| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00103/и |
| Дугаар | 125 |
| Огноо | 2017-02-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 125
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.*******, нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* багт 1979 оны 06 дугаар сард мал аж ахуйн илгээлтээр гарч, 1979 оны 06 дугаар сараас 1982 оны 05 дугаар сар, 1985 оны 06 дугаар сараас 1990 он хүртэл мал маллах, туувар туух зэрэг ажлыг 7 жил хийсэн. Энэ хугацааны ажилласан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Мөн миний аавыг Очирбат гэдэг бөгөөд түүнийг заримдаа Бөхөө гэж дууддаг байсан. Архивын лавлагаа болон миний хөдөлмөрийн дэвтэр дээр Бөхөөгийн ******* гэж бичигдсэн байна лээ. Мөн миний нэрийг 70-р дансны хуулбар болон цэргийн үүрэгтний үнэмлэх дээр Наранмандах гэж бичигдсэн байдаг.
Иймд миний 1979 оны 06 дугаар сараас 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.******* нь 1979 оны 06 дугаар сараас 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Бөхөөгийн *******ын 1989 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1051 дугаар лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1980-1983, 1985-1990 оны 70-р дансны хуулбарууд,
-Т.*******гийн “О.******* нь 1979 онд 8-р анги төгсөөд Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар 1990 оныг дуустал ажилласан нь үнэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Р.*******ийн “О.******* нь 1979 онд 8-р анги төгсөөд Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар 1990 оныг дуустал ажилласан. Тэрээр 1982-1985 онд цэргийн алба хаасан” гэх нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт авагдсан байна.
Хүсэлт гаргагч ******* *******ыг Бөхөөгийн ******* гэж, мөн *******ыг Наранмандах гэж түүний хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа дээр зөрүүтэй бичигдсэн байх ба эдгээр нь нь нэг хүн мөн болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1051 дугаар лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1980-1983, 1985-1990 оны 70-р дансны хуулбаруудад бичигдсэн нэрсийн бичилт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч О.*******ыг 1979 оны 06 дугаар сараас 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ыг 1979 оны 06 дугаар сараас 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА