Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2017/00086/И |
Дугаар | 146/ШШ2017/00111 |
Огноо | 2017-03-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 146/ШШ2017/00111
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 1 дүгээр баг, Улаан ам гэх газар оршин суух, ЙБ64031504 дугаарын регистртэй, Зовд овгийн Санжмятавын Дэлгэр
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Дэлгэр нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
“...С.Дэлгэр миний бие 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд малчнаар 1992 оныг дуустал ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт байхгүйн улмаас ажилласан жил тогтоогдохгүй байна. Иймд миний 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Батзам нэгдэлд ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагч С.Дэлгэр нь 2017 оны 03 дугаар сарын 23-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн иргэн Санжмятав овогтой Дэлгэр миний бие ажиллаж байсан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд шүүх хурал өнөөдөр буюу 2017 оны 03-р сарын 23-ны өдөр хуралдахаар тов гарсан. Гэвч цаг агаарын байдлаас өөрийн биеэр шүүх хуралд оролцох боломжгүй тул эзгүйгээр шүүх хурлыг явуулж намайг байлцуулахгүйгээр эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Дэлгэр нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч С.Дэлгэр нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 1981 оныг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 1987 оныг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оныг дуустал малчинаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №93 дугаартай архивын лавлагаа, 1991 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Батзам нэгдлийн бүх гишүүдийн хурлын дэг, гэрч Ц.Ариунаа, Г.Дондогсэрчин нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Зовд овгийн Санжмятавын Дэлгэрыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч С.Дэлгэр нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Зовд овгийн Санжмятавын Дэлгэрыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Дэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА