Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2017/00094/И |
Дугаар | 146/ШШ2017/00092 |
Огноо | 2017-03-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 146/ШШ2017/00092
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 3 дугаар баг, Өвт 2-3-33 тоотод оршин суух 1966 онд төрсөн, эмэгтэй, 51 настай, Чонос овгийн Дондогсэрчингийн Сүнжидмаа /РД:ЙБ66100201/-гийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Сүнжидмаа, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Сүнжидмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Сүнжидмаа миний бие нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдлийн сүү зовадад цөцгийчин, сахиулаар, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл Бат-Өлзий сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд цэвэрлэгчээр,1992 оны 11 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Бат-Өлзий сумын засаг даргын тамгын газарт үйлчлэгч, зарлагаар тус тус ажилласан. Ажилд орсон болон гарсан тушаал байхгүйн улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдлийн сүү зовадад цөцгийчин, сахиулаар, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл Бат-Өлзий сумын Ардын Депутатын түр гүйцэтгэх захиргаанд цэвэрлэгчээр, 1992 оны 11 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Бат-Өлзий сумын засаг даргын тамгын газарт үйлчлэгч, зарлагаар тус тус ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Сүнжидмаа нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Сүнжидмаа нь
- 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн сүү зовадод цөцгийчин, сахиулаар,
- 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд цэвэрлэгчээр,
- 1992 оны 11 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын үйлчлэгч, зарлагаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 137 дугаартай Архивын лавлагаа, 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нээсэн №405835 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай “сүү тосны завод тасгийн бэлтгэлийн дутуун хангах тухай” тогтоол, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай “зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамж, гэрч Ю.Намжилдорж, Ч.Доржпүрэв нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Чонос овгийн Дондогсэрчингийн Сүнжидмааг
- 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн сүү зовадод цөцгийчин, сахиулаар,
- 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд цэвэрлэгчээр,
- 1992 оны 11 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын үйлчлэгч, зарлагаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Сүнжидмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН