Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 042

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж-ийн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М холбогдуулан гаргасан Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 05/18 дугаар дүгнэлтээр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М-ын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 0170002 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг  2018 оны 6 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 5/18 дугаар дүгнэлтэндээ: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор би Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М нь "Х" эмийн сангийн жор баригч Д.Д 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хийсэн уьдчилан сэргийлэх шалгалтаар жороор олгох эмийг жоргүйгээр олгосон зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасны дагуу шийтгэл оногдуулахаар байна.

Гэтэл дээрх зөрчилд шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг буруу бичсэн байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон  Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М-ын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 0170002 дугаартай шийтгэлийн хуудсын 1 дэх заалтад “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар...” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар ...” гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М би 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар жороор олгох эмийг жоргүйгээр олгосон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасны дагуу шийтгэл оногдуулахаар байсныг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3.3 дахь заалт гэж 2018 оны 3 сарын 09-ний өдрийн 0170002 дугаартай шийтгэлийн хуудсандаа бичсэнээ хүлээн зөвшөөрч байна.

Иймд шийтгэлийн хуудсанд бичсэн алдаагаа засах боломжтой гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 05/18 дугаар дүгнэлтээр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М-ын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 0170002 дугаартай шийтгэлийн хуудсын шийтгэх хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар” гэж өөрчлүүлэхээр дүгнэлт бичиж ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М нь Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 05/18 дугаар дүгнэлтэнд дурдсан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М-ын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 0170002 дугаартай шийтгэлийн хуудсын шийтгэх хэсгийн 1 дэх заалтыг  “Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар” гэж өөрчлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж-ийн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М холбогдуулан гаргасан Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 05/18 дугаар дүгнэлтээр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М-ын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 0170002 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

            4.Энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Г.СОНИНБОЛОР