Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2016/00053/и |
Дугаар | 150 |
Огноо | 2017-04-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг *тоотод оршин суух Я овогт Б. Х /РД: */-ий
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Б.Х нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 1961 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1962 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Эмийн сангийн эрхлэгч, 1962 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн Арьс өнгөний диспансерт лаборантаар ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр халагдсан тушаал бичигдээгүйгээс дээрх хугацаанд ажиллаж жилээ тооцуулах боломжгүй байна. Иймд намайг 1961 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1962 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын аптекийн эрхлэгчээр, 1962 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хаалттай аптекийн эрхлэгчээр, 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1964 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн Арьс өнгөний диспансерт лаборантаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Б.Х нь 1961 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1962 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын аптекийн эрхлэгчээр, 1962 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хаалттай аптекийн эрхлэгчээр, 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1964 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн Арьс өнгөний диспансерт лаборантаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Б.Х нь 1961 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймагт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-7 дугаар тал/,
2. Өмнөговь аймгийн Эмийн сангуудыг удирдах конторын 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2 тоот албан бичигт ... Б.Х нь Эм найруулагчийн ангийг төгсөөд 1961 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1962 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын аптекийн эрхлэгчээр, 1962 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хаалттай аптекийн эрхлэгчээр, 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1964 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн Арьс өнгөний диспансерт лаборантаар тус тус ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов... гэжээ. /хх-2 дугаар тал/,
3. Б.Хүүхэн нь 1961, 1962, 1964 онуудад тус тус Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Нэгдсэн эмнэлэг, Арьс өнгөний диспансерт ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зургууд /хх-8 дугаар тал/,
Хүсэлт гаргагч Б.Х нь ажилд томилогдож, чөлөөлөгдсөн тушаал нь архивын байгууллага болон өөрт нь хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, архивын магадлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь 1961 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1962 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын аптекийн эрхлэгчээр, 1962 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хаалттай аптекийн эрхлэгчээр, 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1964 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн Арьс өнгөний диспансерт лаборантаар тус тус ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар, Эмийн сангуудыг удирдах конторын албан бичиг, гэрэл зураг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Б.Х 1961 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1962 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын аптекийн эрхлэгчээр, 1962 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хаалттай аптекийн эрхлэгчээр, 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1964 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн Арьс өнгөний диспансерт лаборантаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Х улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Я овогт Б.Х/РД: */-ий 1961 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1962 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын аптекийн эрхлэгчээр, 1962 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хаалттай аптекийн эрхлэгчээр, 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1964 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн Арьс өнгөний диспансерт лаборантаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Х улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА