Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг * газарт оршин суух *төрсөн Ц овогт Т. М /РД: */-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Т.М нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд 1968 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлж, архивын бичиг баримт дутуу үндэслэлээр ажиллаж байсан байдлаа тооцуулах боломжгүй болоод байна. Иймд намайг Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд 1968 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаануудад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Т.М нь Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд 1968 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаануудад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Дорноговь аймаг Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 161 тоот албан бичигт ... Айраг сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан Т.Манцуйтын 1968-1977 оны цалингийн хүснэгтийг хүргүүлэв гэжээ. /хх-4 дүгээр тал/,

2. Дорноговь аймаг Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 161 тоот албан бичигт ... Айраг сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан Т.М 1978-1988 оны цалингийн хүснэгтийг хүргүүлэв гэжээ. /хх-5 дугаар тал/,

3. Дорноговь аймаг Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 161 тоот албан бичигт ... Айраг сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан Т.М 1989-1990 оны цалингийн хүснэгтийг хүргүүлэв гэжээ. /хх-6 дугаар тал/,

4. Айраг сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хавсарсан хурлын 1972 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 7 дугаар тогтоолоор ... СХТБ байгуулж СХТ гавшгайч болохоор хоньчин М ... нарын үүргийг зүйтэй гэж үзээд баталсугай. гэжээ /хх-10 дугаар тал/,

5. Айраг сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нэгдлийн зөвлөлд 1972 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хандсан 1 дүгээр бригадын хоньчин Т. М хүсэлт /хх-11 дүгээр тал/,

6. Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдлийн даргын 1976 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаар тушаалд ... Нэгдлийн барилгын бригадын бүрэлдэхүүнд Т.М ... нарыг оруулсугай. гэжээ. /хх-12 дугаар тал/,

7. Хоньчин Т.М авах үүрэг, социалист ёсоор хамтран ажиллах үүрэг /хх-13 дугаар тал/,

8. Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдлийн даргын 1977 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаар тушаалд ... М тос цохигчоор 1977 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн томилсугай. гэжээ. /хх-14 дүгээр тал/,

9. Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдлийн даргын 1977 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаар тушаалд ... тос цохигчоор ажиллаж байсан М 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлж, мөн бригадад хоньчноор ажиллуулсугай гэжээ. /хх-15 дугаар тал/,

10. Айраг сумын Оч нэгдлийн хоньчин М өвөлжилтийн бэлтгэл хангах үзлэгт амжилттай бэлтгэж ажилласан тул 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Даланжаргалан сумын Ардын хянан шалгах хорооноос олгосон дурсамж /хх-21 дүгээр тал/,

11. Айраг сумын Оч нэгдлийн хоньчин М мал онд оруулах ажлыг бэлтгэл зохион байгуулалт сайтай хийж цаг агаарын бэрхшээлтэй нөхцөлд том мал, төлийн хорогдолгүй ажилласан тул 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Намын хороо үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс олгосон гэрчилгээ /хх-22 дугаар тал/,

12. Гэрч Ц.Д нь 1960 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оныг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд малчин, бригадын дарга, тоо бүртгэгчээр ажиллаж байсныг нотлох 1972 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-23-30 дугаар тал/,

Хүсэлт гаргагч Т.М хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн, ажилд томилогдож, чөлөөлөгдсөн зарим тушаал нь архивын байгууллага болон өөрт нь хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, архивын магадлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд 1968 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаануудад малчнаар ажиллаж байсан нь архивын магадлагаа, тушаал, дурсамж, гэрчилгээ, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Т.М Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд 1968 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаануудад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц овогт Т.М/РД: */-ын Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд 1968 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаануудад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА