Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2016/00053/и |
Дугаар | 194 |
Огноо | 2017-05-18 |
Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн * тоотод оршин суух О овогт Б.Э /РД: */,
Улаанбаатар хот * тоотод оршин суух О овогт Б.Э /РД: */ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг * багт байрлах Д ХХК /РД: */-д холбогдох
13,058,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие болон Б.Э бид хоёр Дорнын тэмүүлэл ХХК-тай хамтран ажиллаж 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Засаг чандмань майнз ХХК-иас тус аймгийн Өргөн сум руу * ДГО, * ДГО улсын дугаартай хово маркийн 2 автосамасмолоор төмрийн хүдрийг тээвэрлэж байсан. 2014 оны тооцоо 13 сая төгрөг болсон бөгөөд мөнгө төгрөгөө авъя гэж удаа дараа Б.Ө хэлж байсан. Хариуд нь Б.Ө нөгөө компаниас тооцоогоо аваагүй гэж 3 жил ярьж байна. 3 жил хөөцөлдөөд цалингаа авч чадаагүй болохоор аргаа бараад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Б.Э бид хоёрын тээврийн хөлс 13,058,400 төгрөгийг Д ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э, Б.Э хоёр Д ХХК-тай хамтран ажиллаж 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Засаг чандмань майнз ХХК-иас тус аймгийн Өргөн сум руу * ДГО, * ДГО улсын дугаартай хово маркийн 2 автосамасмолоор төмрийн хүдрийг тээвэрлэж байсан. Ажлын хөлсийг сар сард нь авахаар тохирсон боловч хөлсөө хугацаандаа өгөөгүй тул 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Д ХХК-ийн захиралтай уулзан 2016 оны 4 дүгээр сараас эхлэн 2,000,000 төгрөгийг авахаар тохиролцсон. Гэтэл нэг л удаа 2,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл тээврийн хөлсийг Д ХХК-ийн захирал Б.Ө нэхэхэд манай компани өөрөө Засаг чандмань майнз ХХК-иас тооцоогоо авч чадаагүй байгаа тул уг компанийн захирал Э тээврийн хөлсөө ав гэсэн. Гэтэл Б.Э, Б.Э нар нь Засаг чандмань майнз ХХК-тай гэрээ байгуулаагүй учраас уг компаниас тээврийн хөлс нэхэмжлэх боломжгүй байна. Иймд Б.Э тээврийн хөлс 8,840,000 төгрөг, Б.Э тээврийн хөлс 4,218,000 төгрөг нийт 13,058,400 төгрөгийг Д ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг чандмань майнз ХХК-иас мөнгө аваагүй гэдгийг нэхэмжлэгч нар мэдэж байгаа. Тооцоо нь орж ирээгүй байгаа. 2016 онд нэхэмжлэгч нар ирж уулзаад явахдаа Засаг чандмань майнз ХХК-иас бид нар тооцоо гаргуулаад авчихна. Харин танайх тооцоогоо салгаад өг гэж байсан. Б.Э эгч нь Засаг чандмань майнз ХХК дээр очоод захирал Э уулзаад байж байна Э, Э нарын тооцоог салгаад өг гэж өөрийнхөө утсаар Эрдэнэбатхаантай намайг яриулж байсан. Би энэ хоёр хүнийг компаний нэр дээр тээвэр хийлгэхдээ гуйж явуулаагүй. Би компаний нэр дээр явуулахгүй гэж байхад Дэлгэрэх сумын Тамгын газрын мэргэжилтэн Очирсүх болон өөр олон хүнээр яриулж орж байсан. Би тээвэр хийлгэх машингүйдээ гадны машин явуулаагүй. Засаг чандмань майнз ХХК-иас ажлын хөлс орж ирээгүйг нэхэмжлэгч нар мэдэж байгаа. Нэхэмжлэгч нарын 13,000,000 төгрөг байтугай би өөрийнхөө 200-300 сая төгрөгийг авч чадахгүй байж байна. Түрүү жил Дэлгэрэх сумын Засаг дарга Батмөнхөөс би шатахуун зээлээр авч байсан. Шатахууны төлбөр 16-17 сая төгрөг болчихсон байсан бөгөөд манай компаниас тооцоотой гэсэн бичиг хийлгүүж аваад, хөөцөлдөж байгаад Засаг чандмань майнз ХХК-иас гаргуулж авсан байсан. Дэлгэрэх сумын Э гэдэг хүн бас надаас бичиг хийлгүүлээд авсан. Би мөнгө төгрөгийг чинь авчихсан юм шиг надад ажил удаад байх юм. Та нар ноднин жил бид нар дээгүүр, доогуур ярьж байгаад мөнгө төгрөгөө авчихна гэж байсан биз дээ. Манай компани Б.Э, Б.Э нарт тээврийн хөлсөнд 13,058,400 төгрөгийг өгөөгүй байгаа нь үнэн бөгөөд энэ мөнгийг нэхэмжлэгч нар нь Засаг чандмань майнз ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э, Б.Э нар нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан 13,058,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч нарт ачаа тээвэрлэлтийн гэрээний хөлсөнд 13,058,400 төгрөгийг төлөөгүй боловч Засаг чандмань майнз ХХК-иас ажлын хөлсөө авч чадаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.Э, Б.Э нар нь Засаг чандмань майнз ХХК-иас Дорноговь аймгийн Өргөн сум руу төмрийн хүдэр тээвэрлэх, Д ХХК нь тээврийн хөлсийг Б.Э, Б.Э нарт төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-т ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна гэж заасан ба хэрэгт жолоочийн тээвэрлэлтийн хуудас гэх баримт авагджээ. /хх-9-89 дүгээр тал/,
Уг жолоочийн тээвэрлэлтийн хуудсанд ачаа тээвэрлэсэн он, сар, өдөр, тээвэрлэгчийн нэр, автомашины дугаар, хүлээн авагчийн нэр, ачааг хүргэх газар, ачааны тоо хэмжээ зэргийг тусгасан байх тул тээвэрлэлтийн дагалдах бичиг гэж үзэхээр байна.
Талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ бичгээр хийгдсэн ба уг гэрээний дагуу Б.Э, Б.Э нар нь 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ачаа тээвэрлэлт хийсэн, Д ХХК нь 15,058,400 төгрөгийг төлөөгүй үлдсэнээс 2,000,000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сард төлснөөр 13,058,400 төгрөг үлдсэн үйл баримт хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт болон талуудын тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд хариуцагч Д ХХК-иас ачаа тээвэрлэлтийн хөлсөнд 13,058,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э, Б.Э нарт олгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,242 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнын тэмүүлэл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 223,242 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э, Б.Э нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон