Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 146/ШШ2017/00100

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Хужирт сум, 3 дугаар баг, Бэрх гэх газар оршин суух, ТГ67041222 дугаарын регистртэй, Боржигин овгийн Дашзэвэгийн Жавзандулам

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Жавзандулам шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн Бэрхэд Оршин суугч Дашзэвэгийн Жавзандулам миний бие 1985 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл цемент шохой ХКомпанид операторчоор 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн улмаас тэтгэвэрт орж чаддаггүй. Ингээд хөтөлийн цемент шохой ХКомпаниас цалингийн тодорхойлолт ажилд орсон гарсан тушаалын хуулбар авсан. Иймд миний ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Жавзандулам нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “...Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн Бэрхэд Оршин суугч Дашзэвэгийн Жавзандулам миний бие 1985 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл цемент шохой ХКомпанид операторчоор 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Миний бие Хужирт сумын Их уньт гэх газар нөхрийн хамт ганц гэрээр оршин сууж байгаа мөн мал төллөж байгаа үе болохоор хүн бүл дутуу учраас нааш цааш олон дахин явах боломжгүй байдлыг харгалзаж үзээд хэргийг маань намайг байлцуулахгүйгээр эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Жавзандулам нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.Жавзандулам нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Хөтөл шохой цемент” ХКомпанид 1985 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 20-ныг өдөр хүртэл операторчоор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №534 дугаартай Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын тушаал, 1985 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн даргын тушаалын 1 дүгээр хавсралт, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Сэлэнгэ аймаг Сайхан сум хөтөл “Цемент шохой” ХКомпанийн цалингйин тодорхойлолтын хуулбар, 1989 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №600 дугаартай Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа хөтөлийн цемент шохойн комбинатын даргын тушаал, 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №211 дугаартай Хөтөлийн цемент шохойн компанийн захирлын тушаал, 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №211 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралт, 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Хүндэт үнэмлэх, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн архивын лавлагаа, гэрч М.Батхуяг, Ч.Оюунчимэг нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Боржигин овгийн Дашзэвэгийн Жавзандуламыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн цемент шохой ХКомпанид 1985 оны 10 дугаар сарын 23-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл операторчоор ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Жавзандулам нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигин овгийн Дашзэвэгийн Жавзандуламыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн цемент шохой ХКомпанид 1985 оны 10 дугаар сарын 23-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл операторчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Жавзандуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ДАГИЙМАА