 2 М.Отай уулзаад түүний машинтай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Гэсэр сүмийн автозамын уулзвар дээр зогсож байхад араас машин сигналдаад байсан. Тухайн үед ногоон гэрэл асчихсан байсан боловч замын цагдаа зохицуулж байсан тул манай урсгалын хөдөлгөөнийг хаачихсан байсан юм. Тэгтэл ард зогсож байсан машин зогсоо сайгүй сигналдаад байсан ба цагдаа зохицуулаад манай хөдөлгөөнийг явуулахад ард сигналдаад байсан цагаан өнгийн Приус маркийн машинтай залуу хажуугаар гүйцэж шахаж орж ирээд цонхоо нээж байгаад Отгонбаатарт хандан муу мал минь явахад яадаг юм, пизда гэх зэргээр хараасан. Нөгөө залуу ийшээ зайнд гараад үзчихье хүлээж байя гэж хэлээд биднээс түрүүлж яваад зам дагуу автобусны буудал шиг сул чөлөөтэй байсан зогсоол дээр очиж зогссон. Тухайн үед нөгөө залуу дээгүүрх хувцсаа тайлчихсан футболктойгоо байсан ба манай машин дээр ирээд Отгонбаатарын сууж байсан хаалгыг нээчихээд буугаад ир ална, тална гээд байсан. Манай эгч Х.Уранбаяр нь Отгонбаатарыг битгий буу гээд түүнийг хориглоод байсан ба Отгонбаатар гэнэт уур нь хүрсэн бололтой машинаасаа буугаад нөгөө залуутай заамдалцаад цохилцоод зодолдоод эхэлсэн. Нөгөө залуу болон Отгонбаатар нар нь хоёулаа том биетэй хүмүүс зодолдоод байхаар нь би айгаад дундуур нь орж хэн, хэнийг нь хойш татаж салгасан. Би болон манай эгч тэр залуугийн гар хөлийг хүчирхээргүй том биетэй залуу байсан ...” /1хх-225-226х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №12408 тоот дүгнэлт /1хх-25х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №12404 тоот дүгнэлт /1хх-26х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-50-51х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-46-47х/, Шийтгэх тогтоолын хуулбар /1хх-70-78х, 80-80-140х, 158-164х/, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны болон Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтууд /1хх-45х, 48х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Э.З, М.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй боловч Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой Өршөөлийн тухай хууль 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдан  дагаж мөрдөгдөж байгаа ба шүүгдэгч Э.З, М.О нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн болох нь тогтоогдсон тул энэ хуулийн үйлчлэлд хамааруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.З, М.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрч, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэж байгаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байна.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.З, М.О нарт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1911027791216 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.З нь 43 хоног цагдан хоригдсон хоногтой, шүүгдэгч М.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн гэх 7х4,5 см хэмжээтэй мөнгөлөг өнгийн флаш дискийг хэрэгт хавсаргаж ирүүлснийг хэрэгт хавсарган үлдээж, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хүрэлийнхэн овогт ЭЗ, Заваг овогт М.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.З, М.О нарт холбогдох эрүүгийн 1911027791216 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.З нь 43 хоног цагдан хоригдсон хоногтой, шүүгдэгч М.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн гэх 7х4,5 см хэмжээтэй мөнгөлөг өнгийн флаш дискийг хэрэгт хавсаргаж ирүүлснийг хэрэгт хавсарган үлдээж, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З, М.О нарт  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгчид, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН