Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/415      

 

                                                        

           

 

 

 

2021        07          21                      2021/ШЦТ/415       

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Г.Ууганбаатар,

Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт МЭд холбогдох эрүүгийн 2111 00461 0472 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч Боржигон овогт М.Э, Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 12ы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кузов засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 6-57 тоотод оршин суух,

 урьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 335 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 30.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .......................................

           Шүүгдэгч Боржигон овогт М.Э /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 16 цаг 50 минутын орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 37-737 тоотод оршин суух иргэн Я.Батсайханы эзэмшлийн хашаа руу хаалгыг нь онгойлгон орж, хашаан дотор байх тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу грашид хууль бусаар нэвтэрч BTWIN бичиглэл бүхий унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 312.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би Я.Батсайхан ахын машиныг нь янзалж өгдөг юм. Бага зэрэг шар айраг уучихсан байх үедээ хашаанд нь ороход Я.Батсайхан ах байхгүй байхаар нь грашидаа байгаа байх гэж бодоод орсон. Тухайн өдөр бороо орж байсан бөгөөд би дугуйг нь авч явж байгаад хальтирч унаад зүүн мөрөө мулталчихсан. Тэгээд дугуйгаа айлд орхиж байгаад гэмтлийн эмнэлэг орж мөрөө эмчлүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа цагдаа манай гэрт ирж намайг барьсан бөгөөд би дугуйг нь тэр айлаас авч өгсөн” гэв.

Хохирогч Я.Батсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр би гэртээ унадаг дугуйтай ирээд хашааныхаа хаалгыг хааж грашин дотор унадаг дугуйгаа байршуулаад өөрийн найзтайгаа хамт гэртээ ороод юм ярьж сууж байгаад 17 цагийн орчимд гэрээсээ гарч ирэхэд хашааны хаалга онгорхой байсан тэгэхээр нь би грашин дотор байршуулсан дугуйгаа шалгаж үзэхэд миний унадаг дугуй байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Манай хашаан дотор хяналтын камертай учир шүүж үзэхэд 40-45 орчим насны эрээн алаг хүрэм өмссөн хар саравчтай малгайтай хүн хашаан дотор орж ирээд унадаг дугуйг минь аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-12х/,

Насанд хүрээгүй гэрч С.Тэнгэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 5-294 тоотод байх гэртээ байж байхад 17 цагийн орчим манай ээж Саранчимэгийн найз болох Энхбат ах улаан өнгийн том хүний унадаг дугуй түрчихсэн ирсэн. Тэгээд надад уг дугуйг үлдээгээд ах нь бороо ороод явж байгаад хальтраад унасан чинь дугуйгаа унаж чадахгүй байна. Танай гэрт түр үлдээчихье удахгүй ирж авна гэж хэлээд явсан. Тэгэхээр нь би дугуйг аваад амбаартаа хийсэн” гэх мэдүүлэг /хх-26х/,

          Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-32-35х/,

          Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-28-29х/,

          Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хх-36х/,

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-38х/,

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46х/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40х/,

          Шийтгэх тогтоолын хуулбар /хх-43х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

          Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Боржигон овогт Мөнхтогоогийн Энхбат нь 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 16 цаг 50 минутын орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 37-737 тоотод оршин суух иргэн Я.Батсайханы эзэмшлийн хашаа руу хаалгыг нь онгойлгон орж, хашаан дотор байх тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу грашид хууль бусаар нэвтэрч BTWIN бичиглэл бүхий унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 312.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч М.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу грашид хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 312.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч М.Э нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг биетээр хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч Я.Батсайхан нь эд зүйлээ хүлээн авсан, гомдолгүй  /хх-67х/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч М.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн  байдал  зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирол төлснийг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эад оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э нь 19 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу грашид хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 312.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Эыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эад оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

4. Шүүгдэгч М.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э нь 19 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Ё.ЦОГТЗАНДАН