Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 044

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би Л.А-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Байгаль орчны хяналтын байцаагч Л.А-ийн цалинг ТЗ-6 шатлалаар цалинжуулахыг даалгах, цалингийн зөрүү гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.А, хариуцагч Б.Э нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Л.А, хариуцагч Б.Э бид дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна.

  1. Нэхэмжлэгч Л.А би тус шүүхэд гаргасан Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах,
  2. Байгаль орчны хяналтын байцаагч Л.А-ийн цалинг ТЗ-6 шатлалаар цалинжуулахыг даалгах,
  3. Цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Э би Дуут сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.А-д 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ТЗ-ийн 3 дахь  ангиллын үндсэн цалингаас ажил хавсарсны 20 хувийн нэмэгдэл цалинг тогтмол олгохоор эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.А-ийн Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Байгаль орчны хяналтын байцаагч Л.А-ийн цалинг ТЗ-6 шатлалаар цалинжуулахыг даалгах, цалингийн зөрүү гаргуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.А нь Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Байгаль орчны хяналтын байцаагч Л.А-ийн цалинг ТЗ-6 шатлалаар цалинжуулахыг даалгах, цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Э би Дуут сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.А-д 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ТЗ-ийн 3 дахь  ангиллын үндсэн цалингаас ажил хавсарсны 20 хувийн нэмэгдэл цалинг тогтмол олгохоор харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бичгээр  байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Нэхэмжлэгчийн хариуцагчтай эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Л.А-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Байгаль орчны хяналтын байцаагч Л.А-ийн цалинг ТЗ-6 шатлалаар цалинжуулахыг даалгах, цалингийн зөрүү гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нь

а. Нэхэмжлэгч Л.А би тус шүүхэд гаргасан Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Байгаль орчны хяналтын байцаагч Л.А-ийн цалинг ТЗ-6 шатлалаар цалинжуулахыг даалгах, цалингийн зөрүү гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар,

б. Хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Э би Дуут сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.А 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ТЗ-ийн 3 дахь  ангиллын үндсэн цалингаас ажил хавсарсны 20 хувийн нэмэгдэл цалинг тогтмол олгох нөхцөлтэйгээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.ЯНЖИНДУЛАМ