Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг * тоотод оршин суух Д овогт Х.Э /РД: */-ын хүсэлттэй

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Х.Эшүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг 25-ын 2-5 тоот байрыг 1998 оны 12 дугаар сараас эхлэн амьдарч байгаа бөгөөд уг байрыг 1,100,000 төгрөгөөр Түшиг даатгал ХХК-иас худалдаж авч байсан. Байрны эзэн болох С.Ч нь надад холбогдуулан хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байсныг анхан, давах, хяналтын шатны шүүх шийдвэрлэж С.Ч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний бие нь уг байранд 17 жил амьдарч байна. Байраа өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэх гэхээр хууль ёсны өмчлөгч болохоо шүүхээр тогтоолгох шаардлагтай болсон. Иймд намайг Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг 25 дугаар байрны 5 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Х.Э нь Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг 25 дугаар байрны 5 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Х.Х Хөдөө аж ахуйн даатгалд байрны үнэд 500,000 төгрөгийг 1998 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тушаасан орлогын ордер /хх-3 дугаар тал/,

2. Х.Э Хөдөө аж ахуйн даатгалд байрны үнэд 600,000 төгрөгийг 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тушаасан орлогын ордер /хх-4 дүгээр тал/,

3. Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг 18 айлын 1 дүгээр орцны 5 тоот 33 м2 талбай бүхий 2 өрөө байрыг Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор хувьчилж С.Ч, Ч.А, Ч.А нарт өмчлүүлэхээр олгосон 0006493 дугаар гэрчилгээний нотариатчаар батлуулсан хуулбар /хх-5 дугаар тал/,

4. С.Чимэдготов, Ч.А, Ч.А нарын нэхэмжлэлтэй Х.Э холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/А дугаар шийдвэрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-6-7 дугаар тал/,

5. С.Ч, Ч.А, Ч.А нарын нэхэмжлэлтэй Х.Э холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэж Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/А дугаар шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь давж заалдах шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаар магадлалын нотариатчаар батлуулсан хуулбар /хх-8-11 дүгээр тал/,

6. С.Ч, Ч.А, Ч.А нарын нэхэмжлэлтэй Х.Э холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэж Дорноговь аймаг дахь давж заалдах шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/А дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 752 дугаар тогтоолын нотариатчаар батлуулсан хуулбар /хх-12-14 дүгээр тал/,

7. Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 639 тоот албан бичигт ... Х.Э нь тус багийн Ялалтын гудамж 25 дугаар байрны 5 тоотод ам бүл 4-үүл 2007-2017 онд хүн амын бүртгэлд бүртгэгдсэн болохыг тодорхойлов гэжээ. /хх-20 дугаар тал/,

8. Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 640 тоот албан бичигт ... Х.Э нь тус багийн Ялалтын гудамж 25 дугаар байрны 5 тоотод ам бүл 4-үүл 2004-2006 онд хүн амын бүртгэлд бүртгэгдсэн болохыг тодорхойлов гэжээ. /хх-21 дүгээр тал/,

9. Дорноговь аймаг Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 343 тоот албан бичигт ... Сайншанд сумын 2 дугаар багийн 2007 оны хүн амын өрхийн бүртгэлийг шүүн үзэхэд 18 айлын орон сууцны 1-5 тоотод Х.Э өрхийн тэргүүн ... гэж бүртгэгдсэн байна гэжээ. /хх-22 дугаар тал/,

10. Дорноговь аймаг Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 341 тоот албан бичигт ... Сайншанд сумын 2 дугаар багийн 1995-2000 оны хүн амын өрхийн бүртгэлийг шүүн үзэхэд 18 айлын орон сууцны 1-5 тоотод Х.Э өрхийн тэргүүн ... гэж бүртгэгдсэн байна гэжээ. /хх-23 дугаар тал/,

11. Дорноговь аймаг Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 342 тоот албан бичигт ... Сайншанд сумын 2 дугаар багийн 2000-2003 оны хүн амын өрхийн бүртгэлийг шүүн үзэхэд 18 айлын орон сууцны 1-5 тоотод Х.Э өрхийн тэргүүн ... гэж бүртгэгдсэн байна гэжээ. /хх-24 дүгээр тал/,

12. Хүсэлт гаргагч Х.Э нь 1998-2014 онуудад Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг 25-ын 2-5 тоот орон сууц ашиглагчийн төлбөр төлж байсныг нотлох орон сууц ашиглагчийн тооцооны дэвтэр /хх-25-40 дүгээр тал/,

13. Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 573 тоот албан бичигт ... Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг 25-ын 2-5 тоот орон сууц нь С.Ч, Ч.А, Ч.А нарын нэр дээр бүртгэгдээгүй байна гэжээ. /хх-50 дугаар тал/

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар С.Ч, Ч.А, Ч.А нарын нэхэмжлэлтэй Х.Э холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/А дугаар шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна.

Уг шийдвэрээр Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг 15 дугаар байрны 18 айлын орон сууцны 05 тоот 33 м2 2 өрөө орон сууцыг С.Ч, Ч.А, Ч.А нар 1997 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0006493 тоот гэрчилгээгээр хувьчилж авсан, 1998 оны 09 дүгээр сараас Х.Э хэлцлээр буюу Түшиг даатгал ХХК-д төлөх гурилын үнийг С.Ч өмнөөс төлж барагдуулснаар Х.Э байраа өгсөн, Х.Э нь 1999 оноос хойш уг байрыг эзэмшин ашиглаж байгаа нь тус тус тогтоогдсон ба нэхэмжлэгч С.Ч маргааны зүйлийн талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны зэрэгцээ Иргэний хуулийн 73 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үйл баримт, үндэслэл тогтоогдоогүй байна гэж дүгнэжээ.

Хүсэлт гаргагч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна. гэж заасны дагуу Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг 25 дугаар байрны 5 тоот орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор уг байрны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн байх бөгөөд орон сууцны өмчлөгч мөн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, багийн Засаг даргын тодорхойлолт, архивын магадлагаа, орон сууцны үнэ төлсөн баримт, орон сууц ашиглагчийн тооцооны дэвтэр зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.Э нь Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг 25 дугаар байрны 5 тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон