Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 126

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Р.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд 1983-1990 он дуустал хонь, ямаа маллаж ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1983-1990 он дуустал ажилласан байдал хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд миний ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд 1983-1990 он дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Р.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.******* нь 1983 оны 06 дугаар сард төгсөөд мал дээр гарсан. Ингээд тэрээр 1983 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажилласан тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Р.******* нь 1983 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2013 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн 3010 дугаар лавлагаа,

-******* аймгийн ******* сумын 2-р бригадын Рамазаан, Р.******* нарын нэр дээрх 70 дугаар дансны хуулбарууд,

-Р.*******гийн 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдөр илгээлтээр гарсан “Илгээлт”,

-С.*******ийн “Р.******* нь 1983-1990 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн. Бид нар нэг салаанд өвөлжиж, зусаж байсан учир сайн мэднэ” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг баримт авагдсан байна.

Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Р.*******г 1983 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1983 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.МАРИНА