Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 146/ШШ2017/00096

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Мойлт 17-5 тоотод оршин суух, Дэлдэн овгийн Должингийн Хоролсүрэнд холбогдох 185.000 төгрөг гаргуулахыг хүссэн Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн-Овоо баг, Одын 11-8 тоотод оршин суух, Боржгин овгийн Доржлхүмбэгийн Сэрчмаагийн нэхэмжлэлтэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Сэрчмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Хоролсүрэн нь 2016 оны 09 дүгээр сарын 19-нд надаас 185.000 төгрөгийн барааг даруйхан өгнө гэж аваад одоо болтол өгөхгүй байгаа тул Д.Хоролсүрэнгээс 185.000 төгрөгийг гаргуулан өгнө үү. Би энэ мөнгийг тэтгэвэрийн зээл авч барагдуулсан болно...” гэжээ.

Хариуцагч Д.Хоролсүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Ганган-Орхон багийн иргэн Должин овогтой Хоролсүрэн миний бие Доржлхүмбэгийн Сэрчмаагаас 185.000 төгрөгийн бараа зээлж авсан нь үнэн. Уг мөнгийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны дотор төлж дуусгана...” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Сэрчмаа нь 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Д.Сэрчмаа миний бие хариуцагчийн хариу тайлбартай танилцлаа. 2017 оны 03 дугаар сарын 20-ны дотор 185.000 төгрөгийг төлж барагдуулна гэдгийг нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг маань хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Сэрчмаа нь хариуцагч Д.Хоролсүрэнгээс 185.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Хоролсүрэн нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Сэрчмаагийн нэхэмжлэлийн шаардлага 185.000 төгрөг /нэг зуун наян таван мянган төгрөг/-ийг хариуцагч Д.Хоролсүрэн нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Хоролсүрэнгээс 3.100, орон нутгийн төсвийн орлогоос 3.100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Сэрчмаад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА