Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2016/00053/и |
Дугаар | 195 |
Огноо | 2017-05-18 |
Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 195
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн
шаардлагаасаа татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүгч Г.Алгирмаа би, Дорноговь аймаг * багт байрлах Дорноговь аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн * тоотод оршин суух А ХХК-нд холбогдох татварын өр 3,285,217 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Татварын хэлтсээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан алданги 7,475 төгрөг, торгууль 34,500 төгрөг, нөхөн татвар 115,000 төгрөг, тайлангаар ногдуулсан газрын төлбөр 28,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 3,099,950 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 292 төгрөгийн өрийг барагдуулахаар татвар төлөгчдөд удаа дараа утсаар шаардлага тавьж, өр барагдуулах тухай мэдэгдэх хуудас гардуулсан боловч одоог хүртэл барагдуулахгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу нийт 3,285,217 төгрөгийг Амттрейд ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн 3,285,217 төгрөгийг хариуцагч А ХХК нь сайн дураар төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймаг дахь Татварын хэлтэс нь А ХХК-нд холбогдуулан татварын өр 3,285,217 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь хариуцагч А ХХК нь 3,285,217 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон