Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 146/ШШ2017/00113

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 1 дүгээр баг, Улаан ам гэх газар оршин суух, ЙБ63022117 дугаарын регистртэй, Монгол овгийн Лувсанлхамын Энхтогтох

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Энхтогтох нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...Миний бие 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд малчнаар ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт ажилласан жил байхгүйн улмаас ажилласан хугацаа тогтоогдохгүй байна. Иймд миний 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

Хүсэлт гаргагч Л.Энхтогтох нь 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “...Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн иргэн Лувсанлхамын Энхтогтох миний бие 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагт болох шүүх хуралд цаг агаарын саатлаас болоод биеэр очих боломжгүй байгаа тул миний биеийг оролцуулалгүйгээр шүүх хурлыг хийж миний асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Энхтогтох нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Л.Энхтогтох нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2013 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн №2080 дугаартай архивын лавлагаа, гэрч Г.Дондогсэрчин, Д.Дондог-Аюур нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Монгол овгийн Лувсанлхамын Энхтогтохыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч Л.Энхтогтох нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Монгол овгийн Лувсанлхамын Энхтогтохыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Л.Энхтогтохын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ДАГИЙМАА