Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 146/ШШ2017/00115

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Монгол Улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 3 дугаар баг, Өвт гэх газар оршин суух, ЙБ61120213 дугаарын регистртэй, Хууз овгийн Юндэнгийн Ганбаатар

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ю.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ю.Ганбаатар нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...Ю.Ганбаатар миний бие нь 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс Өвөрхангай аймгийн аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1992 оныг дуустал ачигчаар ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан жил тогтоогдохгүй байна. Иймд миний 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал “Батзам” нэгдэлд ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч Ю.Ганбаатар шүүх хурал дээр гаргасан тайлбартаа: “...Би 1983 онд цэргээс халагдаж ирсэн. 1984 оны 01 сараас эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд ачигчаар 1992 он дуустал ажилласан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ю.Ганбаатар нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ю.Ганбаатар нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд ачигчаар 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2013 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн №1156 дугаартай архивын лавлагаа, 1988 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн №33 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №17 дугаартай тушаал, гэрч Б.Рэнчинбал, Б.Тоорондорж нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Хууз овгийн Юндэнгийн Ганбаатарыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд ачигчаар 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хууз овгийн Юндэнгийн Ганбаатарыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ачигчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ю.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ДАГИЙМАА