Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Сайншанд сум Зүүнбаян 5 дугаар баг 14 дүгээр байр 05 тоотод оршин суух Сурчин овогт Цэрэндоржийн Жаргал /РД: УР53102790/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Сайншанд сум 3 дугаар баг Мааньзав 6-66 а тоотод оршин суух Дархан Цэцэгийн Сарантуяа /РД: ЕЗ64052207/-д холбогдох

Цулхирын гурилын үнэ 695,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Жаргал, хариуцагч Ц.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Э.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Жаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь хуучин танил Ц.Сарантуяатай 2011-2016 онд хөдөлмөрөө хоршин цулхирын гурилаар бага сага орлого олж хамтран ажиллаж ирсэн. Би 1 кг цулхирын гурилыг 15,000 төгрөгөөр тооцон Ц.Сарантуяад өгч, Ц.Сарантуяа түүнийг борлуулсныхаа дараа надад мөнгөө өгч байхаар харилцан тохиролцсон. Ц.Сарантуяа надаас авсан 1 кг цулхирыг 50,000 төгрөгөөр зарж борлууж өөртөө ашиг унагадаг байсан. Ингээд 2014 онд нийлүүлсэн цулхирын гурилаас 225,000 төгрөгийг дутуу төлсөн. Мөн 2015-2016 онд нийт 1,536,000 төгрөгийн 103 кг цулхир нийлүүлснээс 866,000 төгрөгийг дансаар, 200,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Иймд Ц.Сарантуяагаас 695,000 төгрөгийг гаргуулж өгнө үү? Учир нь 2015 оны намраас 2016 оны хавар хүртэл 4 сарын хугацаанд өгсөн авсан зүйл дээр маргаан үүсэж, тооцоо зөрсөн. Бидний хооронд албан ёсоор хийсэн гэрээ хэлцэл байхгүй, амаар тохиролцсон. Би замын шуудангаар цулхираа явуулж Сайншанд сумаас Ц.Сарантуяа тосч авдаг байсан. Явуулах бүртээ тэмдэглэл хөтөлж авсан эсэхийг утсаар шалгаж асуудаг байсан. Цулхирын үнийг дансаар болон бэлнээр авдаг байсан. Нэг удаа Ц.Сарантуяа нь 225,000 төгрөгийн цулхирын үнийг өгөөгүй. 2015 оноос хойш Ц.Сарантуяад нийт 6 удаа 103 кг цулхирыг буюу 2015 оны 12 дугаар сарын 16-нд 20 кг, 2016 оны 01 дүгээр сарын 11-нд 20 кг, 2016 оны 01 дүгээр сарын 15-нд 3 кг, 2016 оны 01 дүгээр сарын 19-нд 20 кг, 2016 оны 01 дүгээр сарын 26-нд 20 кг, 2016 оны 02 дугаар сарын 18-нд 20 кг цулхир өгсөн. Үүнээс 100 кг цулхирыг 15,000 төгрөгөөр, 3 кг цулхирыг 12,000 төгрөгөөр тус тус тооцож өгсөн. Ц.Сарантуяа нь нийт 103 кг цулхирын төлбөрөөс дансаар 860,000 төгрөг, бэлнээр 200,000 төгрөг нийт 1,066,000 төгрөгийг надад өгсөн. Иймд Ц.Сарантуяагаас 2015 оноос өмнө нийлүүлсэн цулхирын гурилын үлдэгдэл төлбөр 225,000 төгрөг, 2015 оноос хойш нийлүүлсэн цулхирын гурилын үлдэгдэл төлбөрт 470,000 төгрөг нийт 695,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Сарантуяа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ц.Жаргалаас цулхирын гурил авч зардаг байсан нь үнэн бөгөөд 1 кг цулхирын гурилыг 15,000 төгрөгөөр авч 50,000 төгрөгөөр зардаг байсан. Цулхирын гурилаа зарж дууссаныхаа дараа Ц.Жаргалд үнийг төлдөг байсан. Цулхир зарахад шаардлагатай уут, шошго зэргийг би өөрөө авдаг. Ц.Жаргалаас авсан цулхирын гурилын үлдэгдэл төлбөрт 550,000 төгрөг үлдсэн. Ц.Жаргалаас 2015 оноос хойш нийт 6 удаагийн 103 кг цулхирын гурилыг авсан бөгөөд үүнээс 100 кг цулхирын гурилыг 15,000 төгрөгөөр, 3 кг цулхирыг 12,000 төгрөгөөр тус тус тооцож авсан. 2015 оноос хойш миний бие нь Ц.Жаргалд нийт 1,246,000 төгрөгийг буюу дансаар 860,000 төгрөг, бэлнээр 380,000 төгрөгийг төлсөн. Иймд 2015 оноос өмнө нийлүүлсэн цулхирын гурилын үлдэгдэл төлбөр 225,000 төгрөг, 2015 оноос хойш нийлүүлсэн цулхирын гурилын үлдэгдэл төлбөрт 330,000 төгрөг нийт 555,000 төгрөгийг Ц.Жаргалд өгнө. Одоогоор миний бие нь өвчтэй байгаа. Мөн 550,000 төгрөгийн оронд цулхирын гурилыг нь өгөх боломжтой гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Жаргал нь хариуцагч Ц.Сарантуяад холбогдуулан 2015 оноос өмнө нийлүүлсэн цулхирын гурилын үлдэгдэл төлбөрт 225,000 төгрөг, 2015 оноос хойш нийлүүлсэн цулхирын гурилын үлдэгдэл төлбөрт 470,000 төгрөг нийт 695,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь 2015 оноос өмнө нийлүүлсэн цулхирын гурилын үлдэгдэл төлбөрт 225,000 төгрөг, 2015 оноос хойш нийлүүлсэн цулхирын гурилын үлдэгдэл төлбөрт 330,000 төгрөгийг төлнө, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 140,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Ц.Жаргал нь Ц.Сарантуяад 1 кг-ийг нь 15,000 төгрөгөөр тооцож цулхирын гурил нийлүүлэх, Ц.Сарантуяа нь нийлүүлсэн цулхирын гурилыг зарж борлуулсны дараа үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байна гэж үзлээ.

Уг гэрээний дагуу Ц.Жаргал нь 2015 оноос хойш нийт 6 удаа 103 кг цулхирын гурилыг /100 кг цулхирын гурилыг кг бүрийг 15,000 төгрөгөөр, 3 кг цулхирыг кг бүрийг 12,000 төгрөгөөр тооцож, нийт 1,536,000 төгрөгийн цулхирын гурил/ Ц.Сарантуяад нийлүүлсэн байх бөгөөд Ц.Сарантуяа нь нийт 1,066,000 төгрөгийг Ц.Жаргалд төлсөн мөн 2015 оноос өмнө нийлүүлсэн цулхирын төлбөрт 225,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн депозит дансны хуулга, гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын талаарх тайлбараа нотлох баримтаар гаргаж өгөх үүрэгтэй тул 180,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд хариуцагч нь 2015 оноос өмнө нийлүүлсэн цулхирын гурилын үлдэгдэл төлбөрт 225,000 төгрөг төлөөгүй, 2015 оноос хойш нийлүүлсэн цулхирын гурилын төлбөрт 470,000 төгрөгийг төлөөгүй болох нь тус тус нотлогдож байх тул хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 695,000 төгрөгийг Ц.Сарантуяагаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Жаргалд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Жаргалд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон