Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2017/00082/И |
Дугаар | 146/ШШ2017/00102 |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 146/ШШ2017/00102
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 4 дүгээр баг, Зөрүүлэг гэх газар оршин суух, ЙР63020277 дугаарын регистртэй, Боржигон овгийн Янжинпагамын Гантулга
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Я.Гантулга нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
“...Миний бие 1979 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Бат-Өлзий сум хуучин нэрээр “Батзам” нэгдэлд малчнаар ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний 1979 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал Өвөрхангай аймгийн Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагч Я.Гантулга нь 2017 оны 03 дугаар сарын 23-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4-р багийн иргэн Янжинпагма овогтой Гантулга миний бие ажиллаж байсан жилээ тогтоолгохоор хүсэлтээ өгсөн бөгөөд шүүх хурлын тов өнөөдөр 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдахаар гарсан. Гэвч цаг агаарын байдлаас өөрийн биеэр оролцох боломжгүй өглөө Бат-Өлзийгөөс 06 цагт гарч цас малтсаар 09 цаг үүртийн тохой ороод зам хаагдсан тул сум руу буцаж ирлээ. Иймд шүүх хурлыг маань намайг байлцуулахгүйгээр эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Я.Гантулга нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Я.Гантулга нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн №543 дугаартай архивын лавлагаа, 2017 оны 02 дугар сарын 06-ны өдрийн №115 дугаартай архивын лавлагаа, гэрч Ж.Сүхээ, Г.Дондогсэрчин нарын мэдүүлэг, 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болох нь 1981 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №432493 дугаартай цэргийн батлах зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Боржигон овгийн Янжинпагамын Гантулгыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч Я.Гантулга нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Янжинпагамын Гантулгыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Я.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА