Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 136/ШШ2017/00181

 


 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 
ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Х салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.У , Б.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 183,406,933 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид 177,081,846 төгрөгийн хэмжээнд эвлэрч, үүнээс банкинд *** газрын хамт, 2-рт Б.Б өмчлөлийн Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, гал командын хойно модны үйлдвэрийн хашаанд байрлах зоорь, газрын хамт, 3-рт Б.Э өмчлөлийн Дорноговь аймаг, *** үйлчилгээний зориулалттай 144 мк барилгыг газрын хамт тус дарааллаар үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,159,510 төгрөгийг хувааж 579,755 төгрөгийг төрийн сангаас, үлдэх 579,755 төгрөгийг хариуцагч Ч.У, Б.Б нараас гаргуулж нэхэмжлэгч Х салбарт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 


ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             В.АМАРТҮВШИН