Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг Мандах сумын Алхан тээг багт оршин суух Өлзийт овогт Гомбосүрэнгийн Маам /РД: ЕЕ56081102/-ын хүсэлттэй

Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгож, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Маам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Г.Маам нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1956 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Манхат суманд төрсөн. 9 сартайдаа Дорноговь аймгийн Мандах сумын иргэн Гомбосүрэн гэдэг хүнд үрчлүүлсэн бөгөөд хөдөлмөрийн дэвтрүүдэд Сосорын Маам гэж бичигдсэн байдаг тул миний улсад ажиллаж байсан жил маань хасагдахад хүрээд байна. Иймд 1981 оны 01 дүгээр сарын 01, 1991 оны 01 дүгээр сарын 01, 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, 1977 оны 01 дүгээр сараас 1978 оны 12 дугаар сар, 1982 оны 01 дүгээр сараас 1982 оны 12 дугаар сар, 1985 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Г.Маам нь Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1981 оны 01 дүгээр сарын 01, 1991 оны 01 дүгээр сарын 01, 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 340 тоот албан бичигт Дорноговь аймгийн Мандах сумын Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн үрчлэлтийн бүртгэлийн 1958 оны 08 дугаарт 1956 онд төрсөн Д.Маам нь 1958 онд Ө.Гомбосүрэнд үрчлэгдсэн байна гэжээ. /хх-4 дүгээр тал/,

2. С.Маам нь 1973 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад тэмээчнээр ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-5-8 дугаар тал/,

3. С.Маам нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад тэмээчнээр ажиллаж байсныг нотлох 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-9-10 дугаар тал/,

4. С.Маам нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад тэмээчнээр ажиллаж байсныг нотлох 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-11 дүгээр тал/,

5. С.Маам нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад тэмээчнээр ажиллаж байсныг нотлох 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-12 дугаар тал/,

6. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 359 тоот албан бичигт Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн 1991 оны 06 дугаар сараас 1994 оны цалингийн цэсийг шүүн үзэхэд Сосорын Маамад холбогдох цалингийн баримт гараагүй болно гэжээ. /хх-26 дугаар тал/,

7. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 358 тоот албан бичигт Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн архивын баримтаас С.Маамын 1977-1991 оны цалингийн хүснэгтийг гаргаж хүргүүлэв гэжээ. /хх-27 дугаар тал/,

8. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 365 тоот албан бичигт Дорноговь аймгийн Мандах сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны архивын баримтаас 1 дүгээр баргийн 1967 оны Хүн амын тооллогын бүртгэлийг шүүн үзэхэд 68 настай Өлзийтийн Сосор, 33 настай Сосорын Гомбосүрэн, 13 настай Сосорын Маам ... гэж бүртгэгдсэн байна гэжээ. /хх-28 дугаар тал/,

9. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 367 тоот албан бичигт Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн 1973, 1992 оны хувийн хэргийн холбогдолтой даргын тушаалыг шүүн үзэхэд Сосорын Маамад холбогдох баримт гараагүй болно гэжээ. /хх-29 дүгээр тал/,

10. Гэрч Ё.Батаагийн шүүхэд өгсөн Г.Маам нь Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1972 оноос 1995 оныг хүртэлх хугацаанд тэмээчнээр ажиллаж байсан. Сосор гэдэг хүнийд Гомбосүрэн, Маам нар нь үрчлэгдэж байсан. Сосор гэдэг хүн нь ганц бие хүн байсан бөгөөд Сосор нь өөд болохдоо Гомбосүрэнд Маамыг захиж үлдээж байсан. Үүнээс хойш Маам нь Гомбосүрэнгээр овоглох болсон гэх мэдүүлэг /хх-24 дүгээр тал/,

11. Гэрч Б.Үйжингийн шүүхэд өгсөн Намайг 1973 онд цэргээс халагдаж ирэхэд Маам нь Гомбосүрэнтэй хамт Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад ажиллаж байсан бөгөөд 1995 оныг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. Маамын өргөж авсан эцэг нь Сосор гэж хүн байсан. Сосор нь ганц бие хүн байсан тул Маамыг Гомбосүрэнгээр овоглосон юм байна лээ. Сосорын Маам гэж дууддаг байсан гэх мэдүүлэг /хх-25 дугаар тал/,

Хүсэлт гаргагч Г.Маамын хөдөлмөрийн дэвтрүүд, ажлаас чөлөөлөгдсөн тушаал дээрх эцгийн нэр нь иргэний үнэмлэхэд бичигдсэн эцгийн нэртэй тохирохгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтрүүд, ажлаас чөлөөлөгдсөн тушаалаар нотлогдож байна.

Г.Маамын хөдөлмөрийн дэвтэрт Г.Маамын эцгийн нэрийг Сосор гэж буруу бичсэн болох нь архивын лавлагаагаар тогтоогдож байх тул 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Г.Маам мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд хүсэлт гаргагч Г.Маам нь 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрүүд, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, архивын магадлагаа, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Г.Маамыг 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Маамын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон