Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2016/00053/и |
Дугаар | 185 |
Огноо | 2017-05-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг * багт оршин суух И овогт С.О /РД: */-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч С.О нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Дорноговь аймгийн Иххэт суманд Зүүнбаян сумын Цэргийн ангийн малыг нөхрийн хамт 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд маллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлж архиваас ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаянгийн цэргийн 126 дугаар нэгтгэлд 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1998 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч С.О нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаянгийн цэргийн 126 дугаар нэгтгэлд 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1998 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Батлан хамгаалан яам Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 5593 тоот албан бичигт ... С.О нь Ардын армын 126 дугаар нэгтгэлийн захирагчийн 1994 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 265 дугаар тушаалаар 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс малчнаар томилогдсон болно. гэжээ. /хх-4 дүгээр тал/,
2. Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн Ардын армын 126 дугаар нэгтгэлийн малчин Т.Д, С.О нарын 1997 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн малын тооцоо бодсон акт /хх-20 дугаар тал/,
3. Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн Ардын армын 126 дугаар нэгтгэлийн малчин Т.Д, С.О нарын 1997 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн малын тооцоо бодсон акт /хх-21 дүгээр тал/,
4. Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн Ардын армын 126 дугаар нэгтгэлийн малчин Т.Д, С.О нарын 1997 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн малын тооцоо бодсон акт /хх-22 дугаар тал/,
5. Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн Ардын армын 126 дугаар нэгтгэлийн малчин Т.Д, С.О нарын 1997 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн малын тооцоо бодсон акт /хх-23 дугаар тал/,
6. Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн Ардын армын 126 дугаар нэгтгэлийн малчин Т.Д, С.О нарын 1997 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн малын тооцоо бодсон акт /хх-24 дүгээр тал/,
7. Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн Ардын армын 126 дугаар нэгтгэлийн малчин Т.Д, С.О нарын 1998 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн малын тооцоо бодсон акт /хх-25 дугаар тал/,
8. Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн Ардын армын 126 дугаар нэгтгэлийн малчин Т.Д, С.О нарын 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн малын тооцоо бодсон акт /хх-26 дугаар тал/,
9. Т.Д, С.О нар нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг нотлох гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар батлуулсан хуулбар /хх-29 дүгээр тал/,
10. Хүсэлт гаргагч С.О гарын үсгийн баталгааны нотариатчаар батлуулсан хуулбар /хх-29 дүгээр тал/,
11. Гэрч Т.Д нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн Ардын армын 126 дугаар нэгтгэлд 1994 оны 07 дугаар сараас 1998 оныг хүртэлх хугацаанд нь малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар, Батлан хамгаалан яам Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 5595 тоот албан бичиг, диплом, баярын бичиг /хх-5, 7-8, 27-28 дугаар тал/,
12. Гэрч Х.Д нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн Ардын армын 126 дугаар нэгтгэлд 1995-2001 онуудад нь малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-10-12 дугаар тал/,
13. Гэрч Т.Д шүүхэд өгсөн С.О нь Дорноговь аймгийн Иххэт суманд 1994 оны 07 дугаар сараас эхлэн цэргийн ангид малчнаар томилогдож 1998 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд тус ангид малчнаар ажиллаж байсан. Бид хоёр тус ангид нэг суурийн 400-500 тоо толгой малыг хамт маллаж байсан. С.О ажилд томилогдсон тушаал нь байгаа хэрнээ ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь олдохгүй байгаа. Мөн С.О нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байгаа. гэх мэдүүлэг /хх-18 дугаар тал/,
14. Гэрч Х.Д шүүхэд өгсөн С.О нь Дорноговь аймгийн Иххэт суманд 1994 оны 07 дугаар сараас эхлэн цэргийн ангид малчнаар томилогдож 1998 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд тус ангид малчнаар ажиллаж байсан. С.О нь нөхөр Т.Д хамт цэргийн ангийн малыг малладаг байсан. Энэ хоёр малаа бүрэн бүтэн хариулж өсгөж байсан. гэх мэдүүлэг /хх-19 дүгээр тал/
Хүсэлт гаргагч С.О нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь архивын байгууллага болон өөрт нь хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, архивын магадлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаянгийн цэргийн 126 дугаар нэгтгэлд 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1998 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан нь архивын магадлагаа, малын тооцооны акт, гарын үсгийн баталгаа, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч С.О Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаянгийн цэргийн 126 дугаар нэгтгэлд 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1998 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон