Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг * тоотод оршин суух М овогт Б. Э /РД: */-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Б.Э нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1981 оноос 1989 оныг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнийгээ өөрчилж байна. Учир нь миний бие нь 1978 онд 8-р ангиа төгсөөд тус оныхоо 07 дугаар сарын 01-ний өдрөөс аав ээжтэйгээ цуг мал маллах болсон. Түүнээс хойш 1993 онд нэгдэл тарахад ажлаасаа чөлөөлөгдсөн тул намайг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Б.Э нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Дорноговь аймаг Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 68 тоот албан бичигт ... Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан Б.Э 1981-1989 оны цалингийн хүснэгтийг хүргүүлэв гэжээ. /хх-4 дүгээр тал/,

2. Хүсэлт гаргагч Б.Э нь 1982 оноос 1990 оныг дуусталх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-6 дугаар тал/,

3. Хүсэлт гаргагч Б.Э нь 1991 онд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-13 дугаар тал/,

4. Хүсэлт гаргагч Б.Э нь 1992 онд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-14 дүгээр тал/,

5. Дорноговь аймаг Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 28 тоот албан бичигт ... Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн 1978-1981 оны хувийн хэргийн холбогдолтой даргын тушаалыг шүүн үзэхэд Б. Э холбогдох баримт гараагүй болно. гэжээ. /хх-15 дугаар тал/,

6. Дорноговь аймаг Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 272 тоот албан бичигт ... Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн 1981-1989 оны хувийн хэргийн холбогдолтой даргын тушаалыг шүүн үзэхэд Б. Э холбогдох баримт гараагүй болно. гэжээ. /хх-16 дугаар тал/,

7. Гэрч Б.Ү 1973 оноос 1993 оныг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэл-д ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-17-18 дугаар тал/,

8. Гэрч Д.Д 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэл-д ажиллаж байсныг нотлох Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 136/ШШ2017/00081 дугаар шийдвэр /хх-26-27 дугаар тал/,

9. Гэрч Б.Ү шүүхэд өгсөн: Б.Э нь 1978 оноос 1992 оныг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлэлд малчнаар ажиллаж байсан. 1983 оноос эхлэн 1992 оныг хүртэл тус нэгдэлдээ тэмээ маллаж байсныг санаж байна. Б.Э нь 8-р ангиа төгсөөд 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хоньчноор томилогдож байсан. 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэгдэл тарсан. Энэ үед л Б.Э нь ажлаасаа чөлөөлөгдөж байсан. гэх мэдүүлэг, /хх-20 дугаар тал/,

10. Гэрч Д.Д шүүхэд өгсөн: Б.Э нь 1978 оноос 1992 оныг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлэлд малчнаар ажиллаж байсан. 1983 оноос эхлэн 1992 оныг хүртэл тус нэгдэлдээ тэмээ маллаж байсныг санаж байна. Б.Э нь 8-р ангиа төгсөөд 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хоньчноор томилогдож байсан. 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэгдэл тарсан. Энэ үед л Б.Э нь ажлаасаа чөлөөлөгдөж байсан. гэх мэдүүлэг /хх-21 дүгээр тал/

Хүсэлт гаргагч Б.Э нь зарим хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн, ажилд томилогдож, чөлөөлөгдсөн тушаал нь архивын байгууллага болон өөрт нь хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, архивын магадлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар, цалингийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Б.Э 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С овогт Б.Э/РД: */-ийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА