Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Сайншанд сум 7 дугаар баг Найрамдалын 120-1 тоотод оршин суух Барга овогт Дамдинбазарын Лхагважав /РД: ИВ81101500/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг Мааньзавын 6-14 тоотод оршин суух Барга овогт Ганбаатарын Болдсайхан /РД: ДЭ81110915/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Лхагважав, хариуцагч Г.Болдсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ;

Нэхэмжлэгч Д.Лхагважав нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Г.Болдсайхантай 1999 онд танилцаж, 2001 онд гэр бүл болж хамт амьдарсан бөгөөд 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдөр охин Батжаргал төрсөн. 2009 оны 08 дугаар сард Г.Болдсайхан нь биднийг орхиод гэрээсээ явсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Батжаргалыг миний асрамжид үлдээж өгнө үү? Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд Г.Болдсайханаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй болно гэв.

Хариуцагч Г.Болдсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Цаашид бид хоёр хамтран амьдрах боломжгүй. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин Б.Батжаргалыг ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Лхагважав нь хариуцагч Г.Болдсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Лхагважав хариуцагч Г.Болдсайхан нар нь 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсныг 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь, мөн тэдний дундаас 2003 оны 05 дугаар сарын 02-ны охин Б.Батжаргал төрсөн нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-3-4 дүгээр тал/

Зохигчид нь 2009 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

2003 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.Батжаргалын асрамжийн талаар зохигчид маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14.5-д зааснаар охин Б.Батжаргалыг эх Д.Лхагважавын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Лхагважав нь хариуцагч Г.Болдсайханаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон