Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 127

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* айлын ******* тоотод оршин суух ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн сумын багт оршин суух овогт д холбогдох 13,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., хариуцагч Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я., хариуцагчийн өмгөөлөгч Л., нарийн бичгийн дарга А. нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2015 оны 08 дугаар сард Д.д Daewoo маркийн Солонгос автобус зарсан. Бид нар уг машиныг зарахдаа гэрээ байгуулаагүй, 12,000,000 төгрөгөөр үнэлж зарсан. Ингээд Д.гийн хүсэлтээр машинд номер авч, машины бичиг баримтыг Ямаат байшин ус ХХК-ний нэр дээр шилжүүлж, хот хоорондын тендерт явах эрхийг авч, улмаар Д. нь 2015 оны 09 дүгээр сараас эхлэн тээвэр хийж эхэлсэн байдаг.

Машины үнийг тохиролцохдоо 12 сая төгрөгөөс 4 сая төгрөгийг 2015 оны 09 дүгээр сард багтааж өгөх, үлдсэн 8 сая төгрөгийг сар бүр 1 сая төгрөг өгч дуусгахаар тохиролцсон. Үүнээс 1 сая төгрөгийг машин шилжүүлэхэд Д. өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Миний нэхэмжилж буй 13,200,000 төгрөгт Д.гийн өгсөн 1,000,000 төгрөг орохгүй байгаа. Манайх банкны хүүтэй зээл төлдөг бөгөөд энэ мөнгөөр банкны зээл төлнө гэсэн бодолтой байсан. Иймд миний нэхэмжилсэн хүү болох 2,200,000 төгрөг нь 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд банкны хүүтэй зээл төлж чадаагүйд тооцсон хүү юм. Түүнээс биш машин худалдах, худалдан авахад тохиролцсон хүү биш.

Иймд машины үнэ 11,000,000 төгрөг, банкны зээлийн хүү 2,200,000 төгрөг нийт 13,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид нарт хийсэн гэрээ байхгүй. Уг машин нь эвдрэл ихтэй байсан. Мөн ашиглах хугацаа нь дууссан, өнгө үзэмж муутай машин байсан. Б., Б.******* нар нь шүүхэд хандаж, маргаан үүсгэснээс хойш уг автобусыг тендерт явуулаагүй. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ /хх-17/.

Хариуцагч Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай нөхөр Д. нь Б.аас 2015 оны 09 дүгээр сард Daewoo маркийн машиныг худалдан авсан. Тэгэхдээ манай нөхөр Б.аас 11,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн. Уг машиныг худалдан авахдаа ямар нэгэн гэрээ хийгээгүй, баримт байхгүй. Манайх машиныг аваад удалгүй 2016 оны 02 дугаар сард эвдэрсэн. Одоо бид уг машины үлдэгдэл төлбөрт 4,000,000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 11,000,000 төгрөг болон банкны зээлийн хүү 2,200,000 төгрөг, нийт 13,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б., Б.******* нар нь хариуцагч Д.д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 11,000,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд банкны хүүтэй зээл төлж чадаагүйд тооцсон хүү 2,200,000 төгрөг, нийт 13,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа “гэрээ хийгдээгүй, худалдан авсан автобус доголдолтой байсан” гэж мэтгэлцлээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б. нь 2015 оны 08 дугаар сард Daewoo маркийн автобусыг хариуцагч Д.д худалдсан, хариуцагч нь уг автобусны баримт бичгийг “Ямаат байшин ус” ХХК-ний нэр дээр шилжүүлэн /хх-50/, урьдчилгаа 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгч автобусыг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахаар заасан бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө гэж заасны дагуу худалдан авагч Д. нь автобусны үнийг төлөх үүрэгтэй байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Дээрх гэрээний дагуу худалдагч буюу нэхэмжлэгч Б., Б.******* нар нь худалдан авагч буюу хариуцагч Д.гийн өмчлөлд автобусыг шилжүүлэх, худалдан авагч нь автобусны үнийг худалдагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид автобусыг биет байдлаар нь шилжүүлэн өгснөөс хойш хариуцагч үнийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч Д. нь худалдан авсан Daewoo маркийн автобусыг доголдолтой байсан талаар шүүхэд өгсөн тайлбар /хх-11/, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...автобусыг авахдаа шалгаж үзсэн боловч явалтын дунд эвдрэл их гарсан учир би нийт 7,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, автобусыг аваад 1 удаа хөлсөнд явж байтал их бие нь дундуураа тасраад хугарсан...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.ийн шүүх хуралдаанд “...худалдан авсан автобус эвдрэлтэй байсан тул бид зассан...”  тайлбарласан хэдий ч тэрээр энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлын талаар шаардлага гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир түүний татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл худалдсан эд зүйл болох Daewoo маркийн автобус нь биет байдлын болон эрхийн доголдолтой гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэрээг цуцлах эрх үүсэхгүй.

Иймд “...автобусыг авахдаа шалгаж үзсэн боловч явалтын дундаа эвдрэл их гарсан учир би нийт 7,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн” гэх хариуцагч Д.гийн татгалзал нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан заалттай нийцэхгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан “...машиныг аваад 1 удаа хөлсөнд явж байтал их бие нь дундуураа тасраад хугарсан...” гэх тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд хариуцагч нь уг автобусыг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар хүлээн авсан байх тул ийнхүү өөртөө шилжүүлэн авсан үеэс мөн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөтэй холбоотой үр шим, эрсдэлийг хүлээнэ.

Иймд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу эд хөрөнгийн үнэ 11,000,000 төгрөгийг хариуцагч Д. төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нар шаардах эрхтэй байна.

Хариуцагч Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлахдаа “Манай нөхөр Д. нь Б.аас 2015 оны 09 дүгээр сард Daewoo маркийн автобусыг 11,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн. Гэхдээ уг автобусыг худалдан авахдаа ямар нэгэн гэрээ хийгээгүй. Яг 11,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх баримт байхгүй” гэжээ.

Гэтэл хариуцагч Д. нь Б.аас Daewoo маркийн автобусыг анх 2015 оны 08 дугаар сард 12,000,000 төгрөгөөр худалдан авсан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 5/31 дугаартай Ховд аймгийн сум дахь Сум дундын Прокурорын тогтоолд /хх-63-64/ хохирогч Д.гийн “...2015 оны 08 дугаар сарын сүүлээр би Б. гэх залуугаас  Daewoo маркийн автобусыг 12,000,000 төгрөгөөр ам гэрээгээр тохирч аваад урьдчилгаа 1,000,000 төгрөгийг Б.ын эхнэр *******гийн данс руу хийсэн, тэгээд боломжтой үедээ мөнгийг нь өгнө гэж тохирсон байсан...” гэх тайлбар, Ховд аймгийн сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 304 дугаартай шүүгчийн захирамжид /хх-65-67/ авагдсан тайлбар гаргагч Д.гийн “...автобусыг анх 12,000,000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн...” гэх тайлбар, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагч Д.гийн гаргасан “...би 2015 оны 08 дугаар сард Б.аас Daewoo маркийн автобусыг 12,000,000 төгрөгөөр үнэ тохирч авсан нь үнэн...” гэх /хх-78/ тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд хариуцагч Д.г нэхэмжлэгч Б.аас 2015 оны 08 дугаар сард Daewoo маркийн автобусыг 12,000,000 төгрөгөөр үнэ тохирч худалдан авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч нарын 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд банкны хүүтэй зээл төлж чадаагүй хугацаанд тооцсон зээлийн хүүг хариуцагч Д. нь төлөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас банкнаас авсан зээлийн хүү 2,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 223,950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулан, хариуцагч Д.гээс 11,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 190,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч овогт гээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 11,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 223,950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулан, хариуцагч Д.гээс улсын тэмдэгтийн хураамж 190,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******, Б. нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МАРИНА