Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 149

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Б., нарийн бичгийн дарга Ж. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд Б.тай гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл болсноос хойш 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү Б., 2013 оны 12 дугаар сарын 03-нд охин Б. нар төрсөн. Хүү маань одоо аавтайгаа байгаа. Миний нөхөр Б. нь архи ууж ирчхээд хэл амаар доромжилж, намайг хэн нэгэнтэй хардаж, хоолойг минь боож, зоддог. Гарсан хүүхдээ минийх биш гэж хэлж, янз бүрийн хэрүүл маргаан тасардаггүй. Бид нар шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд эвлэрээгүй.

Би шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа охин Б.Номин-Эрдэнийг өөрийн асрамждаа авч, түүнд тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч одоо хоёр хүүхдээ хоёуланг нь авч, хоёуланд нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Би хүү Б.г 3 сартай байхад нь аавд нь үлдээгээд явсан. Дараа нь хүүгээ 8 сартай байхад нь нэг удаа харсан. Түүнээс хойш хүүтэйгээ уулзаагүй, дахин очоогүй.

Мөн бид гэрлэхэд миний авч очсон 2 хүний ор, хөргөгч, оёдлын машин, өөрийнхөө хувцсыг авна. Иймд манай гэр бүлд амар тайван орчин бүрдэхгүй байгаа тул Б.аас гэрлэлтээ цуцлуулж, хүү, охин хоёроо өөрийн асрамждаа авч Б.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд эвлэрээгүй. Бид гэр бүл болсноос хойш бараг хамт амьдарсан хугацаа цөөн. Намайг ажилдаа яваад ирэхэд Н.******* гэртээ байдаггүй, дандаа аавынхаа гэр лүү явчихсан байдаг. 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү Б., 2013 оны 12 дугаар сарын 03-нд охин Б. нар төрсөн. Хүү маань төрөөд 3 сартай байхад нь Н.******* орхиод явсан. Тэгээд би хүүгээ өсгөсөн. Одоо том болохоор нь хүүг маань авна гэж байгаад би зөвшөөрөхгүй, хүүгээ би авна. Хүүд Н.******* хувцас болон хэрэгцээний зүйлийг нь авч өгдөггүй. Би дандаа авч өгдөг. Харин охин Б.Номин-Эрдэнийг Н.*******ийн асрамжид өгөхийг зөвшөөрч байна. Би одоогоор тодорхой ажилгүй байгаа тул хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй. Бид нарыг гэрлэхэд Н.*******ийн ар гэрээс ирсэн 2 хүний ор, хөргөгч, оёдлын машин, өөрийнх нь хувцсыг өгөхийг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү Б., 2013 оны 12 дугаар сарын 03-нд охин Б. нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох, гэрлэхдээ авч очсон 2 хүний ор, хөргөгч, оёдлын машин, өөрийнхөө хувцсыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Б. нар нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан ба тэдгээрийн дундаас 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү Б., 2013 оны 12 дугаар сарын 03-нд охин Б. нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Б. нарт шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч гэрлэгчид уг хугацаанд эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б. нь хүү Б.г эх Н.*******ийн асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэрээр энэхүү үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...хүү маань төрөөд 3 сартай байхад нь Н.******* орхиод явсан. Түүнээс хойш ирж уулзаагүй, би хүүгээ ганцаараа өсгөсөн. Одоо том болохоор нь хүүг маань авна гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Хүүд Н.******* хувцас болон хэрэгцээний зүйлийг нь авч өгдөггүй, би дандаа авдаг...” гэх тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...би хүү Б.г 3 сартай байхад нь аавд нь үлдээгээд явсан. Дараа нь хүүгээ 8 сартай байхад нь нэг удаа харсан. Түүнээс хойш хүүтэйгээ уулзаагүй, дахин очоогүй...” гэх тайлбар болон хүүхдийн өссөн, дассан амьдрал, сурч боловсрох орчин, хайр халамж, амьдралын бусад нөхцөл байдал зэргийг харгалзан хүү Б.г эцэг Б.ы асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Харин 2013 оны 12 дугаар сарын 03-нд төрсөн охин Б.Номин-Эрдэнийг эх Н.*******ийн асрамжид үлдээхийг хариуцагч Б. хүлээн зөвшөөрсөн тул охин Б.Номин-Эрдэнийг эх Н.*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Хариуцагч Б. нь тодорхой эрхэлсэн ажилгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэх боловч эцэг эх нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин Б.Номин-Эрдэнийг эцэг Б. нь хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй. Иймд хариуцагч Б.аас охин Б.Номин-Эрдэнд тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ. Харин хариуцагч Б. нь хүү Б.Бат-Эрдэнийг өөрийн асрамждаа авах талаар тайлбар гаргасан боловч түүний тэтгэлгийн талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул хариуцагч Б.ы асрамжид үлдээсэн хүү Б.Бат-Эрдэний тэтгэлгийг шийдвэрлэх боломжгүй юм.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Бат-Эрдэнийг эцэг  Б.ы асрамжид үлдээсэн нь эх Н.*******ийн,  охин Б.Номин-Эрдэнийг эх Н.*******ийн асрамжид үлдээсэн нь эцэг Б.ы Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.

Нэхэмжлэгч гэрлэхдээ авч очсон 2 хүний ор, хөргөгч, оёдлын машин, өөрийнхөө хувцсыг хариуцагч Б.аас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б. хүлээн зөвшөөрсөн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар овогт , ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү Б.Бат-Эрдэнийг эцэг Б.ы, 2013 оны 12 дугаар сарын 03-нд охин Б.г эх Н.*******ийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 12 дугаар сарын 03-нд охин Б.Номин-Эрдэнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.*******т даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1, 127.1.3-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн өөрийнх нь хувцас болон гэрлэхдээ авч очсон 2 хүний ор, хөргөгч, оёдлын машиныг хариуцагч Б.аас гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

8.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МАРИНА