Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 146/ШШ2017/00110

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 1 дүгээр баг, Улаан ам гэх газар оршин суух, ЙБ64031903 дугаарын регистртэй, Цатгалан овгийн Батхүүгийн Дондог-Аюур

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Дондог-Аюур нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...Б.Дондог-Аюур миний бие нь 1983 оны 06 дугаар сарын 01-нээс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Учир иймд 1983 оны 06 дугаар сарын 01-нээс 1992 оны 05 дугаар сарын 31-нийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Дондог-Аюур нь 2017 оны 03 дугаар сарын 23-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн иргэн Батхүү овогтой Дондог-Аюур миний бие ажиллаж байсан жилээ тогтоолгохоор хүсэлтээ өгсөн бөгөөд шүүх хурлын тов өнөөдөр болохоор тогтоогдсон. Гэвч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Дондог-Аюур нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Дондог-Аюур нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1980 оны 06 дугаар сарын 01-нээс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 05 дугаар сарын 31-ны өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №1568 дугаартай архивын лавлагаа, гэрч Б.Цэгмид, Г.Дондогсэрчин нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Цатгалан овгийн Батхүүгийн Дондог-Аюурыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1980 оны 06 дугаар сарын 01-нээс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 05 дугаар сарын 31-ны өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Дондог-Аюур нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Цатгалан овгийн Батхүүгийн Дондог-Аюурыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1980 оны 06 дугаар сарын 01-нээс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 05 дугаар сарын 31-ны өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Дондог-Аюурын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ДАГИЙМАА