Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг Айраг сум Нард багт оршин суух Боржигин овогт Дамдинжавын Мөнхбаяр /РД: ЕВ58120210/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Д.Мөнхбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь малын бага эмчээр 20 жил ажиллаж байгаа бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэрт гарахаар аймгийн Нийгмийн даатгалын газарт өргөдөл гаргасан боловч зарим тушаал дээр миний овог зөрүүтэй байгаа. Иймд 1977 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малын бага эмчээр, 1984 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн малын бага эмчээр буюу 6 жил 11 сар 11 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагч Д.Мөнхбаяр нь шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие нь 1977 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малын бага эмчээр, 1984 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн малын бага эмчээр ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн бөгөөд тушаал дээрх овог зөрчилтэй байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоож өгнө үү? Одоогоор Улаанбаатар хотод байгаа бөгөөд олон удаа Улаанбаатар хотоос Сайншанд сум руу ирэх боломж муутай тул 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралд оролцох боломжгүй тул миний эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Д.Мөнхбаяр нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Хүсэлт гаргагч Д.Мөнхбаяр нь 1977 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малын бага эмчээр, 1984 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн малын бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Г.Дамдинжав, А.Янжин нарыг гэр бүл байх хугацаанд 1958 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүү Д.Мөнхбаяр төрж 1959 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн 45 дугаарт бүртгэж олгосон гэрчилгээний нотариатчаар батлуулсан хуулбар /хх-2 дугаар тал/,

2. Дорноговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1977 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаар тушаалд Малын бага эмч Янжингийн Мөнхбаярыг Худалдаа бэлтгэлийн удирдах газрын мэдэлд экспедецийн эмчээр тус өдрөөс эхлэн түр ажиллуулсугай гэжээ. /хх-4-5 дүгээр тал/,

3. Дорноговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1979 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаар тушаалд Малын бага эмч Янжингийн Мөнхбаярыг Даланжаргалан сумын Туяа нэгдлийн бригадын малын бага эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ. /хх-6 дугаар тал/,

4. Дорноговь аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр тушаалд Малын бага эмч Янжингийн Мөнхбаярыг Даланжаргалан сумын Туяа нэгдэлд малын бага эмчээр 1984 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс томилсугай гэжээ. /хх-7-8 дугаар тал/,

5. Дорноговь аймгийн Хөдөө аж ахуй, Хүнсний үйлдвэрийг удирдах газрын даргын 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар тушаалд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн хэсгийн малын бага эмч Мөнхбаярыг 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс чөлөөлсүгэй гэжээ. /хх-9-11 дүгээр тал/,

6. Я.Мөнхбаяр нь халдварт празит өвчнөөс урьдчилан сэргийлэх угаалга боловсруулалт тарилгын төлөвлөгөөг 100-116 хувиар биелүүлсэн учир Даланжаргалан сумын Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаанаас 1986 оны 02 дугаар сарын 09-ний өдөр олгосон Аваргын диплом /хх-18 дугаар тал/,

7. Дорноговь аймгийн Мал эмнэлэг үржлийн албаны 2003-2013 оны түүхэн товчоо номын 61-62 дугаар хуудсанд Даланжаргалан сумын хувийн мал эмнэлэг ЭНД ВЕТ ЗБН-ийн захирал Г.Дэлгэр нь ... 1975 онд намайг Дундговь аймгийн ХАА-н техникум төгс ирж байхад бага эмч Мөнхбаяр ... нартай мөр зэрэгцэн ажиллаж байлаа гэжээ. /хх-20-21 дүгээр тал/,

8. Дорноговь аймгийн Мал эмнэлэг үржлийн албаны 2003-2013 оны түүхэн товчоо номын 63-64 дүгээр хуудсанд Даланжаргалан сумын хувийн мал эмнэлэг Түмэн сүрэг мэндсайхан ХХК-ийн эмч Р.Түмэндэмбэрэл нь ...1987 онд намайг малын бага эмчээр төгсөөд Даланжаргалан сумын бага эмч Мөнхбаяр ... нараас их зүйлийг сурч мэдсэн дээ одоо ч баярлаж явдаг даа гэжээ. /хх-22-23 дугаар тал/,

9. Гэрч Д.Нацагдорж нь 1977 оноос эхлэн 1989 оныг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багт зоо техникчээр ажиллаж байсныг нотлох 1965 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-27-29 дүгээр тал/,

10. Гэрч Д.Нацагдоржийн шүүхэд өгсөн Д.Мөнхбаяр нь 1977 онд малын эмчээр төгсөж манай сумын Туяа нэгдэлд томилогдож ирж байсан. Түүнээс хойш 1989 оныг хүртэл тус нэгдэлдээ малын эмчээр ажилласан. Д.Мөнхбаяр нь хариуцсан ажлаа сайн гүйцэтгэж байсан. гэх мэдүүлэг /хх-30 дугаар тал/,

Хүсэлт гаргагч Д.Мөнхбаяр нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал дээрх овог буруу бичигдсэн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ажилд томилогдож, чөлөөлөгдсөн тушаалаар нотлогдож байна.

Мөн зарим баримт бичигт түүнийг эх Янжингаар овоглосон болох нь Д.Мөнхбаярын төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь 1977 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малын бага эмчээр, 1984 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн малын бага эмчээр ажиллаж байсан нь ажилд томилогдож чөлөөлөгдсөн тушаал, түүхэн ном, диплом, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Д.Мөнхбаярыг 1977 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малын бага эмчээр, 1984 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Мөнхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон