Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 133

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Шүүгч Г.Алгирмаа би, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Дорноговь аймаг * тоотод оршин суух А овогт Д. О /РД: */-т холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 912,000 төгрөг, хүү 3,125 төгрөг алданги 200,452 төгрөг, нийт 1,115,577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сайншанд сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/12 дугаар захирамжийн дагуу жижиг дунд үйлдвэрлэл болон ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор сум хөгжүүлэх сангаас хөнгөлттэй нөхцөлтэйгээр Д.О 3,000,000 төгрөгийн зээлийг Оёдлын үйл ажиллагаа эрхлэхэд зориулан олгосон. Зээлдэгч нь нийт 2,240,500 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Д.О, Б.Т нараас сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл үндсэн зээл 912,000 төгрөг, хүү 3,125 төгрөг алданги 200,452 төгрөг, нийт 1,115,577.63 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Т, Д.О нарт холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөр 1,115,577.63 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба Б.Т нь оршин суугаа хаягтаа байхгүй байна. Хариуцагч Д.О нь 1,115,577.63 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул Б.Т хариуцагчаар татахаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын нэхэмжилсэн 1,115,577.63 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга нь Д.О, Б.Т нарт холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 912,000 төгрөг, хүү 3,125 төгрөг алданги 200,452 төгрөг, нийт 1,115,577.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь Б.Т хариуцагчаар татахаас татгалзсан байна.

Хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,115,577.63 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.

Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Д.О нь сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөрт 1,115,577.63 төгрөгийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлөх 31,324 төгрөгийн тал хувь болох 15,662 төгрөгийг хариуцагч Д.О гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.АЛГИРМАА