| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00107/и |
| Дугаар | 139 |
| Огноо | 2017-03-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 139
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймаг ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.*******, нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Улаанхаргана бригадад 1983-1990 он дуустал хонь, ямаа маллаж байсан. Миний ажиллаж байсан хугацаа хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болоод байна. Би Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж 1990 онд ажилласнаар тооцуулсан. Гэхдээ миний бие 1990 онд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Улаанхаргана бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн, энэ талаар холбогдох баримтуудаа хэрэгт хавсаргасан тул би 1983-1990 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Улаанхаргана бригадад ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна.
Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.******* нь 1983-1990 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 02 сарын 19-ны өдрийн 233 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын 1983-1987 оны 70 дугаар дансны хуулбарууд,
-1989 оны 07 сарын 18-ны өдөр нээлгэсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,
-1981 оны 05 сарын 30-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбарууд,
-Гэрч К.н “Х.******* нь Ховд сумын Тариалан нэгдэлд 1983-1990 оныг дуустал мал маллаж байсан нь үнэн. Манай хоёрынх айл саахалт байсан хүмүүс. Би бас малчин байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Ш.ын “Х.******* нь Ховд сумын Тариалан нэгдэлд 1983-1990 оныг дуустал бог мал маллаж байсныг мэдэж байна. Аав нь малчин хүн байсан. Тухайн үед ажил хийдэггүй хүн байгаагүй 16 нас хүрээд л малчин болгодог байсан. Би Тариалан нэгдэлд бригадын дарга, нягтлан бодогч зэрэг ажлыг хийж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд авагджээ.
Хүсэлт гаргагч Х.*******г 1983-1990 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 02 сарын 19-ны өдрийн 233 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Х.*******н хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, Х.*******г 1983-1990 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* *******г 1983-1990 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА