Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 146/ШШ2017/00109

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 2 дугаар баг, Бүрэгтий гэх газар оршин суух, ЙБ63022208 дугаарын регистртэй, Цэрэн овгийн Пүрэвийн Нямравжих

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Нямравжих нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...П.Нямравжих миний бие Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн 2 дугаар бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд саальчинаар ажиллаж байсан. Үүнийг нотлох хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул 1979-1989 оныг дуустал ажилласан жилийг дахин нотолж тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч П.Нямхавжих нь 2017 оны 03 дугаар сарын 23-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “...Миний бие Нямравжих нь 1963 оны 02 дугаар сарын 08-нд төрсөн. Бат-Өлзий суманд цас их орж онцгой байдал зарласан тул шүүх хуралд очиж оролцож чадахгүй улмаас намайг байхгүйгээр шүүх хурлыг  шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.Нямравжих нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч П.Нямравжих нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1979 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №27 дугаартай архивын лавлагаа, гэрч Н.Дуламсүрэн, Г.Дондогсэрчин нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Цэрэн овгийн Пүрэвийн Нямравжихыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1979 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч П.Нямравжих нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Цэрэн овгийн Пүрэвийн Нямравжихийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1979 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Нямравжихийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ДАГИЙМАА