Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Өндөр довын 8-1 тоотод оршин суух, Оорцог овогт Цэвэгбаатарын Анхзул /МК80070205/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох

Ажлаас буруу халсныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 773,493 төгрөг, цалингаас үндэслэлгүйгээр суутгасан 792,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

956,265 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Анхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, хариуцагч Б.Зоригтбаатар, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Э.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Анхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2013 онд Төмөр замын мэргэжлийн сургалт үлдвэрлэлийн төвд ажилд орсон бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сургуулийн захирлын 49 дүгээр тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 2.3, 4.7 дахь заалт, байгууллагын дотоод журмын 12.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр намайг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Миний бие нь тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан зүйл байхгүй. Мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй юм. Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэж байгаа боловч ямар зөрчил гаргаснаа нэхэмжлэгч миний бие ойлгохгүй байна. Хөдөлмөрийн гэрээний 4.7, байгууллагын дотоод журмын 12.4 дэх заалтыг үндэслэл болгосноос харахад миний бие ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзжээ. Энэ нь канон маркийн зургийн аппаратын асуудал юм. Энэ аппаратыг манай байгууллагын манаач авч явж байгаад дээрэмдүүлснийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болно. Энэ аппаратыг яаж үрэгдсэнийг мэдсээр байж надад халдааж энэ асуудлаас болж надад 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 48 дугаар тушаалаар эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн юм. Энэ тушаалын дагуу миний цалингаас суутгал хийж 792,000 төгрөг татсан. Эндээс харахад нэг зөрчилд 2 сахилгын арга хэмжээ авч байгаа нь хууль бус байна. Иймд намайг ажлаас халсан 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 49 дүгээр тушаал нь илт хууль бус байх тул уг тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цалин 773,493 төгрөг, үндэслэлгүйгээр цалингаас суутгасан 792,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Зоригтбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр 04-ний өдрийн 49 тоот тушаалаар Ц.Анхзултай байгуулсан хөдөлмөрийн гэрээг уг гэрээний 2.3, 3.6, 4.7 дахь заалт, байгууллагын дотоод журмын 5.6, 12.1, 12.3, 12.7, багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 9.4, 13.4 дэх заалтыг үндэслэл болгон Хөдөлмөрийн хуулийн 40.1.4, 41.1.1-т зааснаар цуцалсан болно. Ийнхүү Ц.Анхзулын зөвхөн 2016 онд гаргасан сахилгын зөрчлийг хянавал 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр оюутнуудад мэргэжлийн үнэмлэх гардуулах үед байгууллагын удирдлагад мэдэгдэлгүйгээр оюутнуудад мэргэжлийн үнэмлэх барьцаалж, 11,000 төгрөгөөр дууны сидиг ав, авахгүй бол мэргэжлийн үнэмлэх өгөхгүй гэж үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаанд сиди аваагүй оюутнуудад хоосон хавтас гардуулж, сургуулийн багшийн ёс зүйн дүрмийн 9.4 дэх заалт, 13.4 дэх заалтуудыг зөрчсөн. 2016 оны 06 дугаар сарын 06-нд ээлжийн амралт эдэлж 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа эргэж орох байтал 8 дугаар сарын 29-нд ажилдаа ирж ажлын 24 хоног ажил тасалсан, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сургууль дээр мөн удирдлагад урьдчилан мэдэгдэлгүй оюутнуудаас гар утас худалдан авахыг шаардаж сурталчилгаа явуулж байсныг захирал миний бие мэдэж таслан зогсоосон. Дээрх асуудалд яагаад дахин дахин ийм зөрчил гаргаад байгаа мөн багшийн ёс зүйн дүрэм дээр тодорхой заалт байгааг сануулахад миний өөдөөс би түүнийг чинь уншаагүй, та олоод гаргаад өг, би ер нь ажиллаж чадахгүй, өргөдлөө өгнө гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр багш нарын баярын үйл ажиллагаа тэмдэглэх үед өөрт нь хариуцуулан хүлээлгэн өгсөн сургалтын тоног төхөөрөмж болох канон маркийн зургийн аппаратыг сургууль дээрээс өөрөө авч яван үрэгдүүлсэн. Энэ тухай 2016 оны 10 дугаар 07-ны өдөр аппарат үрэгдүүлсэн, сургалтад хэрэгцээтэй байна, яаралтай олох тухай хэлэхэд олох байлгүй гэж хэлээд гараад явсан. Дахин 10 сарын 14-нд өрөөндөө дуудан яаралтай аппарат олж өг, төл гэхэд яахаараа би төлөх ёстой юм гэж хэл амаар доромжлон би өргөдлөө өгнө, явлаа гээд 11 цагт ажил хаяж явсан. Ийнхүү Ц.Анхзулд 2 удаа шаардлага тавихад халагдана, өргөдлөө өгнө гэж 2 удаа надад амаар мэдэгдсэн. Ингээд 10 сарын 14-нөөс 11 сарын 1-ний өдөр хүртэл 15 хоног ажил хаяж явсан. Энэ хугацаанд акт авсан байсан боловч 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр ажилдаа ирсэн. Би өрөөнд нь орж чи халагдана гээд явсан, өргөдлөө өгөх юм уу гэхэд би өргөдлөө өгөхгүй, та шийдвэрээ гарга гэж хэлсэн. Ц.Анхзул нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг. Шаардлага тавихад хүлээн авдаггүй, дутагдлаа засах чадваргүй, өөрийн хийх ёстой 2016 оны 6 сард архивлах оюутнуудын дадлагын дэвтрийг одоо болтол архивлаагүй. Сургуулийн коридорт та нар хууль бус юм хийдгийг дэлгэж тавина гэж хашгирч, хамт олны нэр хүндийг суралцагчдын өмнө гутаан доромжилсон хэргийг захирал миний бие дүгнэхдээ энэ хүн багшаар ажиллах ямар ч ёс суртахуунгүй гэж үзэн, удаа дараа гаргасан сахилгын зөрчлийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан болно гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар захирлын тушаалаар Ц.Анхзулаас 1,449,000 төгрөгийг 90 хувиар тооцож суутгахаар шийдвэрлэсэн бөгөөд түүний цалингаас нийт 517,039 төгрөгийг л суутгасан. Мөн тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар зургийн аппаратыг Б.Анхзулд хүлээлгэн өгсөн баримтыг бүрдүүлж өгөөгүй үндэслэлээр Ц.Анхзулаас суутгасан 792,735 төгрөгийг эргүүлж олгохоор шийдвэр гарсан тул манай байгууллагаас 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ц.Анхзулд 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул Ц.Анхзулын хариуцаж байсан канон маркийн аппаратыг үрэгдүүлсэн явдалд суутгаагүй үлдсэн 656,265 төгрөг болон буцааж шилжүүлсэн 300,000 төгрөг нийт 956,265 төгрөгийг Ц.Анхзулаас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шилжүүлсэн 300,000 төгрөгийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй. 656,265 төгрөгийн хувьд миний буруугаас уг аппарат үрэгдсэнийг эцэслэн тогтоогоогүй байгаа. Өөрөөр хэлбэл зургийн аппарат дээрэмдсэн хэрэг Цагдаагийн байгууллагад хянагдаж байгаа. Уг аппаратыг манай байгууллагын жолооч авч яваад дээрэмдүүлсэн тул байгууллагад учирсан хохирлыг би хариуцахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Анхзул нь Төмөр замын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд холбогдуулан, ажлаас буруу халсныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 773,493 төгрөг, цалингаас үндэслэлгүйгээр суутгасан 792,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Төмөр замын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар тушаалын дагуу 956,265 төгрөгийг Б.Анхзулаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч талаас Б.Анхзул нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан, нэхэмжлэгч талаас байгууллагын эд хөрөнгийг хариуцсан албан тушаалтан биш бөгөөд эд зүйл алдагдсан асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Анхзул нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс Дорноговь аймаг дахь Төмөр замын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд нийгмийн түншлэл хариуцсан мэргэжилтнээр томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 49 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

Хариуцагч Төмөр замын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 4.7, байгууллагын дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас халсан дээрх тушаалын үндэслэлийг тайлбарлахдаа байгууллагын эд хөрөнгийг үрэгдүүлсэн, 2 удаа шалтгаангүйгээр ажил тасалсан, оюутны мэргэжлийн үнэмлэхийг барьцаалж сиди зарсан, гар утас худалдан авахыг шаардаж сурталчилгаа явуулсан сахилгын зөрчил гаргасан тул ажлаас халсан гэжээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд энэхүү зөрчил нь нотлогдон тогтоогдсон байх шаардлагатай.

Ц.Анхзул нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 24 хоног ажил тасалсан зөрчлийн тухайд:

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан ажлын 3 өдөр буюу нийлбэр дүнгээрээ 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална, байгууллагын дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан бол сахилгын зөрчилд тооцно гэж тус тус заасан байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хууль болон тухайн байгууллагын дотоод журамд зааснаар ажилтны чөлөө авах хүсэлтийн дагуу чөлөө олгосон тушаал шийдвэр гаргасан байх шаардлагатай ба энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх хугацаанд чөлөөтэй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Б.Анхзул нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил тасалсан зөрчил гаргасан нь ээлжийн амралт олгох тушаал, ээлжийн амралтын хуваарь, цагийн бүртгэл, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа боловч энэ зөрчилд нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчиж байна.

Ц.Анхзул нь оюутны мэргэжлийн үнэмлэхийг барьцаалж сиди зарсан, гар утас худалдан авахыг шаардаж сурталчилгаа явуулсан зөрчлийн тухайд:

2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр оюутнуудын мэргэжлийн үнэмлэхийг барьцаалж сиди зарсан зөрчлийн талаар багш ажилчдын хурлаар хэлэлцсэн боловч энэ нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын ямар заалтыг зөрчсөн эсэх талаар хэлэлцээгүй байх ба уг зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Ц.Анхзул нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эд хөрөнгө үрэгдүүлсэн зөрчлийн тухайд:

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т өмч хөрөнгийг үрэгдүүлсэн ... бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан байна.

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө хүлээлгэн өгсөн баримтаар канон маркийн зургийн аппаратыг Ц.Анхзулд хүлээлгэн өгсөн байна.

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 48 дугаар тушаалаар ажилтан Ц.Анхзулд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн байх ба ажил олгогчийн уг шийдвэрт гомдол гаргаагүй, уг шийдвэрийн дагуу хариуцагч байгууллагад 792,735 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдож байна.

Гэвч ажил олгогч нь Ц.Анхзулын эд зүйл үрэгдүүлсэн үйлдлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдсэн гэж тайлбарлаж байх тул уг зөрчлийг мөн хугацаанд илрүүлсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч нь Ц.Анхзулын дээрх зөрчилд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчсөн байна.

Ц.Анхзул нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 15 хоног ажил тасалсан зөрчлийн тухайд:

Нэхэмжлэгч нь Ц.Анхзул нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд өвчтэй байсан болох нь эмнэлгийн хуудас, цагийн бүртгэл, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-106-109 дүгээр тал/

Дээрхээс үзвэл Ц.Анхзул нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүйгээс гадна ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулж хууль зөрчсөн байх тул Ц.Анхзулыг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Б.Анхзулын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажлаас буруу халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 647,575 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалингаа тодорхойлохдоо цалингийн тодорхойлолтыг үндэслэл болгосон ба Хөдөлмөр нийгэм хангамжийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 6 дугаарт заасны дагуу сард авч байсан цалинг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцвол 773,493/21,5=35,976 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин болох 18 хоног*35,976 төгрөг=647,575 төгрөгийг хариуцагч Төмөр замын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан Б.Анхзулд олгож, 125,918 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Цалингаас үндэслэлгүйгээр суутгасан 792,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулагдаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан.

Ажил олгогч байгууллага болон ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-т ажилтан ... өөрийн буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг бүрэн хариуцаж төлнө гэж заасан байх ба Ц.Анхзулд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

Мөн Ц.Анхзул нь ажил олгогч байгууллагын хариуцуулан өгсөн эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэм буруутай учир тэрээр цалин хөлснөөс суутгасан 792,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй юм.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т хөдөлмөрийн үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.

Б.Анхзул нь канон маркийн аппаратыг хариуцаж байсан, өөрийн буруутай үйлдлээс уг аппаратыг үрэгдүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд Төмөр замын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргаж шийдвэрлүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно гэж заасан ба хариуцагч нь жинхэнэ гарсан алдагдлыг тооцож ирүүлээгүй байх тул Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 382 дугаартай дүгнэлтийн ... канон маркийн зургийн аппарат 500,000 төгрөг гэх үнэлгээгээр хохирлын хэмжээг тодорхойлж Б.Анхзулаас 500,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

2016 оны 10 дугаар сард 275,696 төгрөг, 11 дүгээр сард 517,039 төгрөгийг Б.Анхзулын цалингаас суутгасан болох нь мөн хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид 300,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул 7,265 төгрөгийг Б.Анхзулаас гаргуулан Төмөр замын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.5 дахь хэсэгт зааснаар дээрх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Төмөр замын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс 90,277 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Анхзулаас 4,550 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон