Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Сайншанд сум 3 дугаар багт байрлах Сайншанд сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Сайншанд сум 4 дүгээр баг 129-1-12 тоотод оршин суух Тосгончин овогт Чимэдцэрэнгийн Ганжамбал /РД: ЕС56071316/,

Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг Данзанваанчиг гудамж 8-4Б тоотод оршин суух Боржигон овогт Борхүүгийн Даваахүү /РД: ЕЭ57030476/,

Дорноговь аймаг Сайншанд сум 3 дугаар баг Мааньзав гудамж 4-11 тоотод оршин суух Арандал овогт Данзангийн Адъяадорж /РД: ЕЮ59091119/ нарт холбогдох

Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 3,772,800 төгрөг, алданги 743,124 төгрөг, нийт 4,515,924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, хариуцагч Б.Даваахүү, прокурор С.Энхням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сайншанд сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/226 дугаар захирамжийн дагуу жижиг дунд үйлдвэрлэл болон ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор сум хөгжүүлэх сангаас хөнгөлттэй нөхцөлтэйгээр Д.Адъяадоржид 4,480,000 төгрөгийн зээлийг Такси үйлчилгээ эрхлэхэд зориулан олгохоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь нийт 780,000 төгрөгийг төлснөөс 707,200 төгрөгийг үндсэн төлбөрт, 72,800 төгрөгийг хүүнд төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулан гарын үсгээ зурсан байгаа. Гэтэл хожим нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй зээл огт аваагүй гэх боловч 2 сарын төлөлтийг буюу 780,000 төгрөгийг төлсөн байдаг. Иймд зээлэгч нар нь хожим зээлийн гэрээгээ хүлээн зөвшөөрсөн байх тул Д.Адъяадорж, Ч.Ганжамбал, Б.Даваахүү нараас сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 3,772,800 төгрөг, алданги 743,124 төгрөг, нийт 4,515,924 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Даваахүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөр 4,515,924 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би сум хөгжүүлэх сангаас ийм мөнгө огт аваагүй. Сайншанд сумаас Хүлэг ган ХХК-нд такси үйлчилгээг эрхлэхэд зориулж гэрлэн тэмдэг буюу симпорыг нийлүүлсэн байдаг. Харин бид огт мөнгө аваагүй гэв.

Хариуцагч А.Адъяадорж шүүхэд гаргасан тайлбартаа: Сайншанд сумаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгогдсон зээл нь иргэн Д.Адъяадорж надад ямар ч хамааралгүй юм. Уг зээл нь Сайншанд сумын удирдлага болон Тээвэр автозамын удирдлагаас удаа дараа шахалт шаардлагын дагуу такси тээврийн үйлчилгээг жигдрүүлэх, стандарт хангуулах гэсэн чиглэлийн дагуу сумаас эргэн төлөх нөхцөлтэйгээр олгогдсон зээл юм. Уг зээл нь гэрлэн тэмдэг нийлүүлэх тендерт ялсан компанид олгогдсон. Түүнээс иргэн Д.Адъяадорж миний бие нь өөрийн хэрэгцээндээ зориулан хэрэглэсэн зээл биш юм. Тус зээл нь Сайншанд сумын иргэдэд жигд үйлчилгээг үзүүлэх, найдвартай такси тээврээр хангах гэсэн үйлчилгээний дагуу олгогдсон гэрлэн тэмдэг буюу симпор гэдгийг сануулъя. Уг зээлээр сум өөрсдөө тендер зарлаж бидэнд өндөр үнэтэй симпор нийлүүлсэн. Тэр тендерийн зээлэн дээр компанийн жолооч нараа төлөөлөн гарын үсэг зурсан нь үнэн юм. Эцэст нь хэлэхэд бид бэлэн мөнгө аваагүй. Тендер нэртэй гэрлэн тэмдэг хүлээн авсан болно. Үүнийг одоогоор компанийн жолооч нар ашиглаж байгаа гэжээ.

Хариуцагч Г.Ганжамбал шүүхэд гаргасан тайлбартаа: Сайншанд сумын Засаг даргаас нэхэмжилсэн мөнгийг Хүлэг ган ХХК буюу дээрх 3 хүн нэг ч төгрөгийг гаргуулж аваагүй. Тухайн үед компанийн зүгээс Сайншанд сумын таксины үйлчилгээг сайжруулах зорилгоор аман болон бичгэн гэрээ хийгдсэн гэж ойлгосон. Биднээс шаардаж байгаа мөнгийг гэрлэн дохио нийлүүлсэн компанид олгосон байх. Гэрлэн тэмдэгийг 1 бүрийг нь 100,000 гаруй төгрөгөөр тооцон бидэнд тулгаж өгсөн гэж ойлгож байна. Нийтийн тээвэр болон такси үйлчилгээнд таних тэмдэг байршуулах нь Сайншанд сумын хариуцах зүйл гэж бодож байна. Иймд дээрх аваагүй мөнгийг бид төлөхгүй, харин гэрлэн тэмдэг буюу симпорыг буцаан өгч болно гэжээ.

Прокурор С.Энхням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр заасан. Хариуцагч Д.Адъяадорж нь 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сум хөгжүүлэх сантай зээлийн гэрээ байгуулан Ган хүлэг ХХК-нд гэрлэн тэмдэг буюу симпор нийлүүлэх ажлын гэрээ байгуулсны дагуу 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр симпорыг хүлээн авсан болох нь сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, симпор нийлүүлэх ажлын гэрээ, симпор хүлээн авсан ажлын акт зэргээр тогтоогдож байх тул хариуцагч Д.Адъяадорж хамтран зээлдэгч Ч.Ганжамбал, Б.Даваахүү нар нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Иймд сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Д.Адъяадоржид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагч Ч.Ганжамбал нь шүүх хуралдааныг өөрийгөө эзгүйд хянан шийдвэрлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэргийг тэдний эзгүйд шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга нь хариуцагч Д.Адъяадорж, Ч.Ганжамбал, Б.Даваахүү нарт холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 3,772,800 төгрөг, алданги 743,124 төгрөг, нийт 4,515,924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийг шилжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг харилцан хүлээдэг ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэжээ.

Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 2014/20 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч хариуцагч нар нь 4,480,000 төгрөгийг бодитойгоор хүлээн аваагүй гэж маргасан ба нэхэмжлэгч сумын Засаг дарга нь дээрх хуульд заасан шаардлагын дагуу 4,480,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэдгээ нотолж чадаагүй буюу энэ тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн мөнгийг зээлдэгч Д.Адъяадорж, Ч.Ганжамбал, Б.Даваахүү нарт хүлээлгэн өгөөгүй үйл баримттай маргаагүй ба тэдэнтэй харилцан тохиролцож хуулийн этгээдийн дансанд шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч зээлдэгч нар зээлийн мөнгийг хуулийн этгээдийн дансанд шилжүүлэхийг зөвшөөрсөн, харилцан тохиролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Сайншанд сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон