Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 160

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Шүүгч Г.Алгирмаа би, Дорноговь аймаг Сайншанд сум 3 дугаар багт байрлах К нэхэмжлэлтэй Дорноговь аймаг * тоотод оршин суух Д овогт М. О /РД: */-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 275,159.13 төгрөг, хүү 76,040.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,208.05 төгрөг, нийт 366,407.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.О нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 047 тоот лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж 1,800,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дууссан боловч зээлдэгч М.О нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул М.О зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 275,159.13 төгрөг, хүү 76,040.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,208.05 төгрөг, нийт 366,407.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.О шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 366,407.48 төгрөгийг Капитал банкинд төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч М.О холбогдуулан зээлийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 275,159.13 төгрөг, хүү 76,040.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,208.05 төгрөг, нийт 366,407.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.О нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 366,407.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч М.О нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 366,407.48 төгрөгийг К төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,643 төгрөгийн тал хувь болох 5,821 төгрөгийг улсын төсвөөс, 5,821 төгрөгийг хариуцагч М.О тус тус гаргуулж нэхэмжлэгч К олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,643 төгрөгийн үлдэх хэсэг буюу 5,821 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.АЛГИРМАА