Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/143

2021 оны 08 сарын 02 өдөр             2021/ШЦТ/143                             Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2021/0180

            Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Улсын яллагч                                    Ж.Баянжаргал

            Шүүгдэгч                                           Э.Б    Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Г.Бадамгэрэл нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бүрэнбилэгт холбогдох 2139001380149 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/   Яллагдагч Э.Б нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны үеэр машин механизм болох мотоцикль ашиглан Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Танкын даваа” гэх газраас О.Б-ийн эзэмшлийн 2 буюу олон тооны үхрийг хулгайлж О.Б-д нийт 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дундуур Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Дэлгэр-Өлзийт гэх газраас” гэх газраас тус сумын иргэн М.Г-ын эзэмшлийн 2 буюу олон тооны адууг хулгайлж М.Г-т нийт 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр машин механизм буюу мотоцикль ашиглан Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Буян-Уул” гэх газраас иргэн Д.Д-ын эзэмшлийн 28 тооны ямаа буюу олон тооны бог малыг хулгайлж Д.Д-т нийт 2.260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч О.Б-ийн өгсөн:.. Би Хэнтий аймгийн  Хэрлэн сумын 5 дугаар баг  Т172  байр 2-14 тоотод  оршин суудаг юм. Манайх 2018 оны  08 дугаар  сард Э.Б гэх хүнд  өөрийн мал болох  18 тооны үхэр, 184 тооны хонь ямаа хүлээлгэн өгч  сарын 200.000 төгрөгөөр  цалинжуулж  байсан юм.  Тэгээд би  2020 оны 03 дугаар  сард аймгийн  төвд байхад манай  малчин  Б над руу  утасдаж  улаан  халзан биеэр жижиг үнээ, сартай улаан халзан үнээ хоёр алга болсон байна, би  энэ хавийн айлаар  нэлээн  хайсан боловч олдохгүй байна гэхээр нь би тугалтай үхэр хаа холдов гэж наад хавиараа сайн хай гэж  хэлсэн. Тэгээд нэлээд хэд хоногийн дараа нөгөө үхэр олдохгүй байна гэхээр нь сураг гарах байх гэж бодоод цагдаад мэдэгдээгүй юм...манай алдсан үхэр  улаан халзан биеэр   жижиг  сартай  улаан халзан  тугалтай  үхэр байсан им нь зөв талын чих араасаа  ухам имтэй өөр содон шинж тэмдэг  байхгүй ээ...Би алдсан гэх үхэр тугал хоёроо  тухайн үеийн  зах зээлийн  үнээр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу /

Гэрч Т.Намхайдоржийн өгсөн:... Би Хэнтий  аймгийн  Баянхутаг  сумын 1-р багийн иргэн Б буюу  Б гэх хүн  надаас 3 тооны бяруу гэж 600.000 төгрөг авсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сард Баянхутаг сумын Танкын давааны зүүн доор очиж би биеэр жижиг улаан халзан үнээ, эр улаан халзан сартай тугалтай цуг өгсөн, би өөрөө бариулж өөрийн тээврийн хэрэгслээр  ачиж ирсэн...Надад Б тугалтай  үхэр зарахдаа  манай үхэр  гэж  өөрөө улаан өнгийн мотоцикльтой явж 10 гаран тооны үхэр тууж ирээд манай үхэр гэж барьж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуу /

Хохирогч О.Баяртөгсийн алдсан 2 тооны үхрийн үнэлгээг нийтэд нь 1.250.000 төгрөгөөр  тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний шинжээчийн 2021 оны 05 сарын 17-ны 2021/ШД186 дугаар дүгнэлт /хх-ийн 33 хуу/

Яллагдагч Э.Б-ийн өгсөн:.. Би 2020 оны 03  сарын үеэр Байгаль  гэдэг хүнээс  4 бяруу өгнө гэж хэлээд  800.000 төгрөг авсан. Тухайн үед 1  бярууг нь 200000 төгрөгөөр бодсон юм. Тэгээд 2020 оны  03 сарын  20-ны үеэр Т-ын эзэмшлийн ухаа халзан үнээ, эр улаан халзан  бярууг хашаандаа хашиж байгаад Байгаль гэх ченжийг дуудаад өгөөд өрөндөө өгөөд явуулсан. Байгаль өөрөө нөхөртэйгөө ирээд аваад явсан....Би О.Б-тэй мал маллах тухай гэрээ хийж байгаагүй ч гэсэн О.Б-ийн малыг би малладаг байсан. О.Б нь  намайг малыг нь малласны төлөө сар болгон 200000 төгрөгийг  миний  5948058844  гэсэн хаан банкны данс руу хийдэг  байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 хуу /

Хохирогч М.Г-ын өгсөн:... Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт эхнэр, хүүхдийн хамтаар мал маллаж оршин суудаг. Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын  1 дүгээр баг Далан харын зүүн гэх газраас  2020 оны 12 дугаар сарын  24-ний өдөр адуугаа бүртгэж үзэхэд хар морь, хүрэн морь бүгд дөрвөлжин тамгатай хоёр тарган морь алга болсон байна. Тэгээд би тэр хавийн айлын адуу  малаар харсан боловч олдоогүй манай гэрийн баруун талд байдаг Б-г гэх нөхөр нь тухайн үед  2 тооны адуу зарсан сураг гарсан. Тэгээд Б тухайн үед их мөнгөжүү байсан мөн эхнэр болох аймгийн төвөөс нэг хүүхэн байсан тэрэндээ хар булган шүүп авч өгсөн гэх дам яриа сонссон юм. Тэгээд манай манай  2 тооны морийг хулгай хийж авсан байх гэж бодож байгаа. Б өөрөө адуу мал гэх юм байхгүй ээ... гэх мэдүүлэг/ хх-ийн 56-57 хуу/   

            Гэрч Г.Нямдоржийн өгсөн:... Би Б гэх хүнийг танина, хамаатан садангийн холбоо байхгүй ээ. Манай эгч О-гийн найз байгаа юм... Манайх тухайн үед Хэрлэн сумын 5-р багт Хурхын гозгор гэх газарт өвөлжөөндөө байсан юм.  2020 оны 12 дугаар сарын сүүлээр байсан байх сайн санахгүй байна, харанхуй болж байхад  гэртээ малаа хашаад ирлээ гээд хүрэн морь, хар морь хоёрын нэгийг унаад ирсэн юм.  Тэгээд манай гэрт үлдээгээд тэр шөнө нь мал эзэнгүй гээд байхаар нь би өөрийн тээврийн хэрэгслээр  Баянхутаг сум  1–р багт хүргэж өгсөн юм. Б 2 тооны адуунаас  1 тооны адууг манай гэрт аав, ээжид идшинд нь өгсөн юм. Үлдсэн  1 тооны адуугаа өөрөө зарж мөнгө болгоно гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь Бүрэнбилэг өөрөө ирээгүй. Би нөгөө  2 тооны  адууг ажиллаж   1 адууг нь идшинд хэрэглэж,  1 адууг нь манай гэрт байлгаж байгаад нэлээн хэд хоногийн дараа авч явсан юм...гэх мэдүүлэг/ хх-ийн 72-73  хуу/

            Хохирогч М.Г-ын алдсан 2 тооны адууны үнэлгээг нийтэд нь 2.000.000 төгрөгөөр  тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний шинжээчийн 2021 оны 05 сарын 13-ны 2021/ШД181 дугаар дүгнэлт /хх-ийн 96 хуу/

            Э.Б-ийн яллагдагчаар өгсөн:.. Хөгшин настай хүмүүс таньдаг учраас мөн би идэшний  юм өгнө гэж хэдэн жилийн өмнөөс хэлчихсэн байсан болохоор л өгсөн юм.... нэг тооны адууг нь би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг Өлзийтийн 06-12  тоотод байрлах өөрийн гэртээ хэрэглэсэн  юм... Нямдоржид тухайн 2 адууг хулгайн адуу гэдгийг нь тухайн үед би хэлээгүй...гэх мэдүүлэг/  хх-ийн 106-107хуу/

            Хохирогч Д.Д-ын өгсөн:...Би Хэнтий аймаг Баянхутаг сумын  1-р баг Буян-уул  гэх газар эхнэр, хүүхдийн хамтаар оршин  суудаг. Тэгээд би  2020 оны  08 дугаар сарын  30-ны өдөр нэлээн усархаг бороо орж байхаар нь өөрийн хонь ямааг гэрийн ойролцоо хурааж орхисон юм. Тэгээд орой нар жаргах үед өөрийн гэрийн урд 200 метр хэртэй газарт байсан хонь, ямаагаа хураахад манай хэсэг ямаа зүсээрээ байхгүй байсан.  Тэгээд би цуг байсан Болдоо ахтай цуг хашаад тоолоход  28 тооны бог мал дутсан байсан. Тэгээд би тэр хавиар тасарсан байх гэж нэлээн хайж  яваад эзэнгүй айлын өвөлжөөнд  манай 1 ямаа 1 ишиг  байхаар нь  өөрийн малдаа аваачаад нийлүүлсэн юм. Тэгээд би тэр өвөлжөөний зүүн урд талд байдаг Б гэх хүнээс очиж асуухад оройхон манай гэрийн араар зүүнчээнээ явсан гэж 2021оны 08 сарын 31-ний өдөр хэлсэн. Тэгээд би алга болсон гэх 28 тооны ямаанаас 9 тооны ямаа буюу  5 тооны ямаа 4 тооны ишиг олсон, үлдсэн  19 тооны ямаа олдохгүй байгаа. Тэгээд би цагдаагийн байгууллагад малын хулгайч нар баригдсан гэхээр нь өргөдөл өгсөн юм... гэх мэдүүлэг/ хх-ийн 128-129  хуу/

            Гэрч Г.О-ийн өгсөн:..Би Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг  Булгийн 8-04 тоотод оршин суудаг юм... Би Б гэх хүнийг танина, хамаатан садангийн холбоо байхгүй... Б нь  2020 оны 08 сарын  үеэр залгаад түлшнийх нь мөнгийг өгье чи надад ямаа ачаад өгчих гэсэн, тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн Honda insite маркийн 06-25 ХЭҮ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад Баянхутаг сумын 1 дүгээр багт байрлах Бүрэнбилэгийн гэрт очсон. Б нь 7 тооны ямаа малынхаа хашаанд хашчихсан байж байхаар нь би машинд багтахгүй юм байна шүү дээ  гэхэд багтана гээд гуйгаад байхаар нь би  машиндаа ачсан...Тэгсэн чинь Б чи найздаа ажиллаад зараад өгчих гэхээр нь би яаж ажиллах юм бэ өөрөө ажилчихгүй яасан юм бэ гэсэн чинь Б аймгийн бой дээр очоод   ажиллуулчих гэсэн. Тэгэхээр нь би аймгийн цахилгаан бой дээр очоод Б-гийн 7 тооны ямааг ажиллуулаад ченжээр нь Бүрэнбилэгийн данс руу мөнгийг нь шилжүүлж байсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 135-136  хуу/

            Иргэний нэхэмжлэгч Н.Зоригтбаатарын өгсөн:...Би уг  мотоциклийг  2018 оны 10 дугаар сарын эхээр үед Улаанбаатар  хотоос  1.200.000 төгрөгөнд худалдаж авч  байсан юм, худалдаж  авснаасаа хойш уг  мотоциклыг мал хардаа  явахдаа  ашиглаж  байгаад 2020 оны 01 дүгээр  сарын  эхээр  Хэнтий  аймаг Хэрлэн сум  1 дүгээр баг Нисэхийн 13-10 тоотод  хашаандаа  байлгаж  байтал  манай найз  Б нь  2020 оны 03 дугаар  сард уг мотоциклыг  надад  зарчих  гэхээр  нь бид  хоёр  амаар  тохиролцон  300.000  төгрөгөнд  зарахаар  болоод  мөнгийг  нь дараа  өгөхөөр болсон юм. Ингээд Б нь мотоцикл худалдаж авснаасаа  хойш  надад  мөнгө өгөхгүй байхаар нь 2021 оны 03 дугаар сард би Б-ээс  буцаагаад  мотоциклыг  авсан юм. Энэ  мотоциклны  арын  дугуйны гол нь  салчихсан бөгөөд  одоо  манай  хашаанд  байгаа  уг  мотоцикл одоо Б-т ямар ч  хамааралгүй мотоцикл юм...гэх мэдүүлэг /хх-ийн 237 хуу/

            Хохирогч Д.Доржготовын алдсан 28 тооны ямааны үнэлгээг нийтэд нь 2.260.000 төгрөгөөр  тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний шинжээчийн 2021 оны 05 сарын 17-ны 2021/ШД188 дугаар дүгнэлт /хх-ийн 151 хуу/

            Э.Б яллагдагчаар өгсөн:...Би 2020 оны 08 дугаар сарын 30-ны орой 20 цагийн орчимд Доржготовын эзэмшлийн 20  орчим тооны ямааг өөрийн эзэмшлийн хашаандаа хашаад  7 тооны ямааг шилж аваад  үлдсэн ямааг хашаанаасаа гаргасан... Би өөрийн эзэмшлийн улаан өнгийн dayun   нэртэй улсын  дугааргүй мотоциклоо  ашиглаж  гэмт хэрэг үйлддэг  байсан. Би тэр мотоциклийг 2020 оны  03 дугаар сарын  эхээр  өөрийн найз Зоригоо гэх найзаасаа  300.000 төгрөгөөр  худалдаж авахаар  болоод  мөнгийг нь дараа өгөхөөр  амаар тохиролцсон юм аа. Ингээд би мотоциклны  мөнгийг  нь өгч  чадахгүй удаагаад байсан болохоор  надаас Зоригоо 2021 оны 03 дугаар сард буцаагаад аваад явсан юм. Одоо энэ мотоциклоо  Зоригоогийн  хаашаанд урд хойд дугуй нь  байхгүй болчихсон  байгаа юм аа...гэх мэдүүлэг /хх-гийн 160-161, 164 хуу/

Э.Б-ийн иргэний  үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 207 хуу/

Э.Б нь 2020 оны жилийн эцсээр 194 толгой мал тоолуулсан тухай тодорхойлолт /хх-ийн 209 хуу/

Э.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 210 хуу/

Хохирогч Д.Доржготовийн гаргасан “Б-ээс 1.540.000 төгрөгийг хохирол тооцож авсан, гомдолгүй тухай” нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт / 1-хх-ийн 224 хуу/

1114 хэз улсын дугаартай тээврийн хэрэгсэл Хэнтий аймгийн Автотээврийн төвийн мэдээллийн санд байхгүй тухай тодорхойлолт /хх-ийн 227 хуу/

L7GPCKLY5C4043235 арлын дугаартай улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаартай тогтоол / хх-ийн 231 хуу/

Dayun маркийн мотоциклийн үнэлгээг 500.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШД187 дугаартай дүгнэлт / хх-ийн 245 хуу/

Хохирогч М.Г-ын гаргасан “нэг адууныхаа хохирлоо төлүүлсэн тул Б-т гомдолгүй” тухай  нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт  /2-хх-ийн 33 хуу/,

Хохирогч О.Б-ийн гаргасан “Б-т гаргасан 2 үхрийн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа, гомдолгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт  /2-хх-ийн 34 хуу/,

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 01-05 хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Э.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Б нь хохирогч О.Б-ийн малыг 2018 оны 08 дугаар сараас эхлэн хөлсөөр маллаж байхдаа 2020 оны 03 дугаар сарын 20-ны үеэр мотоцикль ашиглан Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Танкын даваа” гэх газарт  2 тооны үхрийг бусдад зарж, 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мотоцикль ашиглан Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Буян-Уул” гэх газраас хохирогч Д.Д-ын 28 тооны ямааг хулгайлж 2.260.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Дэлгэр-Өлзийт” хохирогч М.Г-ын 2 тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  1. Гэм буруугийн талаар

 Шүүгдэгч Э.Б нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч О.Б, М.Г, Д.Д, гэрч Д.Байгал,  Г.Нямдорж, Г.Отгонтуяа нарын  мэдүүлгээр нотлогдож байгаа, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Э.Б нь “би өөрийн эзэмшлийн улаан өнгийн dayun   нэртэй улсын  дугааргүй мотоциклоо  ашиглаж  гэмт хэрэг үйлддэг  байсан” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд  хэргийн газарт түргэн очих, буцах, хулгайлсан малаа туух зэргээр үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан болох нь тогтоогдсон гэж үзлээ.  Шүүгдэгч нь нийт 28 ямаа, 2 адуу хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт -Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж  найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно...гэж заасан байх тул шүүгдэгч Э.Б-ийг олон тооны мал хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч О.Б нь “манайх 2018 оны  08 дугаар  сард Б гэх хүнд  өөрийн мал болох  18 тооны үхэр, 184 тооны хонь ямаа хүлээлгэн өгч  сарын 200.000 төгрөгөөр  цалинжуулж  байсан юм” гэж, яллагдагч Э.Б нь “Т-ын эзэмшлийн ухаа халзан үнээ, эр улаан халзан  бярууг хашаандаа хашиж байгаад Байгаль гэх ченжийг дуудаад өгөөд өрөндөө өгөөд явуулсан. Байгаль өөрөө нөхөртэйгөө ирээд аваад явсан....Би О.- тэй мал маллах тухай гэрээ хийж байгаагүй ч гэсэн О.Б-ийн малыг би малладаг байсан. О.Б нь  намайг малыг нь малласны төлөө сар болгон 200000 төгрөгийг  миний  5948058844  гэсэн хаан банкны данс руу хийдэг  байсан” гэж мэдүүлэг өгсөн байх тул О.Б-ийн 2 үхрийг бусдад зарсан гэх үйлдлийг мал хулгайлах гэмт хэргийн шинжгүй харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжтэй байх гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Э.Б-ийг 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан буюу мал хулгайлах гэмт хэргийг  машин механизм ашиглаж, олон тооны мал  хулгайлж  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй  байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Б-д 1.250.000 төгрөгийн, хохирогч М.Г-т 2.000.000 төгрөгийн, хохирогч Д.Д-т 2.260.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд хохирогч нар нь “хохирлоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” тухай тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

            Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн 5 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч  Э.Б-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар  өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4  дэх заалтад зааснаар 1 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 3  удаа үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн  хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн хорих ялын нийт хэмжээг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.Б-т гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох   500.000 төгрөг хурааж, улсын төсөвт шилжүүлэх  хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг  хэрэглэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь 2020 оны 3, 8, 12 дугаар сард үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн, урьд нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь  хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”  хүн хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан ба тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж, 7.2 дахь  хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.

Шүүгдэгч Э.Б-ийн ял шийтгүүлсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Иймд шүүгдэгч Э.Б-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан нийт 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Э.Б-т 1 жил 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй гэж заасан байх тул шүүгдэгчид хэрэглэсэн даюун маркийн мотоциклийн үнэ болох 500.000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх  хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ өршөөлд хамаарахгүй болохыг дурдсугай.

            Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  улсын дугааргүй даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “2020 оны 03 дугаар сарын 20-ны үеэр машин механизм болох мотоцикль ашиглан Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Танкын даваа” гэх газраас О.Б-н эзэмшлийн 2 буюу олон тооны үхрийг хулгайлж О.Б-д нийт 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 2. Шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан буюу мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлж үйлдсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан  буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь  заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад  зааснаар шүүгдэгч Э.Б-ийг  1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 6 сарын  хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад  зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн хорих ялын нийт хэмжээг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Э.Б-т оногдуулсан 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар  зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Dayun маркийн мотоциклийн үнэ болох 500.000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй. 

5. Шүүгдэгч Э.Б-т оногдуулсан 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар 1 жил  7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

8. Шүүгдэгч Э.Б-т 1 жил 7 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.

9. Шүүгдэгч Э.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.  Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ОДХҮҮ